2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » Валютын ханшийн өсөлт нь үндэсний үйлдвэрлэгчдэд том боломж

Валютын ханшийн өсөлт нь үндэсний үйлдвэрлэгчдэд том боломж

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг

Зарим хүмүүс гадаадын шууд хөрөнгө оруулалт ог­­цом буураад манай эдийн засаг сүйд болж байгаа та­лаар цуурах юм. Түүнд итгэх хүмүүс ч цөөнгүй бий. Гэвч бодит байдал дээр ганц­хан манай улсад оруулах гадаадын хөрөнгө оруулалт буу­раад байгаа зүйл огт биш. Дэлхийн бүхий л хөгжиж буй орнуудын гадаадын шууд хөрөнгө оруулалт буурч байгаа. Үүнийг Азийн хөгж­лийн банкны эдийн засаг­чид ч хэлж байсан. Нийт хөгжиж буй орнууд руу чиглэсэн хөрөнгө оруулалт 1.1 их наяд ам.долларт хүрч өмнөх оноос 12.6 хувиар буурсан бол Азийн хөгжиж буй орнууд руу чиглэсэн хөрөнгө оруулалт 470 тэрбум ам.долларт хүрч өмнөх оноос 21.3 хувиар огцом буураад байна.

Дэлхий даяараа хөрөн­гийн урсгал багасч байгаа нь мэдээж Монголыг той­роогүй. Түүнчлэн 2010-2012 онуудад Оюу Толгойн бүтээн байгуулалтын хөрөнгө оруу­лалт орж ирсэн нь валютын ханш харьцангуй бага бай­хад нөлөөлсөн гол хүчин зүйл. 

 

Оюу Толгойн хөрөнгө оруулалтыг эс тооцвол угаас төгрөгийн ханш сулрах нөх­цөл байдал үүсчихсэнийг хаа хаанаа ойлгох хэрэг­тэй гэдгийг эдийн засагчид хэлээд байгаа. Учир нь манай улс байнга худал­дааны алдагдалтай явж ир­сэн бөгөөд 2011 онд 1.8, 2012 онд 2.4 тэрбум ам.дол­ларын худалдааны алдаг­далтай гарсан ч Оюу толгойн хөрөнгө оруулалтаар нө­хөгдөж валютын ханшийн са­валгаа бага байсан хэрэг. Харин 2013 оноос Оюу тол­гойн бүтээн байгуулалт дуусч худалдааны алдагдал хэвэн­дээ байсан нь ийнхүү төлбөрийн тэнцэлд нөлөөлж ханш нэмэгдэхэд хүргэсэн гэдэг. Манайх нээлттэй, жи­жиг эдийн засагтай улс. Хөрөнгийн урсгал чөлөө­тэй, экспорт импорт нь зах зээлийн жамаараа өсч буурдаг. Энэ тохиолдолд ямар ч төр засгийн бодлого гадаад худалдааны алдагдлыг хүчээр бууруулж чадахгүй учраас ханшийг тогтмол барьж болдоггүй зах зээлийн хуультай. Харамсалтай нь энэхүү эдийн засгийн нөх­цөл байдлыг мушгин хэн нэгэнд буруу тохох нь цагаан дээр хар будаг нялзааж бай­гаатай дүйх зүйл болоод байна.  

 

Бид юм бүхнийг болж бүтэхгүй зүйлээр харж төсөөлөх шаардлагагүй.

2008-2009 оны дэлхийн эдийн засгийн хямралын үед зэсийн үнэ 40 хувиар буурахад манай улсын эдийн засаг 1.3 хувиар унасан. Гэтэл одоо нүүрсний үнэ 31 хувиар унаж дотоодын эдийн засгийг уналтад оруу­лах хангалттай нөхцөл бай­дал үүссэн ч Монголбанк, Засгийн газрын хамтарсан тэлэх бодлогын хүчээр манай эдийн засгийн өсөлт 10 хувиас өндөр хэвээр хад­галагдаж үлдсэн. Эдийн засгийн энэхүү өсөл­­­тийг бусад оронтой харьцуулахад өндөр өсөлт гэд­­гийг хэлэх нь зүйтэй байх. 

 

Шинээр төмөр зам тавина гэдэг бидний хувьд мө­рөө­дөл байсан нь үнэн. Аргагүйн эрхэнд авто ма­шинаар л нүүрсээ зөөж байгаа. Харин “Чингис” бон­­дын хөрөнгөөр Таван тол­гой­гоос Гашуунсухайт хүрт­­лэх төмөр зам тавих аж­­лыг эхлүүлээд байгаа нь дотоодын эдийн засгийн хөгж­лийг хурдасгасан явдал гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Ерөнхий сайд БНХАУ-д айлчлах үеэрээ нүүрс худалдаалах томоохон гэрээ, санамж бичиг хийгээд ирсэн нь Таван толгой, бусад уур­хайнуудын ирээдүйг гэрэл­түүлсэн хэрэг боллоо гэдгийг олон хүн хэлж байна.

