2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Ж.Батзандан гишүүний оффшор бүсэд данстай байхыг хориглох хуулийн төсөл дэмжигдсэнгүй

Ж.Батзандан гишүүний оффшор бүсэд данстай байхыг хориглох хуулийн төсөл дэмжигдсэнгүй

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Авилга

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн санаачилсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм.


Уг хуулийн төсөлд төрийн улс төрийн, захиргааны болон тусгай албаны удирдах албан тушаалтан нь албан тушаалаа гүйцэтгэж байх хугацаанд болон уг албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд өөрийн болон эхнэр /нөхөр/, өрхийн бүртгэлд бүртгэлтэй хамтран амьдардаг насанд хүрээгүй хүүхэд, эцэг, эхийн нэр дээр оффшор компани байгуулах, оффшор банк, банк бус санхүүгийн байгууллагад оффшор данс эзэмшихийг хориглох, мөн дээр дурдсан албан тушаалтан нь албан тушаалаа гүйцэтгэж байх хугацаанд болон уг албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд өөрийн болон эхнэр /нөхөр/, өрхийн бүртгэлд бүртгэлтэй хамтран амьдардаг насанд хүрээгүй хүүхэд, эцэг, эхийн нэр дээр гадаад улсын банк, банк бус санхүүгийн байгууллагад хадгаламжийн болон харилцах данс эзэмших, банкны зээл авах, үл хөдлөх хөрөнгө өмчлөх болон гадаад улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, компанийн үнэт цаас эзэмших тохиолдолд тухай бүр Авлигатай тэмцэх газарт мэдэгдэж байх, төрийн нууц, аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхлын үүднээс гадаад улсын харьяат эхнэр /нөхөр/-тэй Монгол Улсын иргэн дээр дурдсан албан тушаалд сонгогдох буюу томилогдох тохиолдолд түүнийг томилох эрх бүхий албан тушаалтан нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд мэдэгдэж байх, дээрх нь зохицуулалт нь төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтанд нэгэн адил хамаарахаар тусгажээ.

Төсөл санаачлагчийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, үг хэлсэн гишүүд хуулийн төслийн оффшор гэсэн нэр томъёо нь оффшор бүс, оффшор банк, оффшор данс гэсэн ойлголттой уялдаа муутай байгаа, гэр бүлийн байдлаас болоод төрийн албан хаагчдад тодорхой хязгаарлалт тогтоох нь манай улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцуудтай зөрчилдөж болзошгүй байгаа учраас томъёоллоо нарийвчилж оновчтой болгох, хуулийн зохицуулалтад хамрагдах албан тушаалтнуудын хүрээг хумих хэрэгтэйг сануулж байв. Түүнчлэн зарим гишүүн төсөлд оффшор бүсийн талаарх төрийн бодлогын хандлагыг тодорхойлж оруулах, оффшор бүсэд бүртгэлтэй банк, санхүүгийн байгууллагатай хэрхэн харилцах асуудлыг нарийвчилж тусгах, төслийг Мөнгө угаах, террроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомжтой нийцүүлэх зэрэг санал хэллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.