2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Улс төр » Р.Амаржаргал МАН, "Шударга ёс" эвслийнхнээс өөрийг нь УИХ-ын гишүүнээс чөлөөлөхийг дэмжихийг хүсчээ

Р.Амаржаргал МАН, "Шударга ёс" эвслийнхнээс өөрийг нь УИХ-ын гишүүнээс чөлөөлөхийг дэмжихийг хүсчээ

Нийтлэлийн төрөл: Улс төр, Онцлох мэдээ

Р.Амаржаргал МАН, "Шударга ёс" эвслийнхнээс өөрийг нь УИХ-ын гишүүнээс чөлөөлөхийг дэмжихийг хүсчээ

Өчигдөр УИХ дахь АН-ын бүлэг хуралдсан юм.

 

Төрийн ордны “Г” танхимд болсон уг хуралдаанаар УИХ-ын нэгдсэн чуулганаар болон холбогдох байнгын хороодоор хэлэлцэх хуулийн төслийн талаар хэлэлцэхийн сацуу УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын бүрэн эрхээсээ татгалзах асуудлыг ярилцжээ.

 

Эцэст нь УИХ дахь АН-ын бүлэг түүний хүсэлтийг хүлээж авах байхаар шийдсэн байна.

Энэ тухай УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа:

“УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын хүсэлтийн талаар УИХ дахь АН-ын бүлэг хэлэлцлээ. Бүлгийн гаргасан шийдвэр бол түүний хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэсэн хариу байлаа. Тиймээс Р.Амаржаргал гишүүнтэй уулзаж, чөлөөлөгдөх хүсэлт гаргасан шалтгааныг нь сонсох нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрлээ"  хэмээсэн юм.

Харин УИХ-ын гишүүн Р.Амаржаргал өөр бодолтой байгаа бөгөөд тэрээр АН-ынхантай огт уулзахгүй, утсаа ч авахгүй байгаа гэнэ.

Тэр ч бүү хэл УИХ дахь МАН, МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвслийнхэнтэй биечлэн уулзаж, УИХ-ын гишүүнээс татгалзах хүсэлтийг минь ёсоор болгож, дэмжээрэй хэмээн хүсэж яваа ажээ.

 

М.Гал

Sonin.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.