 

Төгрөгийн ханш суларч байгаа талаар амтай болгон нь ярьж төр засаг руугаа нулимах юм. Бодит байдал дээр шинэчлэлийн Засгийн газар цагаа олсон нүүдэл хийгээгүй бол манай эдийн засагт жинхэнэ хар тоос бужигнаж байх байлаа. Тодруулбал “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллараар манай улс гадаад валютын нөөцөө зузаатгаж чадсан нь төгрөгийн ханш ог­цом уна­хаас сэргийлж чад­сан төдийгүй эдийн зас­гийн аюулгүй байдлаа хам­­гаалж үлдэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Энэ бол “Чин­гис” бондын нэг дэх гай­хамшиг гэдгийг Эдийн засгийн сайд Н.Батбаяр нэ­гэнтээ хэлж байсан. 

 

2013 онд дэлхийн зах зээлийн тодорхой бус бай­дал, Хятадын эдийн зас­гийн өсөлт царцаж эхэлсэн, хөрөнгийн урсгал татарч, түүхий эдийн ханш ихээхэн савалсан нь манай дотоод эдийн засагт шууд мэдрэгдэхээр байлаа. Энэхүү сөрөг нөлөө нь төгрөгийн ханшийг огцом сулруулах олон удаагийн дарамт үзүүлсэн ч Монголбанкны хүчтэй валютын бодлогын үр дүнд ам.долларын ханш огцом савлхчихаагүй. Угаас ханш өсөх нь тодорхой нөхцөлд ханшийг огцом өсгөөд алдчихсан бол иргэд байгууллагууд валютын хан­шийн эрсдэлд орж төгрөгт итгэх итгэл бүр алдрах байсан. Хэрвээ “Чингис” бондгүй, Монголбанкны хүч­тэй интервенцгүй байсан бол хэнд ч дийлдэхээргүй зах зээлийн жамаараа төгрөгийн ханш навс унах л байсан. 

 

Дэлхийн улс орнуудын 71 хувийнх мөнгөн тэмдэгтийн ам.доллартай харьцах ханш нь суларсан 

 

Төгрөгийн ханш сулрах үед байдгийнхаа баруун хаяа гэгчээр Төв банкинд бүх буруу тохогддог. Мон­гол­банк валютын ханшийг тогтмол барина гэсэн үүрэг хүлээдэггүй. Учир нь манай улс шиг зах зээлийн хууль үйлчилж, хөрөнгийн урсгал чөлөөтэй байгаа өнөөгийн нөхцөлд ханшийг хэн нэгэн нь барих гэж оролдох л юм бол эдийн засгийг нураадаг онол, хуультай. Монголбанкны үндсэн үүрэг бол төгрөгийн үнэ цэнийг хадгалах, төгрөгт итгэх иргэдийн ит­гэлийг хамгаалах. Ит­гэлийг хамгаална гэдэг нь төгрөгийн ханшийг огцом савлуулахгүй аажмаар зах зээлийн зарчмаар нь өөрч­лөгдөх боломж олгохыг хэлнэ. 

 

Валютын ханш огцом өсч эдийн засагт том цочрол үүсгэх байсныг Монголбанк зөөллөж чадсан. Зах зээл нь шаардаж байсан валютын ханшийн өсөлтийг Монголбанк хүчээр тогтмол барих гэж оролдсон бол харин эсрэгээр эдийн засаг нуран унах аюултай байсан боловч Төв банк ханшийн зөв бодлого хэрэгжүүлж чадсан гэдэгтэй олон судлаач санаа нийлж байгаа.

 

Түүхэн цаг хугацаанд байнга үнэ цэнтэй байсан алтны үнэ 2013 он гарсаар 20 гаруй хувиар унаад байгаа. Алтны эрэлт хэрэгцээ багассанаар дэлхийн то­моохон хөрөнгө оруулагчид алтнаас илүү ам.доллар руу хөрөнгөө хөрвүүлж эхэл­сэн. Энэ нь ам.долларын эрэлт хэрэгцээг улам бүр нэмэгдүүлж ам.долларын ханш чангарсан нь ихэнх улс орнуудын валютын ханшийг сулрахад хүргэсэн. Дэлхийн бүх улс орнуудын 71 ху­вийнх нь үндэсний мөнгөн тэм­дэгтийн ам.доллартай харьцах ханш нь суларсан. Эдгээр орнуудад Монгол Улс ч багтсан.

 

АНУ-ын эдийн засаг сэргэж байгаа нөхцөлд ам.дол­ларын ханш чангарах нь гарцаагүй. Ам.долларын ханшийг илэрхийлэгч DXY индекс гэхэд өнгөрсөн долоо­дугаар сард 84.45 байсан бол одоо 79.19 болж 6.6 хувиар чангараад байгаа. Тэгэхээр өнөөдөр төгрөгийн ханш сулрахад ам.долларын өөрийнх нь ханш чангарсан нь давхар нөлөөлжээ гэж үзэж болох юм.

