2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » УИХ-ын гишүүн Р.Амаржаргал : "Би хангалттай бодсон. УИХ-ын гишүүнээр ажиллахгүй"

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал : "Би хангалттай бодсон. УИХ-ын гишүүнээр ажиллахгүй"

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, УИХ

 

 

 

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өчигдөр болов. Хуралдааны эхэнд  УИХ-ын гишүүн Р.Амаржаргал өөрийн бүрэн эрхээс түтгэлзэх хүсэлтийг хэлэлцэхгүй удсан шалтгааныг тодруулсан юм.

 

 

 

Тэрээр :  "УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт гаргаад нэлээд хугацаа өнгөрлөө. Асуудлыг яагаад хэлэлцэхгүй байна вэ. Ямар нэг далд учир шалтгаан байна уу. Миний хүсэлтийг хэлэлцүүлэхийн төлөө байнгын хорооны удирдлага ямар нэг алхам хийсэн үү?" гэхэд УИХ-ын төрийн байгуулалтын

 

Байнгын хорооны дарга А.Бакей "Гишүүн өргөдлөө УИХ-ын даргын нэр дээр гаргасан. Долоо хоног бүр байнгын хороод болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн хурлаар хэлэлцэж баталдаг. Таны өргөдлийг хэлэлцье гэсэн саналыг байнгын хорооны даргын хувьд Зөвлөлд гаргасан. "Хэлэлцэхийн хувьд хэлэлцэнэ, одоохондоо болоогүй гээд хэлэлцэх асуудалдаа оруулаагүй"

 

Р.Амаржаргал: "Одоохондоо болоогүй" гэдэг нь юу гэсэн үг юм бол?

 

А.Бакей: Үүнийг холбогдох дарга нараас асуусан нь дээр байх. Миний ойлгож байгаагаар та бол АН-аас нэр дэвшиж, энэ намын нэрийн өмнөөс УИХ-д сонгогдсон гишүүн. Мөн танд сонгогч олон түмнээс итгэл хүлээлгэсэн мандат байгаа. Тийм учраас хувь хүнийхээ хувьд тунгаан бодох нь зүйтэй гэсэн агуулга байгаа болов уу.

 

Р.Амаржаргал: Надад бодох хугацаа олгож байгаа юм уу. Би бодчихсон. Нэлээд эрт бодсон. УИХ-ын гишүүнийг төрийн түшээ гэж өргөмжилдөг. Тэр хүмүүс нь асуудал тавьж байхад УИХ-ын удирдлага санаачилга гаргах хэрэгтэй гэж үзэж байна уу?

 

А.Бакей: Танд түрүүн тайлараа хэлсэн. Би танд байцаагдмааргүй байна.

 

А.Амаржаргал: Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор тодруулж байна. Би таныг байцаагаагүй. Тодруулга өгөх сонирхолгүй байгаа бол хэлэлцэх асуудлын эхэнд миний хүсэлтийг хэлэлцэх, эсэх асуудлыг санал хураалтаар шийдвэлэж өгөөч гэж хүссэн юм.

 

Р.Гончигдорж: Өөрийнхөө асуудлыг өөрөө хэлэлцэж өгөөч гэж байна. Өөр гишүүн оруулсан бол би санал хураахад бэлэн байна. Сонирхолын зөрчилтэй асуудал оруулж байгаа учраас санал хураах боломжгүй.

 

Д.Эрдэнэбат: Р.Амаржаргал гишүүн өөрийнхөө асуудлыг хурдан шийдүүлье гээд яарч байх шиг байна. Асуудлыг шийдэх хуулийн хугацаа байхгүй. Төрд орж, гарах нь өндөр хариуцлага. Ний нуугүй хэлэхэд , УИХ-гишүүн болчихоод дуртай үедээ ажлаа өгье гээд гараад явчихдаг байж болж байгаа юм уу.  Энэ утгаараа Р.Амаржаргал гишүүнийг бушуухан гаргачихъя гэж яаран сандран хэлэлцэх шаардлага байна уу. Р.Амаржаргал гишүүн ч бодож үзнэ биз дээ.
Хоёрдугаарт, энэ долоо хоногийн төлөвлөгөөнд эрхэм гишүүний асуудал ороогүй. Заавал тусгах заалт ч бас байхгүй. Ойрын хугацаанд хэлэлцэх нь зүйтэй гэдэгтэй санал нэг байна. Гэхдээ УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудал яригдаж байгаа учраас асуудлыг Зөвлөлийн хурлаар шийдүүлээд оруулах нь зүйтэй.

 

Н.Батцэрэг: УИХ-ын гишүүн тодорхой асуудал тавиад албан ёсоор хандсан байхад шуурхай хэлэлцэх хэрэгтэй. Хуульд хугацаа заасан зохицуулалт байхгүй ч шуурхай шийдсэн тохиолдол нэг биш бий. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн асуудлыг дэгээр зохицуулдаггүй ч бидний соёл болоод хэвшчихсэн.
Р.Амаржаргал гишүүн улстөрчийн хувьд "насанд хүрсэн" гэж тодорхойлж болохуйц, төлөвшсөн хүн. Хүсэлт гаргахдаа өөрөө бодож, тооцсон байлгүй дээ. Чухам ийм үйлдлээрээ олон түмэнд тодорхой зүйл бодуулж, магадгүй та бидний олж харахгүй байгаа зарим зүйлд олон түмний анхаарлыг хандуулах гэсэн байж ч болох юм.

 

Су.Батболд: УИХ-ын гишүүн бүрэн эрхээсээ татгалзах тухай асуудал нь ямар нэг нам, улс төрийн хүчин түүнийг нь зөвшөөрөх, зөвшөөрөхгүй байх тухай яриа биш. Мөн энэ хүн ард түмнээс сонгогдчихоод, эцэст нь хариуцлага хүлээхгүй байгаа асуудал ч биш. Угаасаа улс төрийн намаас сонгуульд нэр дэвшдэг ч, нэр дэвших саналыг хувь хүн өөрөө гаргадаг.

 

Монголын ардчилсан парламентын түүхэнд гишүүний бүрэн эрхээс нь татгалзаад, гараад явсан түүх зөндөө бий. Хуулийн зохицуулалт нь ч байна. Намын бүлэг нь асуудлыг хэлэлцээд болно, болохгүй гэж байгаа нь УИХ-д нам, улс төрийн үүргийг хэтэрхий өндөрт таьж байгаа нэг хэлбэр.

 

М.Энхболд: Энэ хүн 14 хоногийн өмнө өгсөн өргөдлөө шийдүүлэх талаар зүй ёсны шаардлага тавьж байна. АН-аас сонгогдсон хүн гэж асуудлыг яриад байна.

 

Р.Амаржаргал гишүүн хувь хүнийхээ үүднээс өргөдлөө гаргасан гэж ойлгож байгаа. Ардын намын нэрийн өмнөөс санал авч, гишүүн болсон хүнийг АН саналтай, юутай хүйтэй нь аваад явж л байсан. Тэгээд ч өнгөрсөн 21-ны өдөр хуралдсан Зөвлөлийн хурлаар бидэнд өгсөн материалд энэ сарын 23-ны өглөө Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Р.Амаржаргалын асуудлыг хэлэлцэнэ гээд орчихсон байсан. Үүгээрээ ч батлагдсан. Тиймээс одоо энэ асуудлыг хэлэлэх юм байна гэж бодсон. Одоо санал хурааж шийдэх хэрэгтэй.

 

Р.Гончигдорж: Р.Амаржаргал гишүүн яарч, цаг хугацаанд хавчигдаад, өөр ажил хүлээж авах гэж байгаа бод асуудлыг нь хэлэлцье. Нэг долоо хоног юу ч биш" гэж байв.

 


Эцэст нь УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хороогоор түүний УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх саналыг дэмжих шаардлаггүй гэж үзсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.