2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Дэлхий дахинд » Хятадын зэвсэглэлийн амбиц Оросыг сэрээв үү

Хятадын зэвсэглэлийн амбиц Оросыг сэрээв үү

Нийтлэлийн төрөл: Дэлхий дахинд

Яг энэ цаг үед ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Мед­ведев урд хөршид айлчилж байна. Талууд юун түрүүнд хоёр орны эдийн засаг, улстөр нийг­мийн харилцааны та­лаар “цайны” сэдвүүд хөвөрс­ний дараа үндсэн ашиг сонирхлоо нэгэндээ тул­гах чимээгүй сөргөлдөөн эхлэв бололтой. Хятад улс геополитикийн хувьд ОХУ-д тийм ч их шахалт хийдэг­гүй. Харин ч 50 гаруй жил хилийн маргаангүй оршсон цор ганц улс гэхэд болно. 

 

Үүний сацуу сүүлийн жи­лүүдэд Бээжин “иван”-уу­дын газар дорх баялагт асар ихээр шунаглах болсон нь Сибирийн алс дорнод дахь бай­галийн хийн нөөц. Байга­лийн хийн салбарт хамтран ажилласнаар хоёр орны хам­­тын харилцаа, эдийн за­саг хэрхэн өсч дэвжих бо­ломж­той вэ. Аль нэгэнд нь хохирол­той зүйл байхгүй биз гэх зэрэг олон асуулт улстөр судлаачдад тулгараад байгаа юм. Харин байгалийн хийн амбиц тэднийг томоохон маргаанд татан оруулах эсэх эргэлзээтэй нөхцөл байдал үүссэнийг шинжээчид үзэж байна. 

 

Уссури голын маргаан юунаас эхтэй вэ

 

1991 онд хойд хөршийн коммунист засаглал задран унах мөчид эдийн засаг, нийг­мийн бодлогын хувьд Москва нэг мөсөн эцэж туйлд­сан бөгөөд Хятадтай хил залгаа, тодруулбал Амур мөр­ний орчмын эзэмшил нутгаа урд хөршид алдсан юм. Гэхдээ 2010 оны 11 дүгээр сард Москва, Бээжингийн хамтарсан шинэ хэлэлцээрт Уссури голын эрэг дагуух сав газрыг ОХУ-д хүлээлгэн өгөх гэрээнд гарын үсэг зурсан билээ. Энэ бүс нутаг нь тэртээ Цагаан Оросын үед “иван”-уудын өмч байсан бөгөөд зарим түшмэдүүд Хята­дын панзчин баячуудад зарсан ч гэж ярьдаг юм. Харин XXI зуун гараад Орос улс Уссури голын сав газрыг эх газрын иргэдээс буцаан авсан ч одоог хэр нь зарим стратегийн түшиц бүсүүдэд маргаантай оршдог. 

 

Энэ маргаан маш жижиг зүйл дээр ч томрон даамжирч бол­зош­гүй тул талууд анхаа­ралтай хандаж байгаа. Уг нь хоёр улс Сирийг АНУ, Евро­поос хамгаалах тал дээр нэг тавцанд зогсч буй. Мөн Евразийн эдийн засгийг хөгжүү­лэх зах зээлийн хө­төл­бөрөө ч батлаад амж­сан. Тиймээс Уссури мэтийн жи­жиг маргаанаас үүдэж харил­цаагаа сэвтээхийг яарахгүй. Гэхдээ л Хятад бол Хятад. Оросын “Правда”, “Риа Новости”, “Россия Сегодня” гэх зэрэг нэр хүндтэй хэв­лэ­­лүүдэд “Хятадын зэвсэг­лэлийн түрэмгийлэл Оросыг сэрээв үү” хэмээх ижил утга­тай нийтлэл хөврөх боллоо. 

 

“Правда” агентлагийн шин­жээч Андрей Островский “Геополитикийн хувьд Уссу­ри голын эрэг маш хэрэгтэй бүс. Түүгээр дамжуулан бай­галийн хийг тээвэрлэх шугам барих боломжтой. Мөн дайн, самууны үед тус нутаг нь маш хэрэгтэй стратегийн газ­руудыг өөртөө агуулдаг” гэжээ. Тэгэхээр алсдаа Хятад улс Уссури голоор дамжин Сибирийн байгалийн хийг өөрийн болгох санаа агуулж байгааг үгүйсгэхгүй юм. Мэдээж өнөө маргаашгүй цэрэг хөдөлгөхгүй нь лавтай ч Оросын алс дорнод бүс нутгийг худалдан авах зэр­гээр эдийн засгийн занал­хийлэл маш ихээр тулган шаар­дах болжээ. Хятад гү­рэн улам тэлс­ний баталгаа нь энэ мөн. 

 

Үнэндээ  энэ  нөхцөл бай­дал нь яг л АНУ-ын Номхон да­­лай, Афганистан руу шу­наг­лан харах болсонтой адил ойлголт. Төв Азийн хам­гийн том хоёр гүрэн “БРИКС” хэмээх бүлгэмд харьяа­лагдана. Энэ бүлгэмд багт­сан орнууд нэгнийгээ эдийн засгаар дэмжиж, худал­даа, аж үйлдвэрлэлийн уян хатан бодлогоор харилц­даг НҮБ, Европын холбоотой зэрэгцэхүйц хү­чир­хэг “тоглогчид”-той. Тод­руулбал, худалдааны салбарт л гэхэд Хятад, ОХУ 87.5 тэрбум, Өмнөд Солонгос 270, АНУ 400 сая ам.долларын гүйлгээ хийжээ. Тэгэхээр “БРИКС”-т байгаа цагт ОХУ, Хятад эдийн засгийн хямралд өртөнө гэж үгүй. Тиймдээ ч Медведев сан­хүү­гийн ямар нэгэн зов­лон тоочихоор Бээжинд газар­даагүй билээ. Тэгвэл Путины “бамбарууш” гэгддэг Дмит­рий Си Жиньпинтэй ямар тог­лолт хийхээр зэхэж бай­гаа вэ. Талууд 2018 он хүр­тэл Уссуригийн орчимд ямар нэгэн хилийн маргааны асууд­лаар зөрчилдөхгүй байх санамж бичигт гарын үсэг зурсан. 

 

Түүнээс өмнө л Хятадад боломжийн үнээр байгалийн хий­гээ нийлүүл­дэг болчихвол Оросын ашиг сонирхол тэр юм. Гэвч Хятад Оростой хил залгаа бүс нутагт асар их хэмжээний цэрэг, дай­ны бүтээн байгуулалт өр­нүүлсээр байна. Хятадын ам­биц зүгээр л нэг хий хоо­сон сагсуурал уу. Орос ч ар­миа шинэчилж эхэлсэн. Бай­галийн хий ямар замаар явах вэ гэдгийг 2020 оны эхээр хоёр гүрэн нэг мөр шийд­нэ.

“Правда” агентлаг. Анд­­­рей Островский. “Геополи­ти­­кийн амбиц” цуврал нийт­­лэл. 

Эх сурвалж "Өглөөний сонин"

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.