 

Тухайлбал манай оронтой төстэй эдийн засагтай бө­гөөд нүүрсний салбарын хувьд өрсөлдөгч Австрали улсын хувьд үндэсний мөн­­гөн тэмдэгт нь 15.9 ху­виар суларсан. Хятадын эдийн засгийн царцалтыг дагаад түүнд бүтээгдэхүүн экс­порт­логч орнуудын валютын ханш нь сулрах нь гарцаагүй байсан.

Өөрөөр хэлбэл Засгийн газар, Монголбанкны бод­логоос үл хамааран гадаад орчноос хамаарч валютын ханш өсөх нь мэдээжийн хэрэг. 

 

Гадаад валютын улсын албан нөөц өнөөдөр 2.7 тэрбум ам.доллар байгаа нь импортын таван сарын хэ­рэгцээг хангаж чадахаар байна. 2009 оны хямралын үеийн 500 сая ам.долларын нөөцтэй харьцуулахад 5.4 дахин их байгаа учир хям­ралын тухай ярих нөхцөл байдал огт үүсээгүй. 

 

Эдийн засаг хямрах нөхцөл үүсэв 

 

Манайханд хямарлыг бо­ломж болгоё гэдэг үг дадал болсон. Энэ үүднээс харах юм бол валютын ханш өссөнөөр шууд хохирогч байхгүй, ха­рин ч импорт буурах, үн­дэсний үйлдвэрлэл хөгжих эдийн засгийн таатай орчин бүрдээд байгаа.

 

Төгрөгийн бусад гадаад валюттай харьцах ханш оны эхнээс 20 хувиар суларсан. Тэглээ гээд эдийн засаг хямрах нөхцөл байдал огт үүсээгүй, иргэдийн төгрөгт итгэх итгэл хэвээр, бүгд доллар руу хошуураагүй. Тэгэхээр гадаад зах зээлийн сөрөг нөлөөг Монголбанк зөөлрүүлж, тэр дундаас төгрөгийнхөө үнэ цэнийг хамгаалан гарч чадсан. 

Валютын ханш өссөнөөр эдийн засагт ямар нөлөөтэй вэ гэвэл экспортын үнийг хямдруулах бөгөөд энэ нь экспортлогчдод ашигтай. Харин эсрэгээр импортын бүтээгдэхүүний үнийг өсгөх нөлөөтэй. Импортоор авдаг бараа бүтээгдэхүүний үнэ өсөх боломжтой болохоос дотоодын бараа бүтээг­дэхүүний үнэд огт нөлөө үзүү­лэхгүй. Тухайлбал валютын ханш өсвөл дотоодын сүү­ний үнэ хэвэндээ байхад импортын сүүний үнэ валютын ханшаар үржиг­дээд 20 хувиар өснө. Энэ то­хиолдолд хэрэглэгчид до­тоодын сүүгээ худалдан авах бөгөөд дотоодын сүүний компаниудийн борлуулалт сайжирч, ажлын байраа нэмэгдүүлэн, бизнесийн эргэлт нь хурдсах болно. Энэ энгийн зарчмаар үндэсний үйлдвэрүүдэд зах зээлийн хүрээгээ тэлэх боломж гарч ирдэг.

 

“Валютын ханш өслөө, инфляци нэмэгдэнэ, амьдрал хэ­цүүдлээ” гэх хоо­сон цуурхал гадуур бий. Бо­дит үр дүндээ тийм зүйл байхгүй, дотоодын үндэсний үйлдвэрлэгчдэд нэн таатай орчин бүрдээд байна. Монгол Улс нэг үеэ бодвол хүнсний хэрэгцээгээ дотоодоосоо хан­гах боломжтой болчихсон. Импортын барааны үнэ өслөө гээд заавал тэрийг худалдан авах шаардлагагүй. 

 

Түүнийг орлож чадах бүхий л бүтээгдэхүүн Мон­­­­голд байгаа учраас хэ­рэг­­лэгчдэд ямар ч хохи­ролгүй. Засгийн газрын дэмжлэгтэйгээр дотоодын үйлдвэрлэгчид эдийн засгийн хүнд байдлаас гарч чадсан. Бид энэ хугацаанд хүнсний бүтээгдэхүүнээ дотоодын үйлдвэрлэгчдээсээ 100 хувь авах боломжтой. Валютын ханш өөрчлөгдлөө гээд хад­галамжиндаа төгрөгтэй, төгрөгөөр зээл авсан иргэд ком­паниуд хохироогүй. Ха­рин ам.доллараар зээл авсан компаниуд нь өөрсдөө долларын орлоготой учраас ханшийн өөрчлөлтөөс ал­дагдал хүлээхгүй.

Эх сурвалж "Өглөөний сонин"

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.