2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » АН-ын "Жараахай"-нууд АТГ-аар эргэлдэж эхлэв

АН-ын "Жараахай"-нууд АТГ-аар эргэлдэж эхлэв

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Улс төрч

 

 

Авлигатай тэмцэх газрынхан сүүлийн үед нам гүмхэн ажлаа хийж буй. Тус газрын Мөрдөн шалгах хэлтсийнхэн олны анхаарал татсан хэд хэдэн ноцтой хэрэг дээр ажиллаж буй ч мөрдөн байцаалт үргэлжилж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзаж байна.

 

 

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Түмэндэмбэрэл нарт холбогдох хэргийн шалгалт хэвийн үргэлжилж байна. Газрын тосны газрын дарга Д.Амарсайханы “Петро Чайна дачин Тамсаг” компанийн удирдлагатай холбоотой мөнг ө угаасан байж болзошгүй хэргийн шалгалтад нэлээд удаан хугацаа шаардах гэнэ. Учир нь ихэнх бичиг баримт нь хятад хэлээр бичсэн учраас нэг бүрчлэн орчуулахын тулд хугацаа шаардах сурагтай. АТГ-т энэ мэт шалгуулж буй “цагаан захтнуудын” хэргийн эргэн тойронд юу болж буй талаар товч мэдээлэл хүргэе.

 

ХЭНТИЙ АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГЫГ АТГ-ААС ШАЛГАВ

 

“АТГ-ынхан зөвхөн МАНынхныг шалгаж хэлмэгдүүлж байна” хэмээн зарим хүн хардаж, нэг хэсэг нь дургүйцлээ илэрхийлж байсан. МАНын угшилтай Засаг дарга нар тус газрын үүдийг сахиж, зарим нь ял шийтгүүлсэн нь тус намын гишүүд, дэмжигчдийн дургүйцлийг хүргэж байсан юм. АТГ зөвхөн МАН-ынхныг төдийгүй, хууль зөрчсөн АНынхныг ч шалгаж, хуулийн өмн ө хүн бүр тэгш эрхтэй гэдгийг мөрдлөг болгож буй гэсэн. АН-ын угшилтай, АТГ-ын үүдээр “эргэлдэж” буй хүм үүсийн нэг нь Хэнтий аймгийн ИТХ-ын дарга С.Пүрэвжав. Түүнийг дээрх албан тушаалд томилогдсоныхоо дараа буюу энэ оны долдугаар сард Төрийн болон орон нутгийн өмчийн хөр өнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтыг зөрчин, албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн “Лексус” маркийн автомашин 120 сая төгрөгөөр худалдан авсан хэмээн буруутган шалгажээ. Энэ талаар НПГ-ын эх сурвалж “С.Пүрэвжавыг албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт холбогдуулж шалгасан. Автомашин өндөр үнээр худалдан авсан хэмээн буруутгасан. Шалгалтын явцад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчсөн нь тогтоогдсон. Гэхдээ эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй байсан тул Захиргааны хариуцлага тооцуулахаар болсон” гэв.

 

АРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.БАТ-ЭРДЭНИЙГ АЛБАН ТУШААЛЫН ХЭРЭГТ ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ

 

Архангай аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн АН-ын дарга Д.Бат-Эрдэнийг АТГын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж эхэлсэн талаар баттай эх сурвалж мэдээлэв. Түүнийг албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэгт сэжиглэж буй гэнэ. Энэ талаар НПГ-ын эх сурвалжаас тодруулахад “АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ гэх хүнд холбогдуулан шалгаж буй эрүүгийн хэрэг байгаа. Шалгалтын ажиллагаа дөнгөж эхэлж буй болохоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Өнгөрсөн долоо хоногт шаардлагатай гэрчүүдээс тайлбар авсан” гэлээ. Д.Бат-Эрдэнэ нь тус аймгийн Засаг дарга болохоосоо өмнө Архангайн багшийн коллежийн захирлаар ажиллаж байсан аж. Тэр үед мөн албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт холбогдон хууль хяналтын байгууллагад шалгуулж байсан. Хэрэг нь хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй гэж орон нутгийн эх сурвалж мэдээлсэн юм.

