2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » МИАТ-ынхны хэргийг хэрэгсэхгүй болголоо

МИАТ-ынхны хэргийг хэрэгсэхгүй болголоо

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Авилга

МИАТ-ынхны хэргийг хэрэгсэхгүй болголооУлсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Эрдэнэбилэг, Р.Бат-Эрдэнэ, Ц.Орхон, Ч.Хоролсүрэн, Ч.Суурьтогтох, Г.Саранчимэг, Н.Гантөмөр нарт холбогдох эрүүгийн хэргийг ялтнуудын өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцлээ.

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүх дээрх хэргийг 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд шүүгдэгчдийг мөнгө угаасан, бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн гэм буруутай хэмээн үзэж, Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, Г.Саранчимэг нарт 11 жил 1 сар, Р.Бат-Эрдэнэд 12 жил 1 сар, Ч.Хоролсүрэнд 13 жил 1 сар, Ч.Суурьтогтоход 10 жил 1 сар хорих ял тус тус оногдуулж, шүүгдэгч тус бүрээс 1 337 938 448 төгрөг гаргуулж, “МИАТ” ТӨХК-нд олгуулахаар шийдвэрлэсэн байна. Харин  мөн хэрэгт холбогдсон Н.Гантөмөрийг цагаатгажээ.

 

Уг хэргийг Нийслэлийн давж заалдах шатны шүүх 2013 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр хянан хэлэлцээд Б.Эрдэнэбилэг, Р.Бат-Эрдэнэ, Ц.Орхон, Ч.Хоролсүрэн, Ч.Суурьтогтох, Г.Саранчимэг нарт анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хэвээр үлдээж, харин гэм хорын хохиролд шүүгдэгч тус бүрээс 1 560 928 189 төгрөг гаргуулахаар өөрчилсөн байна.

 

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар  хэргийг хянан хэлэлцээд  Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлд зааснаар буюу мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдсэн хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 150.3-т зааснаар Ч.Хоролсүрэнд 8 жил, Б.Эрдэнэбилэгт 7 жилийн хорих ял оногдуулсныг тус тус хэвээр үлдээжээ.

 

Мөн Ц.Орхон, Р.Бат-Эрдэнэ нарыг МИАТ ТӨХК-ийн хөрөнгийг гадагш шилжүүлэхэд оролцсон ч Б.Эрдэнэбилэг, Ч.Хоролсүрэн нартай үгсэн тохиролцоогүй, харин албан үүрэгтээ хайнга хандсан байна гэж үзэж, тэдэнд оногдуулсан ялыг тодорхой албан тушаал хаших эрхийг нь 2 жил хасч, 3 жил хорих ял болгон өөрчиллөө.

 

Түүнчлэн Н.Саранчимэгт Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, банкны хууль тогтоомж зөрчиж их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд нь оногдуулсан 6 жилийн хорих ялыг хэвээр үлдээж, Өршөөлийн тухай хуульд заасны дагуу 3 жилийг нь өршөөн хасч, биеэр эдлэх ялыг 3 жилээр тогтоожээ. Харин  Ч.Суурьтогтоход холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

 

Мөн хуралдаанаас Ч.Хоролсүрэнгээс 6 тэрбум 300 гаруй сая төгрөг, Б.Эрдэнэбилэгээс 2 тэрбум гаруй төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Түүнчлэн битүүмжилсэн хөрөнгөтэй холбоотой шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.