2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Сү.Батболд, П.Батсайхан Солонгосчуудын эзэмшил "Тэнгис" -ийг хувьчилна

Сү.Батболд, П.Батсайхан Солонгосчуудын эзэмшил "Тэнгис" -ийг хувьчилна

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Улс төрч

Олон жил алдагдалтай ажилласан “Ялалт” кино театрын хувьчлалд солонгосууд оролцож өнөөгийн “Тэнгис” кинотеатрыг босгосон түүхтэй. Тодруулбал, 2003 онд НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор “Ялалт”-д БНСУ-ын “Wayrich Resource Asia” компани мөнгөөрөө, нийслэлийн Засаг даргын Тамгын газар барилга болон мөнгөөрөө хөрөнгө оруулсан байдаг. Ингээд хоёр талын хамтарсан “Улаанбаатар синема” компанийг байгуулахдаа хот 34 хувийг нь, солонгосууд 66 хувийг нь эзэмших болжээ. Тэгвэл БНСУ-ын “Wayrich Resource Asia”-ийн эзэмшиж байсан 66 хувийг одоо УИХ-ын гишүүн Сү.Батболд, “АПУ”-гийн П.Батсайхан нар эзэмшиж байгаа ажээ. Дээрх мэдээлэл үнэн гэдгийг нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар баталсан.

 

Зарим хүний хэлж буйгаар, “Тэнгис” кино театраас эзэмшиж байсан 34 хувиа Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хувьчлахаар шийдсэн бололтой. Ирэх онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалтад Тэнгис кино театрыг оруулжээ. Мөн “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэр болон Улаанбаатар хотын банкийг хувьчлах жагсаалтад оруулаад байгаа юм. Эдгээр асуудлыг өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар оруулах бололтой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.