2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Сүхбаатар дүүргийн нөхөн сонгуульд О.Магнай өрсөлдөнө

Сүхбаатар дүүргийн нөхөн сонгуульд О.Магнай өрсөлдөнө

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Сонгууль

Сүхбаатар дүүргийн нөхөн сонгуульд О.Магнай өрсөлдөнө

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ УИХ-ын даргад гаргаад буй билээ.

Хэдийгээр УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, түүний өргөдлийг хүлээн авахгүй гэсэн шийдэлд хүрсэн ч Р.Амаржаргалд энэ нь асуудал биш бололтой.

 

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал МАН, МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвслийнхэнтэй ойлголцож, хүсэлтийг нь дэмжихийг гуйсан тул АН-ын шийдвэртэй шийдвэргүй гишүүнээсээ чөлөөлөгдөх нь тодорхой болсон гэнэ.

Тэгээд ч УИХ-ын гишүүн Р.Амаржаргал АН-ын ямар ч хуралд оролцохоо больсон байна.

Иймээс Сүхбаатар дүүрэгт нөхөн сонгууль явагдах нь тодорхой болоод буй юм.

Сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг өрсөлдөх сонирхлоо  хамгийн түрүүнд илэрхийлж, хэвлэлээр дамжуулан МАН-ын дарга М.Энхболдод тал засан, салаавч гаргасандаа уучлал гуйсан.

Харин АН-ын удирдлагууд нэгэнт ор нь гарсан суудлаа алдахгүйн тулд бүхнийг хийх бөгөөд нэр дэвшигчээ эцэслэн гаргаад байгаа юм байна.

Энэ нь Шударга өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газрын дарга О.Магнай.

Учир нь энэ суудал АН-ын хувьд амин чухал тул олон нийтийн дунд хамгийн нэр хүндтэй гэх О.Магнайг дэвшүүлж буй нь энэ ажээ.

 

П.Мандах

Sonin.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.