2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Чингис хааны онгоныг олсон гэнэ үү

Чингис хааны онгоныг олсон гэнэ үү

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Twitter

Чингис хааны онгон, оршуулсан газрыг Казахстаны Шимкент орчимд байгаа гэж Астанагийн судлаач эрдэмтэн Газиз Койлыбаев үзэж байна. Тэрээр одоо монголын эзэнт гүрнийг үндэслэгч аугаа их Чингис хааныг Сырдарьяа мөрний баруун эрэгт Арысь голын орчим оршуулсан гэдгийг нотлох эрдэм шинжилгээний бүтээл туурвиж байгаа гэнэ.

“Чингис хаан Тангад улсыг байлдахаар явж байхдаа насан хутаг олсон. Түүнийг төрсөн нутгийн нь ойролцоо, монголчуудын ихэд дээдэлдэг Бурхан”Халдун ууланд оршуулсан гэдэг ч энэ нь тийм ч баталгаатай биш юм. Эндээс эзэн хааны шарилыг эрээд олоогүй. Япончууд хайсан, норвегчууд хиймэл дагуул, георадар ашиглаж хайгаад ч олоогүй. Одоо монголчууд энэ бүс нутагт гадаадынхан археологийн хайгуул хийхийг зогсоогоод байгаа. Энэ бол эзэн хааны шарил, онгон энд байхгүйг харуулж байна” гэж Койлыбаев хэлж байна.

Харин түүнийхээр бол оршуулах ёслолын цуваа, хишигтэн цэргүүд  баруун зүгт, казахстаны нүүдэлчдийн нутгийг, Чингис хааны хамгийн хайртай хүү Зүчийг оршуулсан газар луу чиглэж явсан байна. Одоогийн Арысь хотын байгаа газар түмэн хишигтний удмынхан амьдарч байгаа нь чухамдаа оршуулах ёслолд оролцсон хүмүүсийн хойч үе гэнэ. Эх сурвалж: www.assa.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.