2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Р.Амаржаргалын гишүүн байх эсэхийг энэ 7 хоногт хэлэлцнэ

Р.Амаржаргалын гишүүн байх эсэхийг энэ 7 хоногт хэлэлцнэ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, УИХ

Р.Амаржаргалын гишүүн байх эсэхийг энэ 7 хоногт хэлэлцнэР.Амаржаргал энэ сарын 11-ний өдөр гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга З.Энхболдод өгсөн. Түүний хүсэлтийг энэ долоо хоногт хэлэлцэн шийдвэрлэх юм. Өөрөөр хэлбэл гишүүнийг чөлөөлөх, эргүүлэн татах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, нууц санал хураалтаар шийдвэрлэдэг хуультай.

 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Р.Амаржаргал гишүүн бол хувь хүн биш. АН-ын үнэ цэнэтэй капитал. Түүнийг ийм шийдвэр гаргасанд миний хувьд харамсалтай байна. Бүх зүйлийг олон талаас нь бодох ёстой. Өмнө нь АН-ын лидрүүдээс ийм шийдвэр гарч байгаагүй. Гэхдээ эцсийн шийдвэрийг УИХ гаргана” гэсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.