2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » Монгол төгрөгийн хувь заяа бүрхэг байна

Монгол төгрөгийн хувь заяа бүрхэг байна

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг, Нийгэм

Валютын ханшийн са­валгаа монголчуудыг ёс­той л нэг дон­солгож байна даа. Учир нь сүүлийн хоёр хоногт ам.доллар, юанийн ханш чангарснаас болж им­портын бүхий л барааны үнэ хөөрөгдөж барьц алдуу­лахад хүргээд буй. 

 

Бид  өчигдөр “Най­ман шарга” захаар орж валютын ханш ямар байгаа талаар сонирхсон юм. Ам.доллар болон юанийн эрэлт өндөр байгаа болохоор тус захын шагчид ойролцоо явсан хүн бүхнээс “Доллар, юань, ногоон авна, зарна. Хэд бай­гаа юм” гээд сугадаж явах нь холгүй байлаа. 

 

Гадаа зогсож байсан тэд­гээр хүмүүс ам.долларыг 1704 төгрөгөөр авч, 1707 төгрөгөөр зарж байсан бол тус захын валют арилжих цэгт арай үнэтэй байв. Өөрөөр хэлбэл бидний очих 12:00 цагийн үед ам.долларыг 1705 төгрөгөөр авч 1708 төгрөгөөр худал­даалж байлаа. 200 мянган төгрөгөөс дээш мөнгө со­лиу­лах бол юанийнхаа үнийг бага зэрэг буулгаж болно гэж байв.

 

Нэг хэсэг 1790 хүрээд байсан ам.долларын ханш 1630 хүртэл буурсан ч энэ долоо хоногт яагаад дахин өссөн талаар арилжаа эрх­лэгчдээс тодруулахад “Биднийг дураараа ханш өсгөж байгаа юм шиг ярьдаг. Үнэн хэрэгтээ тийм биш. Яаж ч бодсон арил­жааны банкуудаас  хамаагүй   доогуур үнээр борлуулдаг юм. Тэгж байж л бид хийх ажилтай, жаахан орлоготой байгаа  юм. 

 

Манайхан Мон­гол­банкны ханш,  арил­жааны банкуу­дын ханшийг харж байгаад үнээ тогтоодог. 

Ам.доллар эрэлт их­тэй байгаа болохоор үнэ өсөж байгаа. Доллар өс­сөн тохиолдолд бусад валют дагаад өсдөг” гэсэн юм. Саяхан манай улсад хуу­рамч юань илэрсэн тухай мэдээллээс болж арилжаанд оролцож буй иргэд их л нухацтай хандаж байгаа ажиг­лагдсан. Юань  худал­дан авахаар ирсэн хүмүүс их болгоомжтой хандаж, автомат машинаар давхар тоолуулж шалгаж байгаа харагдав. 

 

“Найман шарга” захын ченжүүд “Монголбанк ямар бодлого явуулдгийг мэ­дэхгүй. Арилжааны банкууд ам.доллар гаргаад эхэлбэл ханш буурна. Гэтэл тэд  байгаа  валютаа  гаргах­гүй байна” гэсэн утгатай үгийг хэлдэг. 

Арилжааны цэгүүдэд нийт валютын 0.01 хүрэхгүй хувь нь эргэлддэг гэж Төв банкнаас мэдэгдэж байсан удаатай. Тэгвэл худалдаа эрхлэгчдийн 90 гаруй хувь нь “Найман шарга” за­хаас валютаа авдаг гэсэн албан бус тоо бий. Харин арил­жааны банкууд дээр өчигдөр ам.долларыг 1690-1695 төг­рөгөөр авч, 1710-1712 төг­рөгөөр худалдаалж байв.

 

Монголбанк 60.4 сая юань худалдав

 

Монголбанк өчигдөр хуваарийн дагуу гадаад валютын дууд­лага худал­дааг зохион байгуулсан. Арилжааны банкууд ам.дол­лар, юань худалдан авах санал ирүүлсэн ч ам.доллар худал­дсангүй. Харин 60.4 сая юанийг 279.20 төгрөгөөр худалдаж, валю­тын захад нийлүүлсэн байна.

 

Төв  банкны  хувьд   зур­гаан  долоо  хоногийн  валю­тын нөөцтэй байгаа аж. Энэ нь өмнөх үетэй харьцуулахад 5-6 дахин буурсан үзүүлэлт юм. Оны эцэст өр зээлээ төлөөд эхэлбэл нөөцийн хувьд хүндэрч болзошгүй. Энэ тохиолдолд ам.доллар жинхэнэ утгаараа хомсдож, ханшийн зөрүү улам л тэн­гэрт хадах нь гэсэн айдас олны дунд байна. 

 

Чухам яагаад төгрөгийн ханш сулрав гэдэгт мэргэж­лийн байгууллагууд га­даадын шууд хөрөнгө оруу­­лалт буурснаас боллоо гэхээс  өөр дорвитой тайлбар хэлдэггүй.   Өдрөөс  өдөрт  хүч тамираа алдаж буй монгол төгрөг хэзээ нэг сэхэл авах юм бол доо.

Эх сурвалж "Өглөөний сонин"

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.