2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Улс төр » АН-ынхан Р.Амаржаргалын УИХ-ын гишүүнээс татгалзах өргөдлийг хүлээж авахгүй

АН-ынхан Р.Амаржаргалын УИХ-ын гишүүнээс татгалзах өргөдлийг хүлээж авахгүй

Нийтлэлийн төрөл: Улс төр, Улс төрч

АН-ынхан Р.Амаржаргалын УИХ-ын гишүүнээс татгалзах өргөдлийг хүлээж авахгүй

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлт гарган, өргөдлөө  УИХ-ын дарга З.Энхболдод албан ёсоор гардуулаад буй .

Хуулиараа уг асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэн шийдвэрлэх учиртай.

Түүний өргөдлөх өгсөн сургаар нөхөн сонгуулийн тухай яригдаж, тэр бүү хэл  нэр дэвших магадлалтай эрхэмүүдийн нэрс ч гарах болсон билээ. Тэдний дунд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр, Нийслэлийн засаг даргын орлогч асан Ц.Цогзолмаа, Сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг,  "Эрдэнэс Оюу толгой" компаний Захирал Да.Ганболд нарын нэрс хүчтэй яригдаж буй.

Гэхдээ Р.Амаржаргалын хүсэлт талаар өнгөрөх магадлал өндөр болсон байна.

АН-ын лидерүүд түүний хүсэлтийг хүлээж авахгүй байхаар тохиролцоонд хүрсэн аж.

 

 АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь ч үүнийг батлах мэт :  "Р.Амаржаргал хэдэн зуун мянган сонгогчийг төлөөлж төрийн эрх барих дээд байгууллагад сууж байгаа хүн. Хувь хүнийхээ үүднээс шийдвэр гаргах эрхгүй. Дургүйгээ хүрэхээр ингэж байгаа бол УИХ хүлээж авахгүй"  хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа өгүүлсэн юм.

 

УИХ-ын түүхэнд урьд өмнө нь М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, Б.Лхагвасүрэн, Н.Жанцанноров, Ц.Шаравдорж, У.Хүрэлсүх нар гишүүнээсээ татгалзах хүсэлт гаргаж байсан бөгөөд үүнээс Улсын Ерөнхий Прокуророор ажиллах гэж байсан Ц.Шаравдоржийн хүсэлтийг л  хүлээж аваагүй ажээ.

Харин хоёр дахь тохиолдол нь Р.Амаржаргал болох бололтой.

 

М.Гал

Sonin.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.