2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Шар мэдээ » Цомгийн баяраа “НАРАНТУУЛ” захад хийнэ

Цомгийн баяраа “НАРАНТУУЛ” захад хийнэ

Нийтлэлийн төрөл: Шар мэдээ

Гадаа гандаж, хүйтэнд хөрч буй “Нарантуул” олон улсын худалдааны төвд наймаа эрхлэгчид энэ сарын 10-ны өдрийг тэсэн ядан хүлээж байгаа сурагтай. Учир нь С.Жавхлан, Т.Баясгалан нарын залгамж халаа болсон Б.Болд, Э.Чулуунчимэг нар “Илбэе” цомгийн баяраа тус худалдааны төвд хийж, наймаа эрхэлж байгаа хүмүүст нэг өдрийн турш уран бүтээлийн дээжээсээ өргөн хамтдаа өнгөрүүлэх гэнэ. Залуу дуучдын цомгийн баяр энэ сарын 10-нд 14 цагаас “Нарантуул” зах дээр эхлэх аж. Энэ талаараа ч “Нарантуул” ОУХТ- ийн маркетингийн албатай тохиролцож, хамтран ажиллахаа мэдэгдсэн. Нийт 16 дуунаас бүрдсэн тус цомогт дуу бичлэг, хөгжим, шүлэг гээд 50 орчим уран бүтээлч хамтран ажиллаж, хүч хөдөлмөрөө шингээснээс гурван дууг дангаараа дуулж, хамтдаа дуулсан 10 хит дууг ч мөн багтаажээ. “Насны хайр”, “Ямархан сэтгэл мартах юм бэ?”, “Илбэе”, “Энх мэндийн хадаг” гэгчлэн хитүүдийг тэргүүлж байсан уран бүтээлүүд ийнхүү нэгэн цомогт багтан сонсогчдын гар дээр очиж байгаа юм.

Unen.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.