2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Шар мэдээ » Анхны амьдрал нь бүтэлгүйтсэн олны танил бүсгүйчүүд

Анхны амьдрал нь бүтэлгүйтсэн олны танил бүсгүйчүүд

Нийтлэлийн төрөл: Шар мэдээ

 

“Хэцүү анги” олон ангит киноноо хойш олны танил болж, үзэгчдийн хайртай жүжигчин болсон Б.Навчаа ааштай авгайн дүрийн мастер.

Анхны амьдрал нь бүтэлгүйтсэн олны танил бүсгүйчүүд

Харин “Лардьма”  киногоороо тэсрэлт хийсэн түүнийг хувийн амьдралаасаа сэдэвлэн уг киног бүтээж хэмээж байсан.Тэгвэл жүжигчин бүсгүйн анхны нөхөр нь одоог хүртэл зовоодог талаар илэн далангуй ярьсан байдаг. Учир нь өрх тусгаарлаад удаж байгаа хэрнээ салж өгөхгүй  машин тэрэгнийх нь цонхыг хагалж, гэрт нь орж хулгай хүртэл хийсэн нөхөртөө гомдож бас хорсож явдаг бололтой. Баян гадаад эрээр ивээн тэтгүүлдэг хэмээн цуурхалд өртсөн галзуу Навчаа  хүнтэй гэрлэх бодолгүй байгаа гэнэ.

Анхны амьдрал нь бүтэлгүйтсэн олны танил бүсгүйчүүд

- Жүжигчин Ш.Жавхлан хошин урлагийн “Маск продакш”-нд олон жил ажиллаж байгаа. Тэрээр оюутан ахуй насандаа жүжигчин, дуу оруулагч Н.Ялалттай анхны амьдралаа эхлүүлж байжээ. Хөөрхөн нүд, эгдүүтэй инээдээрээ үзэгчдийн танил болсон Ш.Жавхлан хөөрхөн хүүтэй болсон ч жүжигчин залуутай удаан хамт амьдраагүй гэдэг. Харин хүүгээ байнга аавтай нь уулзуулж, холбоотой байлгадаг жүжигчин бүсгүй хүнтэй гэрлээгүй л явна.

Анхны амьдрал нь бүтэлгүйтсэн олны танил бүсгүйчүүд

- Поп дива Б.Сарантуяагийн том хүү “Орчлон” сургуулийн ахлах ангид суралцдаг. Түүний аав  Л.Болдхуягтай анхны амьдралаа холбож байсан гавьяат маань өдгөө гурван хүүхдийн ээж болсон. Гэхдээ одоог хүртэл ганц бие амьдарч байгаагаа “Би хайраас амархан уйддаг болохоор хэн нэгэнтэй удаан амьдарч чаддаггүй” хэмээн тайлбарладаг. 

 

Анхны амьдрал нь бүтэлгүйтсэнээс хойш олон ч эртэй нэр холбогдож байснаас ил болсон нь бага охиных нь аав Хөвсгөл аймгийн бизнесмэн залуу. Гэсэн ч тэдний хайр амьдрал болоогүй төдийгүй хайртай байсан хэмээн нулимс дуслуулан ярилцлага хүртэл өгсөн байдаг.

Анхны амьдрал нь бүтэлгүйтсэн олны танил бүсгүйчүүд

​- Монголын загварын ертөнцөд цахиур хагалсан топ модель Д.Пүрэвсүрэн алтны магнат Мянганбаяртай бараг хүүхэд байхдаа анхны амьдралаа холбож хөөрхөн охинтой болсон ч удалгүй салцгаасан. Түүнээс хойш хэсэг хугацаанд ганц бие явсан Пүүжээ саяхан хоёр дахь амьдралаа зохиож хуримын тов дуулгах сураг гарч байсан. Түүний нөхрийг Ганбаяр гэдэг бөгөөд уул, уурхайн компаний захирал аж. 

Анхны амьдрал нь бүтэлгүйтсэн олны танил бүсгүйчүүд

-  Монголын сайхан бүсгүй Ч.Содтуяаг онцгой төрсөн бүсгүй гэдэг. Загварын ертөнцийн сайхан бүсгүй гэхээсээ амьдралд хандах хандлага, аливааг өөрийнхөөрөө хийж бүтээх гэсэн эрмэлзэл нь бусдын нүдэнд ил байдаг түүний хувийн амьдрал харин ээдрээтэй. Тэрээр өөрөөсөө дүү  загвар өмсөгч залуу Чингүүнтэй гэрлэж, өрх тусгаарлаж байсан. Гэвч хөөрхөн охинтой болсны дараа хосууд хоёр тийш болж зам, замаа хөөсөн. Харин Чингүүн “Их засаг” их сургуулийн Ням-Осорын охинтой гэрлэсэн бол мисс бүсгүй одоог хүртэл хүнтэй гэрлээгүй охиноо өсгөж байна. 

