2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » МАН-ын бүлэг цаг үеийн байдлын талаар мэдээлэл хийлээ

МАН-ын бүлэг цаг үеийн байдлын талаар мэдээлэл хийлээ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, УИХ

 

МАН-ын бүлэг цаг үеийн байдлын талаар мэдээлэл хийлээУИХ-ын шинэ долоо хоногийн үйл ажиллагааны хувиар ёсоор өнөөдөр УИХ дахь намын бүдгүүд хуралдан энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэгдэх болоод цаг үеийн асуудлуудын талаар байр сууриа нэгтгэлээ. Тодруулбал МАН-ын бүлгийн хуралдаанаар Говь-Алтай аймагт үүсээд буй гэх улс төрийн ойлгомжгүй нөхцөл байдлын талаар буюу Говь-Алтай аймагт Орон нутгийн сонгуулийн зарим тойрог, жагсаалтаар нэр дэвшигчид зэрэг 17 хүнийг дахин сонгох сонгууль болох ёстой. Гэвч хууль эрх зүйн зохицуулалт байхгүй, 2012 оноос өмнө ажиллаж байсан ИТХ нь шийдвэр гаргаад байгаа зэрэг асуудлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, СЕХ болон зохицуулалтын орчин ямар байгаа талаар намын бүлэг сонссон байна.

 

 

 

     Энэ талаар МАН-ын бүлгийн орон тооны зөвлөх Ш.Раднаасэд “Говь-Алтай аймагт таван тойрогт дахин сонгууль явуулах, намын нэрийн жагсаалтаар аймаг даяар дахин сонгууль явуулах шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл, 35-аас 17 хүний бүрэн эрх хүчин төгөлдөр бус болоод байна. Аймгийн хэмжээнд дахин сонгуулийг ямар төсөвөөр зохион байгуулах, шийдвэрийг хэрхэн гаргах талаар тодорхойгүй байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газраас 2008-2012 оны ИТХ-ын төлөөлөгчдийн эрхийг сэргээх шийдвэрийг гаргасан. Гэтэл УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейгийн гарын үсэгтэй  2012 оны сонгуулийн сонгогдсон төлөөлөгчид болох 18 хүн эрх зүйн чадамжтай учраас шийдвэр гаргаж болно гэсэн бичгийг мөн хүргүүлсэн. Энэ дунд нь орон нутаг хүнд байдалд орсон байна. Энэ асуудлыг СЕХ, Засгийн газрын хэрэг эрхлэх газар шийдвэрлэх шаардлагатай байна” гэлээ.

 

 

 

     Харин МАН-ын бүлэг Мөрдөх албаны тухай хуулийг сайтар судалж үзэх хэрэгтэй гэдэг дээр байр сууриа нэгтгэсэн байна . Монгол Улсад өнөөдөр мөрдөх алба байгаа. Тиймээс эхлээд үйл ажиллагаатай холбоотой асуудлаа шийдээд дараа нь энэ хуулиа хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ..

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn