2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Улс төр » Дарханы АН-ын гишүүд Ц.Оюундарийг огцортол суулт хийнэ гэв

Дарханы АН-ын гишүүд Ц.Оюундарийг огцортол суулт хийнэ гэв

Нийтлэлийн төрөл: Улс төр, Онцлох мэдээ

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарийг огцрохыг шаардаж Дархан-Уул аймгийн гишүүд өнөөдрөөс намын төв байрны гадаа суулт хийнэ гэдгээ мэдэгдлээ. 

 

Аймгийн намын хорооны үүрийн гишүүн Эрдэнэцэцэг “Би 42 настайдаа намд элсч байсан бол өдгөө 60 өнгөртлөө намын анхан шатны байгууллагад ажиллаж байна. Ц.Оюундарийн шийдвэрээс болж өнөөдөр аймгийн МАН биднээр тохуурхаж эрхзүйн чадамжгүй энэ тэр гээд сөрөг сурталчилгаа хийж явна. 

 

Дөрвөн хоногийн өмнө Ц.Оюундарийн өрөөнд ороод үнэхээр гутарсан. Эргэдэг сандал дээр толгой хаялсан хүүхэн сууж байна. Шууд л та нар гар гэж харьцсан. Гишүүдээ алагчилдаг, том, том машин унасан ард иргэдийн эрх ашгаас өөрсдийгөө илүүд үзсэн хүмүүс Ардчилсан намд олноор орсныг мэдэрлээ. Г.Баянмөнх гэж залуу намын бутаргаж МАН-ынхантай үгсэн хуйвалдаж Засаг даргын орлогч хүртэл болсон шүү дээ” гэв.

 

Намын үүрийн дарга С.Халтар “Д.Эрдэнэбат ерөнхий нарийн бичгийн дарга байхдаа маш сайн ажиллаж гишүүдээ сонсдог байсан. Ц.Оюундарийг “Та нар минь сайн явж ирэв үү. Дарханаар юу болоод байна гэж угтах юм болов уу гэхэд шуудхан л та нар зайлцгаа гар гэсэн.

 

Түүнээс хойш уулзах гэхэд бие муу гэчихээд өчигдөр Дархан аймаг руу яваад хурал хийж бужигнуулчихаад ирсэн байсан. Ийм ухамсар дорой, боловсрол муутай ерөнхий нарийн бичгийн даргыг зөөлөн суудлаа тавьж өгөхийг бид шаардаж” байна гэдгийг хэллээ.

 

“Намын үндсэн дүрмийн зөрчих явдлыг таслан зогсооё”, “Бүрэн эрх нь дууссан Н.Алтанхуяг Их хурлаа хуралдуул”, “Эрх зүйн чадамжгүй ХЕХ-г огцруулъя”, “АН-ыг их хурлаа хуралдуулахыг шаардаж байна” гэсэн бичиг бүхий анонсуудыг аймгийн намын хорооны гишүүд барьжээ.

 

Энэ талаар аймгийн АН-ын дэд дарга Г.Гантулга “Дархан-Уул аймгийн намын хороо хууль эрхзүйн хувьд чадамжгүй гэж яриад байгаа. Гэтэл  АН Их хурлаа дөрвөн жил тутамд хуралдуулах ёстой. Гэтэл таван жил гаруйн хугацаа өнгөрч байгаа учраас намын дарга болон ХЕХ хууль дүрмийн хувьд өөрсдөө хүчин төгөлдөр биш болчихоод байна. Тиймээс бид Их хурлаа хуралдуулахыг шаардаж байна” гэв.

 

Өнөөдрөөс эхлэн тэд Ардчилсан намынхаа ерөнхий нарийн бичгийн даргыг огцортол, Их хурлаа хуралдуулах хүртэл суулт хийх болно мэдэгдлээ. 

 

У.Бадам 

Gogo.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.