Анхны амьдрал нь бүтэлгүйтсэн олны танил бүсгүйчүүд

-  Жүжигчин, дуучин,хөтлөгч гээд салбар бүрт өөрийгөө сорьж хөдөлмөрлөж яваа Ч.Ундрал ганц бие ээж болсон. “Hero”-гийн Ч.Ундрал найруулагч Баатараас салж хэсэг хугацаанд хүний нутагт ажиллаж, амьдарч байгаад эх орондоо ирсэн. Ирсэн даруйдаа ажилдаа эргэн орж өөрийн гэсэн сургалтын газрыг нээсэн тэрээр хүнтэй гэрлэх завгүй явна.

Анхны амьдрал нь бүтэлгүйтсэн олны танил бүсгүйчүүд

- “Мөнхийн залуу” Э.Одгэрэлийн сайхан байхын нууцыг тайлах гэсэн хүсэл хүн бүхэнд байдаг гэвэл хилсдэхгүй. Тоолох нас нь дөч гарсан ч 20 наст шиг харагддаг түүний араас “санаа алдаагүй” эрчүүд ховорхон.  Тэрээр С.Энхболд хэмээх сэтгэл зүйч залуутай гэр бүл болж 10 жил ханилжээ. Энэ хугацаанд охинтой болж ээж, аав болсон ч  түүнийг загварын ертөнцөө орхихыг хүссэнээс болж хоёр тийш болсон гэдэг.

 

Дөчин насны босгыг давсан “мөнхийн залуу” анхны нөхрөөсөө салснаас хойш тогтсон амьдрал, хань ижилтэй болоогүй байсаар өдийг хүрсэн. Гоо үзэсгэлэнгээрээ "мөнхийн залуу" ч ганц бие амьдралаар мөнхийн амьдрах юм биш биз ээ. 

Анхны амьдрал нь бүтэлгүйтсэн олны танил бүсгүйчүүд

- “Хайрын дууч” хэмээн өргөмжлөгдөж байсан дуучин бүсгүй нэг л өдөр Өвөрмонгол хүнтэй суулаа хэмээн шуугиан тарьсан. Хөл хөөртэй их найр хийж ,гэр бүл болсноо зарласан ч тэдний гэрлэлт мөн л бүтэлгүйтсэн. Дуучин бүсгүй “бидний гэрлэлт зөвхөн хайран дээр тогтдог” гэж ам бардам ярьж байсан ч Хураа хэмээх хөөрхөн охиноо дагуулан нутагтаа бүр мөсөн иржээ ирсэн. Тэрээр “Sally” хэмээх хувийн студиээ байгуулж, хөөрхөн охинтойгоо амьдарч байгаа.

Анхны амьдрал нь бүтэлгүйтсэн олны танил бүсгүйчүүд

- Монголын хатдын тухай хоёр дахь томоохон кино түүхэн уран сайхны кино “Ану хатан” киноны гол дүрд тоглосон “Voice” группын дуучин Д.Отгонжаргалын анхны амьдрал мөн л нь бүтээгүй. Тэрээр нэгэн хэвлэлд “Би маш сайхан хайртай учирч байсан. Миний амьдралын нэгэн аз жаргалтай мөчүүдийн нэг нь тэр үе байлаа. Одоо дурсамж болон үлдэж. Гэхдээ сэтгэл зүрхэнд минь тэр хайр гэрэл асаан байсаар л байх болно. Миний охин хайрын минь баталгаа” хэмээн ярьж байжээ. Ээж,охины хамт амьдардаг, авьяаслаг, царайлаг ганц бие бүсгүй дуучин бүсгүй амьдралынхаа ханьтай учраагүй байгаа бололтой.

Анхны амьдрал нь бүтэлгүйтсэн олны танил бүсгүйчүүд

-Нэгэн цагт Улсын начин Сэр-Одтой амьдрал холбож явсан дуучин бүсгүй мөн л  амьдралаа хоёр тийш болгож, охинтойгоо үлдсэн. Анхны нөхөртөө зориулан “Хайрлаарай” хэмээх дуу дуулсан нь хайр сэтгэлийн шархаа дуу болгосон гэдэг. Хосуудын хамтын амьдрал төдийлөн удаан үргэлжлээгүй ч хөөрхөн охины аав, ээж болсон тэд хэвлэлээр багагүй “дайтсан” ч тэгсхийгээд хоёр тийш болцгоосон.

 

www.times.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.