2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » “Скайтел” хэрэглэгчдээ тагнадаг уу?

“Скайтел” хэрэглэгчдээ тагнадаг уу?

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Улс төрч

Үүрэн холбооны “Скайтел” компани сүүлийн өдрүүдэд хөдөлгөөнтэй байна. Оюуны хулгайн хэргээр буруутгагдаад байгаа уг компани өөр нэгэн хэрэгт татагдах болсон тухай мэдээлэл хэвлэлүүдээр цуврах болов. Уг компанид “тагнадаг, чагнадаг” үйлдлээрээ дэлхийд алдартай “ZTE” компанитай холбоотой асуудлаар АТГ-аас шалгалт оруулсан гэх.


Манай улсад 2004 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн Хятадын хөрөнгө оруулалттай мэдээлэл, технологийн “ZTE” компани томоохон албан тушаалтнуудтай холбогдсон хэргийг хүртэл АТГ-т шалгаж байгаад намжсан нь бий.

Тодруулбал, Үндэс­ний татварын газрын Хяналт, шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүх нарын албан тушаалтнуудад авлига өгсөн тухай АТГ-ынхан мэдэгдэж байсан. Харин энэ удаад “Скайтел” компанитай хамтран хэрэгжүүлсэн төслийн асуудлаар шалгаж эхэлсэн бололтой. Тэд CDMA-2000 технологийг нэвтрүүлэхтэй холбоотой төсөл дээр хамтарч ажилласнаас гадна олон жилийн түншийн харилцаатай байгууллагууд ажээ. Өөрөөр хэлбэл, “ZTE” 2004 онд манай улсад орж ирэх үеэс “Скайтел” компанийн тоног төхөөрөмжийг нийлүүлсэн. Энэ тухайд ““ZTE” компани зөвхөн манайх ч бусад оператор компаниудтай ч хамтран ажилладаг” хэмээн “Скайтел”-ийнхан “барьцаж” сууна. АТГ-аас төсөлтэй холбоотойгоор өнгөрсөн долоо хоногоос санхүүгийн шалгалт оруулсан мэдээллийн хариуд “Манай компанид шалгалт хийгээгүй.

 

Энэ талаар АТГ-т бичиг хүргүүлж, тодруулга хүссэн” гэлээ. Харин АТГ-ын эх сурвалж тус компанийг шалгаж байгааг баталж “Мөрдөн байцаалтын явцад мэдээлэл өгөхгүй боломжгүй” гэсэн юм. Ямартаа ч “Скайтел” компани дэлхийн хар дансанд орсон энэ компанитай хамтран ажилласан нь үнэн. “ZTE” дэлхийн буурай орнуудад үйлчилгээгээ нэвтрүүлж, тухайн орныхоо томоохон албан тушаалтнуудыг гартаа оруулдгаараа нэрд гарсан компани болохыг гаднын хэвлэлийнхэн онцолж буй юм. Мөн дэлхийн хэд, хэдэн оронд харилцаа холбооны төхрөөмжөөрөө дамжуулан хяналтаа тогтоосон байдаг гэх. Ялангуяа Филиппин, Уганда, Замби, Кени, Шри-Ланка, Иран зэрэг хөгжиж буй орнуудад тагнаж туршсан хэрэгт холбогдож байжээ. АНУ-ын Конгрессын тагнуулын албыг хариуцсан байнгын хороо БНХАУ-ын цахилгаан холбооны Huawei болон “ZTE” хэмээх компаниуд жил шахам судалж гаргасан тайландаа эдгээр компаниудыг цаанаас нь Хятадын Засгийн газар удирддаг бөгөөд үүгээрээ дамжуулж өөр улсуудыг чагнаж тагнадаг хэмээн мэдээлсэн байна.

 

Тиймээс жилд 20 тэрбум ам.долларын гүйлгээ хийж хэдэн тэрбум ам.долларын ашигтай ажилладаг Хятадын “ZTE” компанийн бүтээгдэхүүн тоног төхөөрөмжөөс дэлхий нийтээр татгалзаж эхэлсэн байна. Тэгэхээр монголчуудад ч энэ асуудал хамаатай бөгөөд үүрэн холбооны хэрэгслээр дамжуулан чагнадаг байж болзошгүй гэж хардах үндэслэл ч байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn