2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Ё.Отгонбаяр: 50 хувийн шалгуур тавибал статистик дүн мэдээ худал гарна гэсэн үг

Ё.Отгонбаяр: 50 хувийн шалгуур тавибал статистик дүн мэдээ худал гарна гэсэн үг

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, УИХ

Ё.Отгонбаяр: 50 хувийн шалгуур тавибал статистик дүн мэдээ худал гарна гэсэн үгУИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр маргаан дэгдээсэн Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяртай ярилцлаа.


-Оюутнуудад үндэсний тэтгэлгийг олгохдоо хэд хэдэн шалгуур үзүүлэлт тавих саналыг ирэх оны төсвийн төсөлтэй хамт оруулж ирлээ. Үүнийг та дэмжиж байгаа юу?


-Тэтгэлгийг оюутны сурлагын амжилт, дээд боловсролын байгууллагын сургалтын чанарыг харгалзан олгох зарчмыг зөв гэж дэмжсэн. Ер нь анхнаасаа энэ хуулийг оруулж ирж батлахдаа ийм зарчим баримтлах ёстой гэж үзэж байсан. Үнэнийг хэлэхэд энэ хуулийг анх баталж байхад бүгдэд нь өгөх ёстой гэж зүтгээд байсан хүмүүс одоо шал өөр зүйл ярьж байгаад би гайхаж байна. Тухайн үед сурлагын амжилтаар нь олгох санал орж ирээд дэмжигдээгүй шүү дээ. Нөгөө талаас хувийн сургуульд суралцагчдын сурлагын дүн төрийн өмчийн сургуульд суралцагчдаас өндөр байх хандлагатай байдаг. Энэ нь хувийн их, дээд сургууль илүү сайн сургаад байна уу гэвэл бас тийм биш. Өөрөөр хэлбэл, дүнгийн хувьд хатуу шалгуур тавиад эхэлбэл хуурамч дүнгийн асуудал гарч ирэх талтай. Мөн мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагчдын тэтгэлгийг 70 мянга болгох нь зөв гэж үзэж байна. Харин аттестатчилагдсан, төгсөгчдийн 50-иас доошгүй хувь нь мэргэжлээрээ ажиллаж байгаа, сургуульд суралцаж буй оюутны сурлагын амжилт зэргийг харгалзан тэтгэлгийг олгоно гэдэг нь амьдралаас хэтэрхий тасархай заалт болохоор байгаа юм.


Монгол Улсад 2011 оны байдлаар жилд 80 мянган ажлын байр бий болдог гэсэн судалгаа бий. Үүнээс 17 мянга нь дээд боловсролтой хүмүүст таарах ажлын байр байдаг. Гэтэл жилд 35 мянга орчим оюутан төгсөж байна. Тэгэхээр бий болж буй ажлын байр нь дөнгөж 48 хувь байгаа юм. Өөрөөр хэлбэл, 50 хувийн шалгуур тавих нь статистик дүн мэдээ худал гарна гэсэн үг. Мөн сургуулиудад аттестатчилагдсан гэсэн шалгуур тавибал тэтгэлэг авч байгаа сургуулиудын бараг тал хувь нь хасагдана. Энэ нь нэг талаас шударга бус байдал үүсгэж байгаа юм. Сургууль нь аттестатчилагдсан эсэхээс хамаараад тухайн сургуульд үнэхээр сайн сурч байгаа оюутан тэтгэлэг авч чадахгүй байх нөхцөл үүснэ гэсэн үг. Гэхдээ хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр энэ хувь хэмжээг засах байх гэж найдаж байна.


-Таны хувьд ямар шалгуур тавих нь зохистой вэ?


- Ер нь шалгуурыг УИХ тавих нь буруу. Өдөр тутмын ажил, амьдрал дунд байдаг Засгийн газар, мэргэжлийн яам нь шалгуурыг тогтоох хэрэгтэй. -Тэтгэлэг нэрийн дор хувийн сургуулиудыг тэжээж байна гэсэн шүүмжлэл хэлэх гишүүн ч байна. -Энэ бол буруу. Өнөөдөр хувийн өмчийн цэцэрлэг, дунд сургуульд нэг хүүхдэд ногдох хувьсах зардлыг төрөөс олгож байхад яагаад их, дээд сургуульд олгож болохгүй гэж.


-Салбарын сайдаар ажиллаж, эл хуулийг анх гарахад хэрэгжүүлж явсан хүний хувьд 70 мянган төгрөгөөс өөрөөр оюутнуудаа дэмжих арга замын талаар бодогдож байв уу?


-Оюутнуудад 70 мянган төгрөг олгохын тулд сард ес, жилд 106 тэрбум төгрөг төсвөөс гаргадаг байсан. Санаагаар болдог бол 106 тэрбум төгрөгийг сургалтын төлбөр маягаар дэмжлэг үзүүлбэл, аав, ээжийн нуруунаас их ачаа авч хаяна даа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.