2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Байгаль орчин » А- Jet компанид мэдэгдэл хүргүүлжээ

А- Jet компанид мэдэгдэл хүргүүлжээ

Нийтлэлийн төрөл: Байгаль орчин

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Өндөр эрэг гэдэг газарт өнгөрсөн сарын 18-нд А – Jet компанийн JU-5566 дугаартай МИ-8 нисдэг тэрэг ослын буулт хийсэн тухай өмнө нь мэдээлсэн билээ. А-Jet компанийн  JU-5566 дугаартай МИ-8 нисдэг тэрэгний энэ удаагийн нислэг нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан “аргагүйгээс бусад тохиолдолд тухайн газрын хамгаалалтын захиргаанаас урьдчилан авсан зөвшөөрөлгүйгээр агаарын хөлгөөр буулт хийх, хэт нам өндрөөр нислэг үйлдэх” гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл болжээ.

Учир нь нислэгийг зохион байгуулсан этгээд холбогдох газруудаас ямар ч зөвшөөрөл аваагүй бөгөөд ИНЕГ-ын албан эх сурвалж “хаашаа хөөрснийг мэдэхгүй” гэсэн мэдээллийг Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын захиргаанд осол болсон өдөр өгч байжээ. Иймд  Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газрын захиргаанаас Иргэний нисэхийн ерөнхий газар, А- Jet компани, Улсын мөрдөн байцаах газрын Байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх 6-р хэлтэст тус тус “Дархан цаазат газарт онгоц зөвшөөрөлгүйгээр нисгэсэн албан тушаалтнуудад хуулийн дагуу хариуцлага тооцох” тухай албан тоот хүргүүлээд байна.

 

Эх сурвалж: БОНХЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.