2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » Дөрвөн настай хүүхэд ”цэцэрлэгт” хүмүүжих эрхгүй

Дөрвөн настай хүүхэд ”цэцэрлэгт” хүмүүжих эрхгүй

Нийтлэлийн төрөл: Нийслэл, Онцлох мэдээ

Дөрвөн настай хүүхэд ”цэцэрлэгт” хүмүүжих эрхгүй

Энэ жил цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 70 орчим хувь нь цэцэрлэгт хүмүүжинэ.  Энэ Нийслэлийн боловсролын газраас гаргасан албан ёсны мэдээ. Мөн сурч хүмүүжих хүүхдүүдийг харьяалалын дагуу өнгөрсөн хавраас хороогоор нь дамжуулан судалгаа хийн бүртгэлийн урьдчилсан мэдээ гаргасан.

 

Гэтэл нөхцөл байдал дээр сурч боловсрох гэсэн хүүхдүүдийн эрх ашиг дахиад л хөндөгдөж эхэллээ.  Учрыг тодруулбал Баянзүрх дүүрэгт энэ ажил хийгдээгүй бололтой. Тус дүүргийн цэцэрлэгүүд тэр дундаа Улсын тэргүүний 22 дугаар цэцэрлэгт энэ ажил огтоос хамааралгүй үлдсэн аж.

 

Хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлсэн эцэг эх 4 настай хүүхэдтэй бол тус цэцэрлэгийн үүд тэдний хувьд хаалттай бүс. Нэг ийм бичиг наачихаад хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэх гэсэн эцэг эхэд орон тоо байхгүй ээ гээд зогсож байх.  Өчигдөрхөн эхэлсэн цэцэрлэгийн бүртгэл өнөөдөр дуусчихлаа гэж үү.  

 

Хороо харьяалалын дагуу гээд тайлбарласан ч нэмэргүй. Байхгүй бол байхгүй.  Шинэ хүүхдэд бол бүр ч орон зай үгүй. Гадна хадсан бичиг дээрээ нэг талаас учраа тайлбарласан ч нөгөө талаас шууд тулгасан нь ч тод харагдаж байна. 

 

Сураг сонсохнээ тус цэцэрлэгийн 4 настануудын бүлэгт хэд хэдэн хүхдийн орон тоо байх нь байгаа. Харин эдгээр орон тоог хэн нэгэн эрх мэдэлтэн аль эсвэл танил тал утасдангуут Цэвэлмаа дарга хадгалж бай хэрэг болно гэсэн гэх.

 

Үнэхээр Боловсролын яамны сайдын хэлсэн үнэн бол урд сурч байсан ч одоо шинээр бүртгүүлэгсэд ч тэгш эрхтэй л байх ёстойсон. Урд нь сурч хүмүжиж байсан байж болно гагцхүү тэр хүүхдүүд ч бас харьяалалтай. Тэр харьяалалынхаа дагуу сурвал энэ жил цэцэрлэгийн насны хүүхдийн 70 хувь бүрэн хамрагдана гэсэн үг ч бас үлгэр болж байх шиг. 

 

Ганц энэ ч биш цэцэрлэгийн бүртгэл эхлэхээр "бичил" авилгал хүчээ авч эцэг эхчүүд үр хүүхдээ цэцэрлэгийн бараа харуулахын тулд үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж эхэлсэн тухай олон хэвлэл мэдээллийн байгууллага бичиж байна. Бүр цэцэрлэгт оруулж өгсөн хүнд шагнал амласан зүйл ч фэйс хуудсаар олонтаа үзэгдэх боллоо.

 

Амаа алгадуулсан 4 настануудын эцэг эх аргадээд өнөөх фэйсийн зарын ижилийг тавина ч гэцгээж байна. 

 

 Бүр цаашлаад судлаад үзвэл тус цэцэрлэг 50 шахам ажилтан албан хаагчтай аж. Тэдний 2013 оны гаргасан тайлангаар            

 

Өөрсдийнх нь хэлж буйгаар нэг багшид 20 хүүхэд л оногддог. бас туслах багш гэж нэг хүн бий. Тэгтэл хотын захын цэцэрлэгүүд нэг багш 40 шахам бүр гаруй хүүхэдтэй ажиллаад үүргээ гүйцэтгээд явж л байдаг. Тэдний тооцоогоор 1200 хүүхдийн 500 г цэцэрлэгтээ авна гэхээр 50 ч хүрэхгүй хувь нь бүртгэлээр энэ цэцэрлэгт орно.

 

Харин нөгөө халаасны хэд цаанаа найдвартай байгаа. Тэгээд л намар болж хичээл эхлэнгүүт нэг ангид 40 бараг 50 хүүхэдтэй байна хэцүү байна гээд л очсон бүхний амыг хаана. Энэ бол жилийн жилд давтагддаг нийгмийн үзэгдэл. Тоонд муу ч нэг зүйл бодоод үзэхээр 26 багшид 20 хүүхэд 520 энэ бол стандарт норм байх.

 

Харин ангид ороод харвал 30 бол наад захын тэгээд дор хаяж 40 хүүхэд байна. Эхний 20 албан ёсны урд өмнө нь баталгажсан хүүхэд. Харин үлдсэн нь нөгөө "арын хаалга, авилгалын нэг". Бодит байдал ийм л байна.

 

Хэдий байр сав хүрэлцээ муу ч хүүхдүүдийг иймэрхүү тооцоогоор сургаж хүмүүжүүлдэг үлгэр дээрээ "авилгал" битгий нэмж хоёрын хооронд бичиг наагаач гэж хүсэх л байна.    

 

Цэцэрлэгийн бүртгэлд нас заах байсан юм бол аль хэдүйн л тэрийгээ хэлчихгүй иргэдийг ингэж хохироож байгаа нь ёстой л нөгөө "Энэ чинь ариун явдал уу" хэмээх үгийг санагдуулна. Энэ тухай эргэн хүргэх болно.

 

Б.Эрхэс

Unen.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.