2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » Голомт банкны 2 том эзэмшигч гарч одлоо

Голомт банкны 2 том эзэмшигч гарч одлоо

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг, Онцлох мэдээ

Монголын тэргүүн баячуудын эгнээнд багтдаг Гадаад харилцааны сайд Лу.Болд “Бодь” хэмээх бүхэл бүтэн вант улсыг босгож, “Голомт” банкнаас жилдээ хэдэн арван тэрбумын цэвэр ашиг олж, олон салбарт үйл ажиллагаа явуулдаг. Өнгөрсөн хавар “Бодь”-ийн боссуудын хооронд үл ойлголцол бий болж, нэг ёсондоо асар том хөрөнгө мөнгөний маргаан дэгдэж байсан юм. Монголын шилдэг, тэргүүний банк хэмээн өөрийгөө асар хүчтэйгээр рекламдаж чаддаг “Голомт” банкны удирдлагуудын хооронд томоохон хагарал гарч, “Голомт банк”-ны асуудал савлаж эхэлсэн талаар мэдээлж байв.  “Голомт” банк, Бодь группын эздийн хооронд хөрөнгө хуваах асуудал гарсан гэдэг мэдээлэл байсан бөгөөд  Лу.Болд өмгөөлөгч хөлслөж, Д.Баясгалангийн эсрэг хөдлөж эхэлсэн талаар жиг жуг гэлцэж байсан юм.  Тэгвэл Лу.Болд “Голомт” банкны хувьцаагаа Д.Баясгаланд заржээ.  Одоогоо ямар үнээр зарсан нь нууц байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.