2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » О.Магнай гомдлоо буцаан авчээ


О.Магнай гомдлоо буцаан авчээ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Twitter

  ШӨХТГ-аас “Номин супермаркет”, “Миний дэлгүүр”-ийг зөрчлөө арилгахгүй байгаа шалтгаанаар торгуулийн арга хэмжээ авахаар болж ШӨХТГ “Номин холдинг” компанийг 1 тэрбум 100 сая төгрөгөөр, “Миний сүлжээ” дэлгүүрийг 450 сая төгрөгөөр торгохоор болсонд “Миний сүлжээ” дэлгүүрийн захирал Х.Ариунболд дургүйцэж, О.Магнайгийн өрөөнд дайран орж, хэл амаар доромжилж, “ална” хэмээн заналхийлсэн байдаг.

 

 

    Үүнд О.Магнай нэлээд тунирхаж, Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт өргөдөл гаргаад байсан билээ.“Ажлаа хийж байгаа хүнийг ална хэмээн заналхийллээ. Би эцсийг нь үзэх болно” хэмээн хэвлэлийнхэнд хандаж байсан тэрбээр өнгөрсөн долоо хоногт гомдлын өргөдлөө татсан тухай эх сурвалж дурдлаа. Энэ шийдвэр нь  “Номин супермаркет”, “Миний дэлгүүр” торгуулийн арга хэмжээг барагдуулахаар болсонтой холбоотой байх магадлалтай аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.