2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Шуугианы эзэн » Дархан-Уул аймгийн АН-ыг шинэчлэх хөдөлгөөн байгуулагдав


Дархан-Уул аймгийн АН-ыг шинэчлэх хөдөлгөөн байгуулагдав

Нийтлэлийн төрөл: Шуугианы эзэн

 

Дархан-Уул аймгийн АН-ыг шинэчлэх хөдөлгөөн байгуулагдав Дархан-Уул аймгийн Ардчилсан намынхан намаа шинэчлэх хөдөлгөөн байгуулснаа зарлав. Тэдний төлөөлөл буюу тус намын дарга асан Л.Наранбаатар, аймгийн Засаг даргын орлогч Г.Баянмөнх болон Дархан-Уул аймгийн Ардчилсан холбооны дарга М.Төмөртогоо нарын зэрэг хүмүүс хэвлэлийнхэнд хандаж энэ талаар мэдээлэл хийлээ. Нэлээд хэдэн жилийн өмнөөс тогоон дотроо хөл жийлцсэн энэ намынхны хувьд хоёр хэсэг болон талцаж маргалдсаар байгаа аж. Аймгийн Ардчилсан намыг шинэчлэх хөдөлгөөнийхөн ярихдаа сүүлийн сонгуулиудад тус нам аймагтаа байнга ялагдал хүлээсэн нь дотроо эв нэгдэлгүй, намаа хувь хүний өмч мэт болгосон явдал гэж байв.

Үүнийг нь мөн Г.Баянмөнх “Манай намаас одоо нэг ч багийн засаг дарга байхгүй. Ардчиллын зарчмыг Ардчилсан нам өөрөө алдагдууллаа. Гишүүдээ ялгаварлаж байна. Ардчилсан холбооны анхдагчид болоод шударга шинэ гишүүдээ хавчдаг боллоо. Хуулиа мөрдөхгүй байна” гэсэн юм. Ийнхүү тэд Ардчилсан намын даргадаа хандан албан ёсны мэдэгдэл хүргүүлжээ. Уг мэдэгдэлд “Намыг шинэчлэх хөдөлгөөн нь Дархан-Уул аймгийн хорооны сонгуулийг АН-ын дүрмийн хүрээнд шударга, ил тод, нээлттэй явуулж буй эсэхэд хөндлөнгийн хяналт тавьж, тунгалагжуулна” гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.