2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Улс төр » МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга өнөөдөр тодорно

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга өнөөдөр тодорно

Нийтлэлийн төрөл: Улс төр

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга өнөөдөр тодорно

МАН-ын Их хурал өчигдөр Соёлын төв өргөөнд үргэлжлэв. Энэ хурлаар намын Бага хурлын гишүүнийг сонгох асуудлыг хэлэлцжээ. Тус намын Бага хурал 310 гишүүнтэй бөгөөд Удирдах зөвлөлийн гишүүд энэ тоог 250 болгон бууруулах санал гаргасан ч олонхийн дэмжлэг аваагүй юм. УИХ-ын сонгуульд амжилтгүй оролцож, Засгийн эрхээс сөрөг хүчний байр суурьт шилжсэн тус намын шинэ удирдлага анхан шатны байгууллага, орон нутагт анхаарал хандуулах талаар эх сурвалжууд мэдээлж байна.

 

Өчигдөр Бага хурал эхлэхээс өмнө МАН-ын дарга М.Энхболд аймаг, нийслэл, дүүргийн намын хорооны дарга нартай уулзжээ. Тэд зөвшилцөн Бага хурлын төлөөлөгчөөр сонгох 310 гишүүний нэрсийг Их хуралд танилцуулж, санал хураалтаар батлуулахаар болсон байна. Тэдэнтэй өрсөлдөхөөр заалнаас 150 хүн нэр дэвшжээ.

 

Ийнхүү нийт 460 төлөөлөгч өрсөлдсөн бөгөөд төлөөлөгчид УИХ, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн намын хорооны дарга, хүн ам олонтой нийслэлийн дүүргийн намын хорооны дэд дарга нарыг Бага хуралд шууд сонгох нь зөв гэж үзсэн байна.

 

Өнөөдөр МАН-ын Бага хурал үргэлжлэн хуралдаж, Удирдах зөвлөлийн гишүүд болон Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох юм.

Times.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.