2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » Баянхонгор аймгийн ХҮДС-ийн хамт олон залруулга тайлбар хийлээ

Баянхонгор аймгийн ХҮДС-ийн хамт олон залруулга тайлбар хийлээ

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг, Онцлох мэдээ

Баянхонгор аймгийн ХҮДС-ийн хамт олон залруулга тайлбар хийлээ2010 оны Засгийн Газрын 15 дугаар тогтоолоор Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийг МУИС-д нэгтгэх, Баянхонгор аймаг дахь Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийг татан буулгах шийдвэр гарсан. Уг шийдвэрийн дагуу тухайн үед Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд Сургуульд суралцаж байсан оюутнуудыг Улаанбаатар хотод МУИС-д шилжүүлэн суралцуулж, ажиллаж байсан багш, ажилчдын нийгмийн болоод бусад асуудлыг ямарч хохиролгүйгээр шийдвэрлэх байсан хэдий ч дээрх шийдвэр Баянхонгор аймагт хэрэгжээгүй.

Учир нь: Сургуулийн оюутнууд, багш, ажилчид сургуулийн захиргаанд өргөдөл гомдлоо гаргасны дагуу тэр үеийн БСШУ-ны сайд, МУИС-ийн захиргаа, Төв Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийн захиргаа, УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Х.Баттулга, Батж. Батбаяр нарт оюутнууд, багш, ажилчдын асуудлыг хохиролгүйгээр шийдвэрлэж өгөхийг хүссэн албан тоотыг багш, ажилчид, оюутнуудын өргөдөл гомдолуудыг хавсарган удаа дараа хүргүүлж, биечилэн уулзаж байсанг тэд гэрчилнэ. Мөн тэдэнд ямар мэргэжлээр хэдэн оюутан Улаанбаатар хотод очиж суралцах, хэдэн багш ажилчид ямар ажлын байран дээр ажилладаг болох, тэднийг нүүлгэн шилжүүлэх зардлын тооцоог хийж хүргүүлж байсан. /хавсаргав/ 2010 оноос оюутнуудыг хичээллүүлэх анги танхим, байрлах оюутны байр, багш, ажилчдыг нүүлгэн шилжүүлэх зардал, ажиллуулах ажлын байр байхгүй гэсэн шалтгаанаар асуудлыг шийдвэрлэхгүй явсаар элсэлт авах эрхгүй сургуулийн санхүүгийн байдал хүндэрч багш, ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй, урсгал болон тогтмол зардлаа төлж дийлэхгүй өрөнд орж эхэлсэн.

Ийм тохиолдолд багш ажилчид сургуулийн захиргаанд хандаж өргөдөл, гомдол гаргадаг, сургуулийн удирдлага дараагийн шатанд асуудлыг уламжлан тавьдаг ч дээрх шалтгаануудыг тоочихоос өөр дорвитой үр дүн байхгүй, ёстой л “дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу...” “шаварт унасан шарын эзэн” болсон тийм л цаг үе байсан юм. Тэр үед багш ажилчдаа цалинжуулах, үйл ажиллагааны зардлын өрнөөс гарах арга замыг хайж олсон нь төрийн өмчийн бус сургууль байгуулах явдал байсан. Төрийн өмчийн бус сургууль байгуулах хүсэлтээ хуулийн дагуу зохих байгууллагад гаргаж зөвшөөрөл аваад өнөөдрийг хүртэл татан буугдсан сургуулийн оюутнуудыг төгсгөж, багш ажилчдыг цалинжуулан үйл ажиллагааны зардлын өрнөөс гараад байна.

Төрийн өмчийн 3 давхар барилга Төрийн өмчдөө бүртгэлтэй байдгаараа байж л байгаа. Хувааж аваад идсэн юм байхгүй, дээрэмдээд тоносон ч юм байхгүй. Гол баримтлах бүртгэл данснаас нь харж үнэн худлыг ялгах хэрэгтэй. Хамгийн гол баримт бол Төрийн болон орон нутгийн өмчийн үзлэг тооллогод 2012 оны 07 сард хамрагдаж уг ажлаар Төрийн өмчийн хорооноос Баянхонгор аймагт ирж ажилласан ажилтан биеэр ирж үзэж тоолсон. Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийн салбар байх үед байсан эд хөрөнгө бүгд байгаа. Тэр үед салбар сургуульд хуучирсан, акталсан эд зүйлсээ л ирүүлдэг байснаас шинэ тоног төхөөрөмж нийлүүлж /5 ширхэг компьютер эс тооцвол/, хөрөнгө оруулалт хийж байгаагүй гэдгийг онцолж хэлмээр байна. Үүнийг санхүүгийн баримтууд нь гэрчлээд байж байгаа.

Тухайн үед Баянхонгорын ХҮДС нь орон нутгийн хүсэлт, эрэлт хэрэгцээ нь биеэ даасан үйл ажиллагааг санхүүгийн хувьд ч, сургалтын хувьд ч хууль, эрх зүйн хүрээнд нийцүүлэн ямар нэгэн асуудалгүй явуулж байсан. Одоо ч орон нутгийн ард иргэдийн хүсэлт, дээд боловсролын салбарын эрэлт хэрэгцээ нэмэгдсээр байгаа нь Засгийн газрын явуулж байгаа Хэт төвлөрөлийг сааруулах бодлоготой яв цав нийцэж байгаа болно. Хамт олон маань Баянхонгор нутагт үйл ажиллагаагаа эхлэхдээ замын машинаас хоосон газарт ирж үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. Одоо ч боловсролын шинэчлэлийн бодлогыг дэмжиж ажиллаж байна.

Улаанбаатар хот дахь төв сургуулийн менежментийн хувьчлалын болон удирдлагуудын маргаантай асуудлууд донсолгож багш, оюутнууд нь хуваагдан хэвлэл мэдээллээр бие биентэйгээ “байлдаж” үйл ажиллагаа нь доголдож байсан 2005-2007 онд ч манай салбар сургууль тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байсныг тэр үед ирж хичээл зааж байсан багш нар гэрчилнэ. Манай сургуульд суралцагчид нь Улаанбаатар хотод суралцах боломж хязгаарлагдмал, эдийн засгийн боломж муутай, амьжиргааны баталгаажих төвшингөөс доогуур орлоготой, эмээ өвөө, ээж аавыгаа харж ханддаг ч сурах боловсрох хүсэл тэмүүлэл дүүрэн, авьяас билгээ хөгжүүлэх залуус сурдаг онцлогтой.

Бид Төрийн өмнө, ард түмний өмнө, оюутан суралцагчид, багш ажилчдын өмнө хүлээсэн үүргээ тодорхой хугацаанд хэрэгжүүлж өдийг хүртэл орон нутагт үйл ажиллагааг тасалдуулахгүй явуулж өнөөг хүрсэн нь төрийн өмчийг идэж уусан, төрийг хууран мэхэлсэн хэрэг нэг ч байхгүй. Төрийн өмчийн сургуулийн оюутан багш, ажилчдын асуудал аливаа асуудлын гадна үлдэж ирсэн.   

Энэ хичээлийн жилд төрийн өмчийн МУИС-ийн Худалдааны сургуулийн оюутнуудын сүүлийн төгсөлт болж байгаа тул өмч хөрөнгөө шийдүүлэх тухай зохих байгууллагад шийдвэр гаргуулахаар бид эрх бүхий байгууллагуудад хандсан байгаа. Энэ асуудлыг эрх зүйн хувьд зөрчилгүй хууль журмын дагуу шийдвэрлэх бүрэн боломжтой хэмээн найдаж байгаа.

Баянхонгорын худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль нь байгуулагдсан цагаасаа хойш Улсын төсвөөс санхүүжилт авч байгаагүй бөгөөд зөвхөн өөрсдийн үйл ажиллагаагаар санхүүжиж, жил бүр хуучин байраа засаж сэлбэх өнгө төрхийг нь өөд татсаар ирсэн. 2010 онд татан буулгах шийдвэр гарсан боловч одоог хүртэл элссэн оюутнуудыг төгсгөх үүргээ Төрийн өмнө хүлээж одоог хүртэл багш ажилчдыг цалинжуулахад 276,678,300 мянган төгрөг зарцуулж, нийгмийн даатгалын шимтгэлд 33038  мянган төгрөг, татварт 19,730,700 мянган төгрөг, дулааны зардалд 74,078,700 мянган төгрөг, цэвэр бохир усны зардалд 15,270,100 мянган төгрөг төлсөн байна.

Хавсралт. 2010 онд татан буугдах үед удирдах байгууллагуудад хүргүүлсэн багш, ажилчид, оюутнуудыг УБ хотод шилжүүлэх зардлын тооцоолол /2010.07.01/

д/д

 

Зардал

Ажилчид/ оюутны тоо

Хэмжих нэгж/төгрөг/

сар/өдөр

нийт

1

ажлаас гэнэт халагдсаны тэтгэмж

22 ажилтан

22

360000

6

47520000

2

оюутны УБ-руу шилжих үеийн зардал

замын зардал

170

25000*2=50000

 

8500000

Дотуур байр

120

250000

 

30000000

Өрөө түрээслэх

50

200000

10

100000000

ахуйн хэрэглээ

170

70000

10

119000000

Автобус/унаа

170

200*2=400

10 сар буюу 210 өдөр

14280000

 

 

 

 

 

 

319.300.000

 

 

 

д/д

 

2010

2011

2012

2013

Бүгд/мян

1

НДШ

9370.9

8225.9

9796.2

5645.0

33038

2

ХХОАТ

4918.4

5275.7

5639.6

3897.0

19730.7

3

Халаалт

13091.1

14412.9

31915.7

14659.0

74078.7

4

Цэвэр бохир усны зардал

4087.1

4301

4301

2581.0

15270.1

5

Цалин хөлс

72798.5

75687.2

76876.7

51318.6

276.681

 

 

 

 

 

 

 

 

дүн

104266

107902.7

128529.2

78100.6

418798.5

 

 

 

БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ХУДАЛДАА ҮЙЛДВЭРЛЭЛИЙН СУРГУУЛИЙН НИЙТ ХАМТ ОЛОН, СУРАЛЦАГЧ ОЮУТНУУД

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.