2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Тусгай хөтөлбөртэйгээр Монголд ирж хориотой ан хийдэг байна

Тусгай хөтөлбөртэйгээр Монголд ирж хориотой ан хийдэг байна

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Байгаль орчин

Тусгай хөтөлбөртэйгээр Монголд ирж хориотой ан хийдэг байнаХятадын нэгэн мэдээллийн сайтад Монголд ан агнаж болох тухай, ан агнахад хичнээн төгрөгийн төлбөр төлдөг, ямар амьтан агнахаас шалтгаалаад төлбөр  нь өөр, өөр байдаг зэрэг мэдээлэл гарчээ. Тус сайтын мэдээлэлд “Ан агнах сонирхолтой бол Монголд очвол мөрөөдөл чинь биелнэ” гэх утга бүхий зүйл бичсэн байна.

 

Түүнчлэн энэхүү Аялал жуулчлалын нийгэмлэг нь хоёр улсын хооронд анчдыг зуучилж өгдөг бололтой юм. Тухайлбал, Монголын амьтдыг агнахыг хүссэн хятад анчид Бээжингээс Улаанбаатарт онгоцоор нисч ирээд, дөрвөн одтой “Залуучууд” зочид буудалд байрлана гэжээ. Энэ нь аяллын хөтөлбөрт багтаж байгаа юм.

 

Ингээд хоол унд идэж амраад, Улаанбаатар хотоос 180 км зайд орших ангийн отгийг зорьдог аж. Тэнд монгол гэр болон байшинд хоноглож болох талаар мөн дурджээ. Аяллын хөтөлбөрт ангийн отогт гурав хоноглоно гэсэн байгаа юм. Түүнчлэн Монголд мөрдөх дүрэм журмыг бичжээ. Тухайлбал, хоол идэхдээ чанга ярьж болохгүй, тамхи татаж болохгүй, хилээр нэвтрэхдээ хоёр шил архи, хоёр хайрцаг тамхи, 5000 ам.доллар, 30 мянган юаниас өөр зүйл хэрэггүй гэжээ. Харин буцахдаа Монголын ноолууран эдлэл, бэлэг дурсгал, чихэр авч явж болно гэсэн байв.

 

 

 

-БУГА, ЯНГИР, БААВГАЙ ЗЭРЭГ АМЬТАН АГНАХАД 60-100 МЯНГАН ЮАНЬ ТӨЛДӨГ БАЙНА-

 

 

Мөн мэдээллийн эхэнд Монгол Улсын түүхийг 13 дугаар зуунаас өнөөг хүртэл товчхон танилцуулжээ. Чингис хааны байлдан дагуулал болоод Ардын хувьсгал, Монгол Улсын тусгаар тогтнолын талаар анчдад мэдээлэл өгсөн байна. Монголын амьтдыг агнахаар зорьсон хятад анчин 20 мянган юаниар энд ирдэг байна. Ангийн отогт ирээд буга, баавгай, янгир, зэрэг амьтдаас агнахад 60-100 мянган юань төлдөг. Мөн цасны ирвэс 100000, хүрэн баавгай агнахад 60000 юань байдаг аж. Харин хандгай, адуу, зээр, аргал, янгир, шилүүс, элбэнх, зэрлэг гахай, бор гөрөөс, чоно, үнэг, цасны туулайны агналтын тоо хязгааргүй бөгөөд үнэгүй гэнэ. Ингэхдээ хоёр, хоёроороо баг болж хуваагдаад дундаа нэг буу хэрэглэдэг аж. Агнасан амьтдаа хэрхэх талаар ч энэ мэдээлэлд дурдсан байгаа юм. Харин ан хийхээс өмнө хэрхэн ан хийх, аюулгүй байдлын талаар сургалтанд ]хамрагдана гэдгийг ч мөн дурджээ. Товчхондоо, Монголын амьтдыг хятадууд агнах талаар ийм мэдээлэл гарсан байна. Хөвчийн хүрэн баавгайг агнаж, хятад хүн буу мөрлөн толгой дээр нь гишгэсэн зургийг мэдээллийн эхэнд байршуулжээ.

 

 

Монгол эрчүүд хийморио сэргээж нэрийг нь ч хэлэхээс цээрлэдэг тэнгэр заяат “бойтгон хөлт”-ийг хааяа авладаг. Харин хятадууд мөнгө төлж манайд нэн ховордсон тэр дундаа “Улаан ном”-д бүртгэгдсэн ан амьтныг ийм маягаар алж, устгасаар байна. Эдгээр амьтдыг алж устгахыг Ан агнуурын тухай хуулиар хориглодог. Гэтэл хууль, дүрэмд ч үл захирагдан нэг ёсондоо бизнес болон хөгжиж, тусгай хөтөлбөртэйгээр манай улсад ан хийхээр ирдэг болжээ. Хэт даварсан энэ үйлдлийг таслан зогсоож, ан амьтдаа харийн хүмүүсийн төмөр бууны хараанаас салгах хууль хяналтын байгууллагынхан манайд байхгүй гэж үү.

 

Ж.МАРАЛ

Монголд ан хийлгэнэ: http://cq.qq.com/a/20070316/000392.htm

 

Эх сурвалж : www.MEDEE.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.