2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » Улаанбаатарыг унадаг дугуйн замтай болгоход 35 тэрбум төгрөг хэрэгтэй

Улаанбаатарыг унадаг дугуйн замтай болгоход 35 тэрбум төгрөг хэрэгтэй

Нийтлэлийн төрөл: Нийслэл

Улаанбаатарыг унадаг дугуйн замтай болгоход 35 тэрбум төгрөг хэрэгтэй

Унадаг дугуйтай улаанбаатар. Ийм нэртэй хэлэлцүүлэг, санал асуулга цахим ертөнцөд өрнөөд удаж байгаа. Монголын залуучуудын холбооноос санаачилсан энэхүү төсөл ажил хэрэг болоход ойртсон байна. Хэрвээ их хурал хэлэлцээд төсвийг нь батлаад өгчихвөл гурван жилийн дотор Улаанбаатар хотыг хэрсэн дугуйн зам байгуулж болох тооцоо гарчээ. 

 

    Монголын залуучуудын холбооноос хэрэгжүүлж байгаа спорт уу спирт үү аян, залуучуудын чөлөөт цагийг хэрхэн зөв өнгөрөөх вэ төслийн хүрээнд 9 байгууллага хамтран Унадаг дугуйтай Улаанбаатар төслийг шинэчлэн боловсруулсан байна. 1 сар орчмын хугацаанд твиттер, фэйсбүүк ашиглан 26 мянга шахам иргэнээс санал авчээ. Нийслэлд дугуйн замтай болох санаачлагыг иргэд зуун хувьд дэмжсэн байна.  Төсөлд тооцсоноор 3 жилийн дотор 186 км унадаг дугуйн замыг, зогсоолын хамт  нийслэлд барих юм. Төв гэж хэлж болох бүх л замуудын дагуу дугуйн замын нэмж хийнэ гэдгийг МЗХн-ын ерөнхийлөгч Мөнхбат  хэллээ. Дугуйн замтай болчихвол автомашины түгжрэл багасч, улс орны болон хүмүүсийн эдийн засагт асар их хэмнэлт авчирна. Мөн эрүүл  мэндэд тустай. Өөрөөр хэлбэл гаргасан зардлаа маш богино хугацаанд нөхчихнө гэж төсөл боловсруулагчид тооцсон байна. 

 

            Улаанбаатрыг унадаг дугйн замтай болгох төсөөллөө  2009-2011 оны хооронд анх боловсруулж, тухайн үеийн хотын удирдлагуудад танилцуулж байснаа төслийг санаачлагчдын нэг хэлсэн. Харин ажил хэрэг болгохын тулд шаардагдах хөрөнгө санхүүгийнх нь тооцоог ч давхар боловсруулж, их хурлаар хууль болгон батлуулахаар өнөөдөр УИХ-ын гишүүн Бямбацогтод гардууллаа. Учир нь залуучуудыг  дэмжих лобби бүлэг их хуралд байгуулагдсан.  41 гишүүнтэй энэ бүлгийн даргаар гишүүн Гончигдорж, дэд  даргаар Бямбацогт, Одонтуяа нар ажилладаг юм байна. Хуулийн төслийг батлуулахын төлөө хичээж ажиллана гэдгээ бусдыгаа төлөөлж төслийг хүлээж авсан гишүүн Бямбацогт хэллээ.

 

            Унадаг дугуйн замнаас гадна авлига авахгүй өгөхгүй, спорт уу спирт уу аяны хүрээнд хоёр арга хэмжээ зохион байгуулах төслийг залуучуудын холбооноос санаачилсан байна. сумын залуусаа архинаас гаргая төслөөр хөдөө сумдын залууст ухуулга, лекц унших бол авлигын эсрэг ухуулгыг сумдын төрийн байгууллагад ажиллагсадын дунд явуулах юм байна. Энд шаардлагатай хөрөнгийг  ирэх оны төсөвт суулгаж өгөхийг хүсч, холбогдох хуулийн төслийг нь гишүүн Бямбацогтод мөн хүлээлгэн өгсөн юм.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.