2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Улс төр » AH-ын генсек Ц.Оюундарийг огцрохыг шаардав


AH-ын генсек Ц.Оюундарийг огцрохыг шаардав

Нийтлэлийн төрөл: Улс төр, Онцлох мэдээ

AH-ын генсек Ц.Оюундарийг огцрохыг шаардав

Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Г.Баянмөнхийг Ардчилсан намаас хөөсөн гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт зарим хэвлэлээр цацагдсан. Түүнийг МАН-ынханд тал засч Засаг даргын орлогч болсон, Дархан-Уул аймгийн Ардчилсан намын тамгыг хуурамчаар барьсан гэж үзэж байгаа гэх. 

 

Энэ асуудалтай холбогдуулан Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь нийслэлийн Цагдаагийн газарт аравдугаар сарын 14-нд захидал илгээж, “Ардчилсан намын дүрмийн дагуу Дархан-Уул аймгийн намын хороог эрх зүйн чадамжгүйд тооцож байгаа тул тус аймгийн намын хорооны УХ31791 дугаартай тамгыг хүчингүй болгож өгнө үү” хэмээн ханджээ. Тэгвэл Дархан-Уул аймгийн АН-ынхан намынхаа ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарийг огцрохыг шаардан, өчигдөр /XI.19/ АН-ын төв байран дээр жагсаал хийсэн байна. Тэд “Ц.Оюундарь та дүрмийн бус тоглолтоо зогсоо. Үндсэн дүрмээ зөрчдөг генсек бидэнд хэрэггүй. АН эрх мэдэлтнүүдэд үйлчилдэг нам биш” гэх зэргээр лоозон барин жагсчээ. 

 

С.СҮРЭН

News.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.