2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Камерын хяналтгүй дэлгүүрт архи заруулахгүй

Камерын хяналтгүй дэлгүүрт архи заруулахгүй

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Ярилцлага

Архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж, байгууллагууд иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс үйлчилгээ явуулж буй байрандаа хяналтын камер байрлуулж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч үүрэг болголоо. Засаг даргын Захирамжаар ийм үүргийг дээрх үйл ажиллагааг эрхлэдэг аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудад өгөөд эдгээр газрууд цаг хэтрүүлэн архи, согтууруулах ундаа худалдан борлуулсан, үйлчилсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгохыг хотын Ерөнхий менежерт даалгасан байна.

 

Мөн “Согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж, байгуулагад тавигдах шаардлага, согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгох, хяналт тавих журам”, ”Согтууруулах ундааг үйлдвэрлэлийн бус аргаар боловсруулан худалдан борлуулж байгаа тухай мэдээллийг иргэдээс төлбөртэй авах” журмын төсөл боловсруулахыг Захирагчийн ажлын алба, Мэргэжлийн хяналт, Цагдаагийн газрын дарга нарт үүрэг болголоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.