2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » “Алтан жолоо” групп нийтийн эзэмшлийн талбайг сүйтгэж байна

“Алтан жолоо” групп нийтийн эзэмшлийн талбайг сүйтгэж байна

Нийтлэлийн төрөл: Нийслэл, Онцлох мэдээ

“Алтан жолоо” групп нийтийн эзэмшлийн талбайг сүйтгэж байна

Баянзүрх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт “Алтан жолоо” групп яар ч зөвшөөрөлгүйгээр барилга барихаар зэхжээ. Тодруулбал бидний нэрлэж заншсанаар Сансарын тунель дээр байрлах “Сансар” супермаркетийн өмнөх нийтийн эзэмшлийн газрыг дур мэдэн ухаж, газар шорооныхоо ажлыг эхлүүлээд удаж байгаа аж.

 

Хамгийн хачирхалтай нь тус группынхэн нийтийн эзэмшлийн талбайд барилга барих тухайгаа хорооныхоо Засаг дарга битгий хэл холбогдох газруудад нь ч дуулгаагүй байна.

 

Гэтэл нийтийн эзэмшлийн талбайг ухаж, барилга, газар шорооны ажил хийхээр бол тухайн нутаг дэвсгэрийн засаг захиргаанд заавал мэдэгдэж албан ёсны зөвшөөрөл авсан байх ёстой. Харин тэд ямар ч зөвшөөрөл авалгүйгээр өнгөрөгч аравдугаар сарын сүүлээр нийтийн эзэмшлийн талбайг шөнө дөлөөр ухаж хууль бус барилгынхаа ажлыг эхлүүлжээ.

 

Улмаар «Алтан жолоо» групп Монгол Улсын хууль дүрмийг үл тоож, нийтийн эзэмшлийн талбайд дур мэдэн халдаж, хотын өнгө үзэмжийг ийнхүү гутааж эхлэв. Тухайн үед барилга, газар шорооны ажил хийж байсан хүмүүс «Сансар супермаркетын дор байрлах баарнаас гарсан согтуу залуус дэлгүүрээр үйлчлүүлж буй иргэдэд хүндрэл учруулаад байна. Тиймээс баарны хаалгыг эсрэг талд нь гаргахаар нийтийн эзэмшлийн талбайг ухаж байгаа юм» гэх тайлбарыг өгч байв. 

 

Харин энэхүү хууль бус үйлдлийг таслан зогсоохоор хорооны Засаг даргын зүгээс дүүргийнхээ Газрын алба, Мэргэжлийн хяналтад хүсэлт гаргаж улмаар энэ сарын 7-нд үйл ажиллагааг нь зогсоох мэдэгдэх хуудас хүргүүлсэн байна.

 

Энэ талаар тус дүүргийн гуравдугаар хорооны Засаг дарга . Ц.Ичинхорлоогоос тодруулахад «Ямар ч зөвшөөрөлгүй нийтийн эзэмшлийн талбайд барилгын ажил эхлүүлчихээд байна. Бид холбогдох газруудад нь мэдэгдэж үйл ажиллагааг нь зогсоосон байсан ч өнөөдрөөс /өчигдөр/ дахин газар, шорооныхоо ажлыг эхлүүлсэн байна. Зөвшөөрөл авсан бол надад мэдэгдэх ёстой. Одоогоор мэдэгдсэн зүйл алга» гэв.

 

Ямартай ч нийтийн эзэмшлийн талбайг дур мэдэн ухаж барилга барихаар зэхэж буй «Алтан жолоо» групп зөвшөөрөлгүйгээр газар, шорооныхоо ажлыг явуулсан хэвээр байна. Сонирхолтой нь тус групп Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулдаг «ТОП- 150», «ТОП-100» аж ахуйн нэгжийн нэгээр арван жил дараалан шалгарсан байдаг.

 

Улс эх орныхоо хөгжилд бодит хөрөнгө оруулагч, нийгмийн хариуцлагатай тэргүүлэгч аж ахуйн нэгж гэж ийн шагнан урамшуулсан байхад шилдэг байгууллагын зам мөр нэг иймэрхүү буюу Монгол Улсын хууль дүрмийг уландаа гишгэж, хүссэн үедээ нийтийн эзэшлийн талбайг сүйтгэн, өөрсдийн бүтээн байгуулалтыг өргөжүүлэхээр зүтгэж байна. 

Эх сурвалж "Өглөөний сонин"

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.