2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Спорт » Аллен Айверсон их спортоо орхиж буйгаа зарлалаа

Аллен Айверсон их спортоо орхиж буйгаа зарлалаа

Нийтлэлийн төрөл: Спорт

Аллен Айверсон их спортоо орхиж буйгаа зарлалаа

 

NBA-гийн түүхэнд хурц гэрэлтэх оддын нэг Аллен Айверсон "Филадельфи"-"Майами"-гийн тоглолтын өмнө хэвлэлийн бага хурал хийлгэж, сагсанбөмбөгөө орхиж буйгаа албан ёсоор зарлалаа.

 

"Би сагсанбөмбөгт өөрийнхөө чадах бүхнээ зориулсан. Хэдийгээр дотор минь дахин тоглох, тэмцэх хүсэл бадарсаар байгаа ч гэсэн би дахин тогломооргүй байна. Би үнэхээр гайхалтай аялсан" гэж Айверсон өгүүлжээ.

 

Аллен Айверсон их спортоо орхиж буйгаа зарлалаа

 

38 настай Айверсон сагсанбөмбөгийн талбайд 2011 онд Туркт хамгийн сүүлд гарсан юм. Харин NBA-д 2010 онд хамгийн сүүлд тоглосон. Аллен Айверсон 2000/01 оны улирлын MVP-ийн шагнал гардаж байснаас гадна Бүх оддын тоглолтод 11 удаа оролцсон юм.

 

1997 онд түүнийг NBA-гийн шилдэг шинэ тоглогчоор нэрлэж байлаа. Тэрбээр "Филадельфи"-гийн бүрэлдэхүүнд тоглож байхдаа NBA-гийн улирлын хамгийн олон оноо авсан тамирчнаар дөрвөнтээ тодорсон юм.

Аллен Айверсон их спортоо орхиж буйгаа зарлалаа

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.