 

АН-ЫН ЗАЛУУ ДАРГА НАРЫН НЭГ ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨС ЗУВЧУУЛСАН ГЭВ ҮҮ

 

Шинэчлэлийн Засгийн газрын хэрэгжүүлж буй олон ажил, арга хэмжээг ард түмэн дэмжиж байгаа ч сайныг дагаад саар зүйлүүд ч гарч байна. Үүний нэг тод жишээ нь Уран зургийн галерейн захирлаар 2013 оны хоёрдугаар сард томилогдсон, 26 настай Н.Батбаатар нь албан тушаалаа урвуулан соёл урлагийг дэмжих төслүүдийн болон төсвийн мөнгөнд баруун, солгойгүй гар дүрж, хувьдаа завшиж үрэгдүүлэн хариуцсан байгууллагынхаа хэтийн хөгжилд бул хар чулуу болж байгааг Соёл, спорт, аялал жуулчлалын яамны холбогдох албан тушаалтнууд хаацайлж сууна. Учир нь тус галерейн ажилтнууд харьяалах яамны холбогдох албан тушаалтнуудад Н.Батбаатарын зүй бус үйлдлийн талаар уламжлахад, “Даргатайгаа баг болон ажиллахг үй бол нэг нь шоронд орж, нөгөөдөх нь ажилгүй болно шүү” гэсэн албан бус хариу өгчээ. Ийм хариу авсан галерейн ажилтнуудад дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болсон гэнэ.

 

Хууль зөрчсөн үйлдлийн хажуугаар хууль хяналтын байгууллагынхан зүгээр хараад суухг үй нь ойлгомжтой. Уран зургийн галерейн захирал Н.Батбаатарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгуулахаар болжээ. ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс түүний талаарх мэдээллийг шалгаад, хадам ээж Энхцэцэгийнхээ “Их Хануйн гол” гэх компанитай гэрээ байгуулж 5.3 сая төгрөгийг түрээсийн төлбөр хэмээн данс руу нь шилж үүлснийг тогтоожээ. Мөн тус галерейд засвар хийлгэх нэрээр 63 сая төгрөг, зургийн сан хөмрөгийг жаазлан шиллэх, хулдаасан хамгаалалт хийнэ гэж 4.9 сая төгрөгийн төсөвтэй ажлыг хадам ээжийнхээ компаниар гүйцэтгүүлсэн гэж “Их Хануйн гол” компанид нийт 73 сая гаруй төгрөг шилжүүлсэн атлаа ямар ч ажил хийлгээгүй бөгөөд харин Уран зургийн галерейн ажилчид, хөлсний хүмүүсээр зургийг гуунд хийх, хулдаасан хамгаалалттай болгох, шиллэх ажлыг хийлгэсэн нь тогтоогдож, Авлигатай тэмцэх газарт эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулахаар шилж үүлсэн гэнэ.

Энэ талаар Уран зургийн галерейн захирал Н.Батбаатараас тодруулахад “Тийм зүйл байхгүй. Намайг хууль хяналтын байгууллагаас шалгаагүй” хэмээлээ.

 

ШШҮХ-ИЙН ШИНЖЭЭЧДИЙГ ХОРЬСНООС БОЛЖ БУСАД ХЭРГИЙН ШАЛГАЛТ ГАЦЖЭЭ

 

Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Гансүх нарын хэрэгт холбогдуулан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хоёр ч шинжээчийг цагдан хориод байгаа. Бидэнд олдсон мэдээллээр тус хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн дарга Жаргал болон ахлах шинжээч Жанылган нарыг Ч.Гансүхийн хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргахдаа хуурамч акт тогтоосон байж болзошгүй хэмээн сэжиглэж буй аж. Харин зарим мэдээллийн хэрэгслээр тэднийг Ч.Гансүхтэй үгсэн хуйвалдаж, зарим аж ахуйн нэгж үүдийн татварт хуурамч дүгнэлт гаргаж байсан байх магадлалтай хэмээжээ. Үүнийг эх сурвалжууд үгүйсгэж буй юм.

АТГ-аас дээрх хоёр шинжээчийн албан тушаалыг түдгэлз үүлэлгүй саатуулснаас болж хэрэг бүртгэх, мөрдөн байцаах бусад албанд шалгуулж буй эдийн засаг, санх үүтэй холбоотой, залилан мэхлэх, татвараас зайлсхийх, өмч хөрөнгө завших зэрэг гэмт хэргийн шалгалтын ажиллагаа удааширч, саатаад буй гэнэ.

 

"Өнөөдөр" сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.