2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Н.Төгсцогт буу гаргаагүй, зодоон хийгээгүй

Н.Төгсцогт буу гаргаагүй, зодоон хийгээгүй

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Twitter

 

 

Н.Төгсцогт буу гаргаагүй, зодоон хийгээгүйСүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт оршдог “I loft” бааранд өнгөрсөн баасан гаригт буун дуу гарсан талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, хотын төвд байрлах уг бааранд залуус хоорондоо муудалцаж, буу гарган тааз руу буудаж, хутга мэс хэрэглэж байна гэх дуудлага цагдаагийн газарт иржээ.


Бидэнд ирж буй мэдээллээр зодоон болох үед тус бааранд манай нэр хүндтэй компанийн захирлын хүү болон нэрт боксчин Олимпийн мөнгөн медальт, МУГТ Н.Төгсцогт гэхчлэн тав, зургаан залуус байсан байна. Гэхдээ тэд зодоонд оролцоогүй байна.

Харин хэн болох нь тодорхойгүй иргэн буу гаргаж танхайрчихаад зугтсан гэж албаны эх сурвалж хэллээ.


“I loft” шөнийн цэнгээний газар нь “Ай Консет” ХХК-ийн мэдэлд байдаг бөгөөд байнга цаг хэтрүүлэн ажилладагаараа алдартай билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.