2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » Д.Нацагдоржийн шагналт зохиолч, орчуулагч Ц.Цэдэнжавын мэндэлсний 100 жилийн ой тохиож байна

Д.Нацагдоржийн шагналт зохиолч, орчуулагч Ц.Цэдэнжавын мэндэлсний 100 жилийн ой тохиож байна

Нийтлэлийн төрөл: Нийслэл

Д.Нацагдоржийн шагналт зохиолч, орчуулагч Ц.Цэдэнжавын мэндэлсний 100 жилийн ой тохиож байна

Цэлмэг залуу насныхаа гал дөлөөр бадарч 

Сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ 

Чин сайхан амрагтаа хэлж үзээгүй мөртөө 

Чиний төлөө үхье гэж эх орондоо хэлдэг... хэмээгч агуу зохиолч бол Д.Нацагдоржийн шагналт зохиолч, орчуулагч Ц.Цэдэнжав билээ.

 

Их зохиолчийн мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд гэр бүл, мэргэжил нэгт нөхөд нь өнөөдөр тэрхүү хүндэтгэлт өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Ц.Цэдэнжавын мэндэлсний ойн хүрээнд Монголын хүүхдийн номын ордонд эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж байгаа юм.

 

СГЗ, доктор, профессор Д.Цэдэв хурлын даргаар ажиллах бөгөөд түүний мэргэжил нэгт нөхөр болох СГЗ, доктор, профессор Ч.Дагвадорж “Монголын утга зохиолд шинийг эрэлхийлэгч шуурган Цэрэндоржийн Цэдэнжав” хэмээх сэдвээр илтгэл тавих аж.

 

Түүнчлэн “Цэдэнжавын яруу найргийн туурвил зүйн асуудал” сэдвээр доктор, дэд профессор Д.Сумьяа, “Ц.Цэдэнжавын хүүрнэл зохиолын ур чадвар” сэдвээр доктор, дэд профессор А.Мөнх-Оргил, “Ц.Цэдэнжавын орчуулгын уран бүтээл” сэдвээр доктор, дэд профессор Ц.Сүхбаатар нар илтгэл тавилаа.

 

Ц.Цэдэнжав агсны ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд түүний ач охин М.Ганчимэг идэвхийлэн ажиллаж байна. Түүнтэй цөөн хором ярилцлаа. 

 

-Өвөөгийнхөө мэндэлсний 100 жилийн ойд зориулж хийсэн гол ажил юу байв? 

 

-100 жилийн ойг түрүү жилээс эхэлж тэмдэглэсэн. Манай өвөө чинь шатрын спортын ууган мастеруудын нэг. Үүнийх нь хүрээнд өнгөрсөн онд Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт шүлгийг нь бичсэн суварга босгосон.

 

Мөн энэ сарын дундуур өвөөгийнхөө нэрэмжит шатрын тэмцээнийг зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. Оны сүүлээр Хэнтий аймгийн Батширээт сумын сургуулийг Ц.Цэдэнжавын нэрэмжит болгохоор ажиллаж байна. 

 

-Өвөөгийн чинь хамгийн шилдэг бүтээл нь юу байв? 

 

-”Улаанбаатар” гээд бүтэн том найраглал бий. Энэхүү найраглалын дөрвөн мөртийг нь монгол түмний найман настай балчраас наян настай буурал хүртэл мэддэг юм. 

 

-Нэгэн үеийнхээ зохиолчдоос Цэдэнжав гуай юугаараа онцгойрч байсан бэ? 

 

-Манай өвөө хүнийг хэзээ ч ялгаж харьцаж байсангүй. Тухайлбал, шавь нарынх нь дийлэнх нь эмэгтэйчүүд байдаг. Мөн хөгжлийн бэрхшээлтэй, нягтлан гээд төрөл бүрийн ажил мэргэжлийн хүний сурган хүмүүжүүлэгч явлаа шүү дээ. 

 

-Цэдэнжав гуайн авьяасыг үр хүүхэд нь өвлөсөн үү? 

 

-Би ганц охиных нь хүүхэд байгаа юм. “Монголын нууц товчоо” утга зохиолын сургуулийг төгссөн. Одоогоор надаас өөр утга зохиол сонирхсон хүн алга. Цаашид үр ач нараас нь олон олон авьяастан төрөх байх гэж найдаж байна. Энэ дашрамд Хүүхдийн номын ордон, Улаанбаатар их сургууль, гарынх нь шавь нарын нэг болох Пүрэвдорж нарт баярлаж буйгаа илэрхийлье.

 

Г.Сүрэн

Unen.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.