2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » Эцэг эхчүүд цэцэрлэгийн үүдэнд хонож эхлэв

Эцэг эхчүүд цэцэрлэгийн үүдэнд хонож эхлэв

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг, Онцлох мэдээ

 

 Эцэг эхчүүд цэцэрлэгийн үүдэнд хонож эхлэвДархан-Уул аймгийн цэцэрлэгүүдэд энэ намар хамрагдах хүүхдүүдийг энэ сарын 23-наас эхэлж бүртгэх ёстой байсан ч эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт оруулахын тулд дугаарлаж хонодог болжээ.

 

Дархан сумын Нэгдүгээр цэцэрлэгийн үүдэнд энэ сарын 18-19-нд шилжих шөнө эцэг эхчүүд дугаарлаж хоноод өглөө нь хүүхдийнхээ нэрсийг бичиж цэцэрлэгийн захиргаанд өгчээ. Гэвч хүүхдийн тоо гүйцсэнээс зарим эцэг эхчүүдийн хүүхэд уг цэцэрлэгт хамрагдаж чадахгүйд хүрч эцэг эхчүүд гомдол гаргаж байлаа.

 

Цэцэрлэгийн эрхлэгч З.Долгорханд, "Бид цэцэрлэгт хамрагдах хүүхдийг бүртгэж авах таван хүний бүрэлдэхүүнтэй комиссыг багш, эцэг эхийн төлөөлөл оролцуулж байгуулсан. Цэцэрлэгт орох хүүхдийг 23-наас эхлэж бүртгэх ёстой байсан боловч эцэг эхчүүд цэцэрлэг дээр ирж хоноод дуудуулж байна гэсэн учраас ирсэн. Хоносон эцэг эхчүүдийн хүүхдийн нэрсийг бүртгэлийн комисст өгсөн. Манай цэцэрлэг угаасаа хүчин чадал багатай, батлагдсан хүүхдийн тоонд тохируулж хүүхдээ авна. Хүүхдийн тоо гүйцчихээд байхад миний хүүхдийг заавал ав гээд эцэг эхчүүд шаардаж байгаа нь боломжгүй зүйл" гэв.

 

Ийм байдал зөвхөн энэ цэцэрлэгт ч биш бусад цэцэрлэгүүдэд адилхан байгаа тухай иргэд ярьж байв.

 

Тус аймагт төрийн өмчийн 18, хувийн хэвшлийн 10-н цэцэрлэг ажиллах бөгөөд шинээр 1262 хүүхдийг бүртгэх гэнэ. Энэ жил шинээр байгуулагдах7 дугаар цэцэрлэгт 280, 23 дугаар цэцэрлэгийн харъяа салбар цэцэрлэгийн гурван ангид 75, бусад цэцэрлэгт 907 хүүхдийг хамруулахаар төлөвлөжээ. 

Дархан-Уул аймаг Б.Норовсамбуу Montsame

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.