2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Спорт » О.Насанбурмаа МЧБХ-ны хариуцлагагүйгээс дэлхийн шигшээд багтсангүй

О.Насанбурмаа МЧБХ-ны хариуцлагагүйгээс дэлхийн шигшээд багтсангүй

Нийтлэлийн төрөл: Спорт

Чөлөөт бөхийн холбоо эрс шинэчлэлт хийж бай­гаа хэмээн сайрхсаар ба­га­­­гүй хугацаа үдсэн ч ажилт­­нуудынх нь аж­лын хариуцлага улам бүр дорд­соныг баталсан харам­сал­тай явдал боллоо. Тус хол­бооны нэгэн ажилтны ха­риуц­лагагүй үйлдлээс болж МУГТ О.Насанбурмаа дэлхийн шигшээд багтах боломжоо бүр мөсөн алджээ. Тодруулбал, МЧБХ-нд ир­сэн урилгын дагуу МУГТ О.Насанбурмаагийн хувийн бичиг баримт, материалыг бөглөж, цаг хугацаанд нь Олон улсын бөхийн төр­­­лүү­дийн холбоонд илгээ­­гээгүй бай­на. Уг нь О.Насанбурмаа дэлхийн шигшээд багтаж, ОХУ-ын тамирчин Юлия Прон­цевичтэй барилдах байв. 

 

Түүгээр ч үл барам манай тамирчин О.Насанбурмаа Мон­голын чөлөөт бөхийн тамирчдаас анх удаа Дэл­хийн шигшээд багтаж, эх орныхоо нэрийг шилдэг 10 орны төрийн далбаатай зэрэгцүүлэх тун ховор боломж олдоод байв. Нэгэнт дэлхийн шигшээд багтах боломжгүй болсон О.Насанбурмаагийн оронд Украины бөх Евро­пын аваргын хүрэл ме­дальт Татьян Лавренчук барил­дахаар болжээ. Татьяны хувьд нэр алдар нь тийм ч олонд дурсагдаагүй нэ­гэн. Олон улсын бөхийн төрлүүдийн холбооны удирд­лагууд аргагүй эрхэнд Ук­раин бүсгүйг дэлхийн шиг­шээд багтаажээ. Үүний сацуу тус холбоо манай бөхийн холбоог гайхаж суугаа нь дамжиггүй. Улсынх нь нэр хүндийг өндөрт өр­гөх ал­тан боломжийг чихээ таг­лаад өнгөрүүлсэн хачир­хал­тай үйлдлийг тэд лав мартахгүй. 

 

Хэн гэдэг ажилтны ха­риуц­лагагүй үйлдэл гэдэг нь тодорхойгүй байна

О.Насанбурмааг дэлхийн шигшээд багтаж чадаагүй асуудлаар МЧБХ-ны тэргүүн Д.Дагвадоржтой холбогдох гэсэн боловч түүнээс сураг алга. Магадгүй холбооныхоо хайхрамжгүй ажилтнуудад ха­риуцлага тооцохын ха­жуугаар бухимдал нь багтаж ядан суугаа байх. 

 

Манай чөлөөтийн эр­чүүд сүүлийн жилүүдэд ам­жил­таар тасарч байгаа учир тэдний орон зайг О.Насанбурмаа, Д.Батцэцэг, О.Бурмаа гэх зэрэг цөөн хэ­дэн бүсгүйчүүд л нөхөж байна. Магадгүй таван жи­лийн дараа Монголын чөлөөт бөхийн шинэ үеийн­хэн үгүйлэгдэнэ. Тэр үед МЧБХ-ны нэр төрийг та­халж яваа эдгээр бөхчүүд ал­тан дэвжээгээ орхих үе аль хэдийн ирэх биз ээ. 

Гунигт мэдээ сонссоны дараа Дэлхийн шигшээд багтсан бөхчүүдийн дунд МУГТ О.Насанбурмаагаас илүү гавих амжилттай та­­­мирчин төдийлөн харагд­сан­гүй. Тэдгээр тамирчид дунд ядаж Хятадын шигшээгээс нэг ч бөх зодоглоогүй нь эр­чийг нь бүр ч сулруулж байна. Мөн Япон, Ираны бөх­чүүд ч багтсангүй. Дэлхийн шиг­шээд багтсан бөхчүүдийг толилуулбал: 

 

1.48 кг Мария Ливач (Украин) 

2. 51 кг Анжела Дороган (Азербайжан)

3. 55 кг Катаржина Кравчук (Польш)

4. 59 кг Татьяна Лавречук (Украин)

5. 63 кг Петро Олли (Финлянд)

6. 67 кг Галина Левченко (Белорусь)

7. 72 кг Эпп Мае (Эстони) 

Эдгээр бөхчүүдээс 67 кг-д сонгогдсон Галина Левченко нь 2013 оны Тегераны Азийн АШТ-ий аварга гэхээс өөр сүрдэм амжилт үгүй. Мөн Финляндын Петро Оллигийн оронд ядаж Япон, Хятадын тамирчдаас нэр заах ёстой байсан хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. 

 

Ийнхүү 2013 оны Дэл­хийн тулааны их спортын наадмын үеэр болох дэл­хийн шигшээ, ОХУ-ын шиг­шээгийн гал гарсан тулаанд Азийн нэг ч тамирчин орсон­гүй. Тэр дундаа манай  О.Насанбурмаагийн хувьд чөлөөт бөхийн спорттой зам­налаа холбосноос хойш цөөнгүй амжилт гаргаж, бөмбөрцгийн бөх гэх эрхэм алдрыг хүртээд байна. Харин энэ амжилтыг арагш татсан холбооны мэргэжил нөхөддөө О.Насанбурмаа ямар их гомдсон бол. Саяхан нэгэн хэвлэлд гарсан мэдээллээр МЧБХ-ны удирдлагууд тун хариуцлагагүй мэдэгдэл хий­сэн байсан. 

 

Тодруулбал “О.Насанбур­маад урилга ир­сэн. Гэхдээ энэ удаа орол­цох боломжгүй, да­раачийн удаа урилгыг таа­тай хүлээн авахаар бол­сон” гэжээ. Өөрсдийнхөө хайх­рамжгүй үйлдлийг далд­лах гэсэн чөлөөт бөхийн хол­бооны удирдлагууд бөх сонирхогчид, ард түмнийг нүдэн балай, чих нь дүлий явдаг гэж боддог бололтой. Хариуцлагагүй үйлдэл гар­гасан МЧБХ-ны ажилтны нэ­­рийг олонд зарлаж, түүнд ажлын хариуцлага ног­дуу­лах ёстой. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.