2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » 9911-тэй дугаартай, алтан гинж зүүж, жийп унасан толгойгүй атлаа гүзээтэй,30-тай залуус…

9911-тэй дугаартай, алтан гинж зүүж, жийп унасан толгойгүй атлаа гүзээтэй,30-тай залуус…

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг, Онцлох мэдээ

 

Өнөөдөр эх нутагтаа байгаа 2,9 сая хүн монголд хар ажил хийхээр ирсэн 50000 хужааг ч дийлэхгүй байгаа нь нууц биш. Жирийн иргэн бүү хэл цагдаа нь хүртэл цус нөжтэйгээ холилдтол зодуулдаг болж дээ.

 

 

Наполеон: “Туулайгаар удирдуулсан арслангийн армийг арслангаар удирдуулсан туулайн арми ялан дийлдэг” алдарт үгээ өөрсдөөсөө 10 дахин хүнтэй Мамлюкуудыг ялахдаа хэлсэн гэдэг. Бид дэлхийн талыг эзэлж байхдаа Монголын цэрэг арми ямагт арслангаар удирдуулсан арслан барсын арми л байсан билээ. Гэтэл арслангаар удирдуулсан арслан барсын арми гуравхан зууны дотор гахайгаар удирдуулсан хонин сүрэг болжээ.

 

 

Бидний багад 8-р анги төгсөхөд Хөдөлмөр Батлан Хамгаалах Тэмдгийн нормыг биеийн тамирын хичээл дээр биелүүлсэн байх ёстой байлаа. Савлуурт 4 удаа суниах, зээрэнцэг бөөрөнцөг шидэх, гар дээрээ суниах, урт өндөрт харайх, 100 м, 800 м-т гүйх гээд бүгд нормтой, байв.

 

 

Ардчиллын жилүүдэд энэ бүхнийг байхгүй болгосноор өнөөгийн залуус цэрэгт жин өндрөөр тэнцэхгүй жижгэрч, араас нь харахад эр эм нь ялгагдахгүй болжээ. Өнөөгийн баячуудын хүүхдүүд “хэдэн” төг төлөөд цэргийн албанаас зугтдаг бол ядуусын хүүхдүүдийн бие бялдрын үзүүлэлт цэргийн албанд тэнцэхээргүй жижгэрч мууджээ.

 

 

ЗХУ, Монгол Улсын баатар армийн генерал И.А.Плиев: “Олон тооны дайсантай тулалдсаар ганцаар үлдэж сүүлчийн сум, гранатаа өөртөө бус дайсандаа зориулаад үлдсэн ганц хутгаа далайн эцсийн тулаанд уухайлаан ордог эр цэрэг бол жинхэнэ Монгол дайчин билээ”

 

 

XIII зууны Армяны түүхч хар ламтан Магаки “Харваач улсын түүх” хэмээх номондоо “…эл дээд орноо (Армяны дээд хэсэгт) анхлан ирсэн… татаарууд (монголчууд) хүмүүнтэй огтын төсгүй асан ажгуу. Байдал төрх нь үгээр илэрхийлэхийн аргагүй аюумшигтай муухай. Толгой нь гэхэд одос үхрийнх шиг данхгар том, нүд нь тахианы дэгдээхэйнх шиг онигор, хамар нь мийнх лүгээ адил оготор, хацар шанаа нь нохойнх лугаа адил өргөн, бүсэлхий бие нь шоргоолжных шиг нарийхан, хөл нь гахайнх лугаа адил богинохон. Сахал самбай гэж огтоос байхгүй. Арслан барсын хүчтэй атлаа бүргэд шувуу шиг чарлаа шингэн дуутай. Тэгээд хэний ч санаанд оромгүй газраар гэнэт гарч ирэх бөлгөө”

 

 

Нэгэн хятад сурвалжид “Тэд төрөлхийн өлсгөлөн даамгай байдаг. Нэгээхэн хэсэг бяслаг идээд, жаахан ус уучихвал хоёр, гурван хоногийг өнгөрөөчихнө. Мөн хүйтэнд тэсвэртэй. Хэдэн тохой зузаан цасан дотор ч хамаагүй, хөл, гараа атируулан хэвтээд л унтчихна.


Тэгээд хүйтэн ч гэхгүй, “Үнэхээр салхи, бороонд зовирол үгүй, өлсч ундаасахад ядрал үгүй. Үүгээр дундад улсын хүмүүс тэдэнтэй тэнцэж болшгүй. Учрыг нь бодвол бага балчрын үеэсээ чингэсээр ирээд тийм болсон бололтой”

 

 

Плано Каприни “Тэд сүрхий тэвчээртэй бөгөөд нэг, хоёр хоног юу ч идэж уугаагүй байвч өлсөж цангаж байгаа нь огт мэдэгдэхгүй. Харин ч баян цатгалан хүмүүс шиг байж, дуулж хөгжилдөцгөөх ажгуу. Тэсгим хүйтэн, аагим халууны аль алинд ч морь унахдаа тун тэвчээртэй улс. Ер нь тэд эрх танхил, булбарай улс биш”

 

 

Азербайжаны сударч Ибн-ал-Асир “Хэрэвзээ хэн нэгэн хүн та нарт татарууд (монголчууд) айн дутаасан гэх юм уу олзлогдсон хэмээвээс тэр үгэнд бүү итгэ. Харин тэднийг алсан гэвэл сая итгэж болно.


Учир юун хэмээвээс тэр улс хэзээ ч аюун дутаадаггүй юм. Нэгэн удаа бид нэг татарыг яаж ийгээд барьж аваад явтал нөгөөх чинь мориноосоо үсрэн харайгаад толгойгоо чулуугаар хага дэлдэж үхсэн билээ. Бууж өгнө гэж байхгүй” хэмээн Багдад хотноо элчээр ирсэн нэгэн гүрж ноён ярьсан”

 

 

Л.Н.Гумилев “Их талд буюу монголчууд итгэснийг хуурч мэхэлдэггүйгээрээ соёл иргэншилтэй бусад орноос ялгарч байв” гэх мэтээр бидний өвөг дээдэс, аавуудыг үнэлдэг байж.

 

 

Гэтэл өнөөдөр Монголын нууц товчоо, монголын алтан үеийн уран зохиолыг уншихгүй хэрнээ Библи уншиж, монгол дээлээ өмсдөггүй хэрнээ Халловийны баяр энэ тэр гэж нүүр ам хувцсаа аймшигтайгаар будаж маяглахыг нь төр дэмжмээргүй байна.


Хэдхээн хужаад цус нөжтэйгөө холилдтол цэрэг цагдаа нь зодуулахад хажуугаас нь зүгээр л хараад зогсох атлаа залуус өөр хоорондоо ялихгүй зүйл дээр хутга шөвөг буундаа хүрч нэгийгээ хөнөөх нь юуны учир хэний буруу вэ.

 

 

Удирдагч гахайнууд л буруутай. Гахайгаа сольж чадахгүй бол эхлээд ядаж хонь ямаагаа нохой болгоё. Бахархлын өдрөөр бүжиг наадам хийж найрлаж ууж дуулж худал сүржигнэсээр эцэст нь нэгийгээ ямаан омгоор хутгалж алах бус өнөөгийн залуусыг үүх түүхээ мэддэг болгох, монгол хүн гэдгээрээ бахархах тийм сэтгэл санаа омогшилыг тархинд суулгах өдөр болгох хэрэгтэй болов уу.

 

 

Хэн тэгээд монгол орноо хамгаалах вэ. 1,50 м өндөртэй 50 кг-ын жинтэй цэрэгт бид найдах уу. Эсвэл 130-160 кг жинтэй сумогийн хэдэн бахчүүддээ найдах уу. 400 сая хүнтэй арабын ертөнцийн эсрэг 6 сая еврейчүүд яаж тэсэж байна. Тэнд эр эмгүй баян ядуугүй бүгд цэрэгт явах ёстой. Цэцэрлэгээс нь эх оронч хүмүүжилтэй өв тэгш бие бялдартай болгодог.

 

 

Сүүлийн үед хувь хүний хөгжил бол тухайн улс орны ирээдүйн хөгжлийг тодорхойлдог гэдгийг нөгөө барууныхан баталлаа. Хувь хүний хөгжил гэдэг бол хүүхдийг багаас нь эрдэм номтой эрүүл биетэй эх орондоо хайртай болгохыг хэлж байна. Эд хөрөнгөтэй болгохыг хэлж байна гэж андуурав.

 

 

Түүнээс бус 9911-тэй дугаартай, алтан гинж зүүж, жийп унасан толгойгүй атлаа гүзээтэй, архи пивоны сав болсон 30-тай залуусыг орчин үеийн хүн гэж арай хэлэхгүй байх. Эд ч монголыг авч явахгүй. Цаг нь болохоор бүгд монголоос зугтана. Ядаж Эзэн Чингэсийнхээ төрсөн сарыг архигүй сар болговол зүгээр биш үү. Цаг нь болохоор гахайгаа арслангаар солих цаг ирнэ гэдэгт итгэлтэй байна.

 

   Г. АРСЛАН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.