2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Шар мэдээ » Холливудын хамгийн сайхан хосуудын бас нэгэн салалт

Холливудын хамгийн сайхан хосуудын бас нэгэн салалт

Нийтлэлийн төрөл: Шар мэдээ

Холливудын хамгийн сайхан хосуудын бас нэгэн салалт

 

Үнэхээр харамсалтай. Холливудын хамгийн сайхан хосуудын нэг жүжигчин Орландо Блум болон Австралийн супермодель  Миранда Керр нар салж буйгаа мэдэгджээ.

 

Энэ таагүй мэдээг англи гаралтай жүжигчин залуугийн хэвлэлийн төлөөлөгч “E! News”-д ярьсан нь яах аргагүй баттай эх сурвалж болж байна.

 

Түүний яриагаар хосууд сүүлийн хэдэн сарыг тусдаа амьдарч байгаа бөгөөд 6 жилийн хамтын амьдралаа дуусгахаар албан ёсны шийд гаргасан хэмээжээ. Хамгийн сүүлд хосууд өнгөрсөн сарын 19-нд “Broadway” театрт Орландогийн тоглосон “Romeo and Juliet” жүжгийн нээлтэнд хамтдаа хүрэлцэн ирж, олны өмнө гарч байсан юм.

 

Холливудын хамгийн сайхан хосуудын бас нэгэн салалт

 

Хэдийгээр тэд тус тусдаа амьдрах болсон ч хэн хэнийгээ хүндлэн, хайрлаж 3 настай хүүгийнхээ хувьд асралт эцэг, эх нь хэвээр байх болно хэмээн хэн хэндээ амлалт өгсөн гэнэ.

 

Хосууд 2007 оноос эхлэн болзож эхэлсэн бөгөөд чухам юунаас болж энэ сайхан хос салах болсон нь одоогоор тодорхойгүй байна. Магадгүй тэдний завгүй ажлын хуваарь хэн хэнээсээ хөндийрөхөд хүргэсэн байж болзошгүй гэсэн таамаг л хэвлэлийнхэнд байгаа аж. 

Mnews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn