2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Спорт » Спорт надад гэр бүлтэй болох цаг олгоогүй байна

Спорт надад гэр бүлтэй болох цаг олгоогүй байна

Нийтлэлийн төрөл: Спорт

Спорт надад гэр бүлтэй болох цаг олгоогүй байна

Үндэсний шигшээ баг, "Алдар" спорт хорооны тамирчин, Буудлагын спортын ОУХМ, ахлах ахлагч О.Янжинлхамыг зочноор урилаа.

 

-Энгэр дүүрэн медаль зүүсэн байна. Энэ бүхнийг авах гэж их хөдөлмөр шаардсан байх?

 

-Тэгэлгүй яахав. Аливаа нзг зүйлд амжилт гаргахын тулд хөлс хүч, тэсвэр тэвчээр шаардах нь зайлшгүй.

 

-Байнгын бэлтгэл сургуулилттай байдаг уу?

 

-Бидэнд амрах гэсэн ойлголт бараг л байдаггүй. Өглөөний 9 цагаас оройны 18 цаг хүртэл бэлтгэл сургуулилт үргэлжилдэг.

 

-Эмэгтэй хүний хувьд тэр их бэлтгэл сургуулилтаасаа шантрах үе байв уу?

 

-Ийм үе зөндөө тохиолдож байсан. Гэхдээ энэ миний сонгосон зам, тийм болохоор шантрах үедээ ганцаараа хэсэг суугаад би юуны тулд ийм хүнд бэлтгэл сургуулилт хийгээд байгаагаа өөртэйгээ ярьж, эцсийн эцэст миний гаргасан амжилтаар улс эх орны маань нэр гарна.

 

Миний хувьд хүний дайтай амьдрах, амьдралын баталгаа минь бэхжинэ гэдгийг л ойлгоод шүд зуун бэлтгэлдээ эргээд ордог доо (инээв).

 

-Буудлагын спортыг яагаад сонгов. Онцлогийнх нь талаар сонирхвол?

 

-Анх 2004 онд Афиний олимп үзэж байхдаа энэ спортыг сонирхож эхэлсэн. Онцлогийн талаар аливаа зүйлд сайн төвлөрч сурдаг. Тэсвэр тэвчээр, мэдрэмж, техник шаардсан, оюуны гэж хэлж болохоор спорт шүү.

 

-Таны оролцсон отгон тэмцээн хаана, хэзээ болов, ямар амжилт гаргав?

 

-Өнгөрсөн 7 хоногт хийн бууны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс эмэгтэй багаараа хүрэл медаль авсан.

 

-Медаль авах тэр агшинд тамирчинд төрдөг мэдрэмжээсээ хуваалцаач?

 

-Бидэнд үгээр зүйрлэж хэлж чадахгүй тийм сайхан мэдрэмж төрдөг. Тэр үедээ баярласандаа хагас ухаантай болдог гэж хэлж болно. Төрийн дуулал эгшиглэх тэр агшинд өөрөөрөө бахархдаг.

 

-Медаль өвөртлөөд эх орондоо ирэхэд бас л сайхан байх даа?

 

-Тэгэлгүй яахав. Бүр тэмцээн уралдаан гээд хэд хоног эх орноо маш их санаж үгүйлж байдаг. Томоохон тэмцээнээс медаль өвөртлөөд эх орондоо газардах тэр агшин медаль хүртэж байсан тэр үетэй адилхан.

 

-Та гэр бүлтэй юу?

 

-Спорт надад гэр бүлтэй болох цаг хугацааг хараахан олгоогүй байна. Гэхдээ төлөвлөсөн зүйл бий (инээв).

 

-Гэр бүл болно гэдэг таны бодлоор...

 

-Хайртайгаа батлаж, гэрчилж байгаа хүмүүс л гэр бүл болж хурим найраа хийдэг. Миний хувьд гэр бүл маш хүндтэй байр суурь эзэлнэ.

 

-Эр хүн ямар байх ёстой юм бол оо?

 

-Ихэнх хүмүүс аав шигээ л хүнтэй ханилах юмсан тэж боддог. Би ч тэдний нэг. Эр хүн аливаад нуруутай цөөн үгтэй, хажуудахдаа түшигтэй, аливаад нухацтай, оролцох, оролцохгүй зүйлээ сайн мэддэг байх ёстой. Миний хань тийм хүн байгаасай гэж залбирдаг.

 

-Таны амьдралд сайн сайхныг хүсье.

 

Дэд ахлагч А.Алтанхуяг

 

Эх сурвалж: “Соёмбо” сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn