2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » "Алтны худалдааны ил тод байдлын тухай хууль"-ийг хаалттай хуралдуулсан шалтгаан нь Оюу Толгой

"Алтны худалдааны ил тод байдлын тухай хууль"-ийг хаалттай хуралдуулсан шалтгаан нь Оюу Толгой

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Уул уурхай

"Алтны худалдааны ил тод байдлын тухай хууль"-ийг хаалттай хуралдуулсан шалтгаан нь Оюу Толгой2013 оны 11 сарын 14 ний үдээс хойших УИХ-ын нэгдсэн чуулганаар "Алтны худалдааны ил тод байдлын тухай хууль"-ийг авч хэлэлцсэн байна. Монголын төр засгийн эрхмүүдийг нэвт сүлжсэн хэмээх Рио Тинтогийн мафи ажилласан байж мэдэх тухай сэтгүүлчид таамаглаж байсан бөгөөд үүнийг ч батлах гэсэн мэт УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Оюу толгойн энэ их олон тонноор хэмжигдэх алтыг татвараас хэрхэн яаж чөлөөлүүлэх вэ хэмээн эрх баригчид өмнө нь тэмцэж эх орондоо ашигтай байлгахаар ярьж байсан гишүүд байр сууриасаа ухарч байгаа хэрэг боллоо. Энэ хуулийн хэлэлцүүлгийг ард түмнээсээ нуугаад байх шаардлага огт байхгүй" хэмээн мэдэгдсэн билээ.

Чухам юу боллоо гэж яасан гэж ингэж Оюу толгойн алтыг Засгийн газар болон УИХ-ын гишүүд элдэв төрлийн татварын хөнглөлт чөлөөлөлтөд хамруулах гээд байгаа нь ойлгомжгүй бөгөөд Оюу толгойн уурхайг эзэмшигчидтай Лондонд болсон хэлэлцээрийн үед Монголд зээлүүлсэн 250 сая $ ыг нэхэж хүүтэй нь алдангитай нь буцаан төлүүлэх шаардлага тавьж "Сөрсөн базаа" хийсний хариу болгон УИХ-ын чуулганаар ийнхүү хэлэлцсэн алтны татварынх нь асуудал дээр татварын хөнглөлт чөлөөлөлтөд хамруулж буй бололтой.

УИХ-ын гишүүдийн зүгээс "Алтны ил тод байдлыг хаалттай хэлэлцдэг хаанахын ямар ёс вэ?" хэмээн хаалттай горимд хуралдуулхыг шаардсан гишүүдийг ёстой том "онигоо" боллоо хэмээн шоолж байсан бөгөөд сэтгүүлжид, twitter чид ч их бухимдалтай байлаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn