2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатын тухай товч

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатын тухай товч

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Сонгууль

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатын тухай товчМАН-ын Бага хурал өчигдөр хуралдаж, намын Ерөнхий нарийн бичгийн даргаар Ж.Мөнхбатыг сонгосон. Тодруулбал, Ж.Мөнхбат нийт гишүүдийн 55 хувийн саналыг авч ийнхүү сонгогдсон билээ. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад Д.Цогтбаатар, Ж.Мөнхбат, Ж.Сүхбаатар, Б.Энхмандах нар албан ёсоор нэр дэвшихээ мэдэгдээд байсан. Ж.Мөнхбат, Ж.Сүхбаатар нарыг МАН-ын шинэ дарга М.Энхболд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшүүлсэн юм. Ингээд Бага хурлын гишүүдээс олонхийн саналаар сонгогдсон МАН-ын шинэ генсек Ж.Мөнхбатын намтарыг дэлгэрэнгүй хүргэж байна.

 

Тэрбээр 1979 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотын хоёрдугаар төрөхөд төрсөн. 34 настай, морь жилтэй. Батцэнгэл сумын уугуул.
1995 онд Архангай аймгийн Тунгалагтамир хоршооллын найман жилийн хоёрдугаар дунд сургууль,
1997 онд Архангай аймгийн арван жилийн “Авъяас хөгжүүлэх тусгай сургалттай цогцолбор” сургууль,
2002 онд МУИС-ийн Улстөр судлалын анги төгссөн. Улстөр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжилтэй.
2008 онд АНУ-ын Жоржтауны их сургуулийн англи хэлний бэлтгэл ангид суралцсан.
2002-2003 онд УИХ-ын даргын Ажлын албанд зохион байгуулагч, 2003-2004 онд УИХ-ын даргын шадар туслах,
2005 онд Ерөнхийлөгчийн Тамгын газарт референт,
2005-2007 онд МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо /МАСЗХ/-ны Ерөнхий нарийн бичгийн дарга,
2008-2010 онд Монголын залуу үеийн хөгжлийн ассоциацийн ерөнхийлөгч,
2010-2011 онд МАН-ын Удирдах зөвлөлийн дэргэдэх Улстөрийн бодлогын байнгын хорооны дэд дарга,
2011 оны зургадугаар сараас Монгол Ардын Намын төв хэвлэл “Монголын Үнэн” сонины Ерөнхий эрхлэгчээр ажиллаж байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.