2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » ЦУУРАЛТ ӨМНӨ НЬ БАЙСАНЫГ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГА ТОГТООСОН

ЦУУРАЛТ ӨМНӨ НЬ БАЙСАНЫГ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГА ТОГТООСОН

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ

Сүхбаатар дүүргийн 1-р хороонд баригдаж байгаа барилгын ажлаас шалтгаалан зэргэлдээх байрны хананд нь цууралт үүсэн тухай мэдээлэл зарим хэвлэлээр гарсантай холбогдуулан бодит мэдээллийг уншигчдад тэнцвэртэй хүргэх үүднээс "M-Си-ЭС Пропертийз Холдинг" ХХК-ийн төслийн менежер П. Гансүхээс тодруулга авлаа. -Танай компанийн барьж байгаа барилгын ажлаас шалтгаалан дэргэдэх байрны хананд нь цууралт үүссэн гэх мэдээлэлд тайлбар өгнө үү? -Манай компани 5 сарын өмнө энэ төслийг эхлүүлсэн. Бид барилгын ажлыг эхлэхээс өмнө, түүний бэлтгэлийг хангах явцад буюу 2012 оны 8-р сард хуульд заасны дагуу ШУТИС-ийн Барилгын инженер, архитектурын сургуулийн оношлогоо, зураг төсөл, судалгааны “Реконстракшн” төвөөр ойр орчмын барилгуудад нь анализ судалгаа хийлгэсэн. Энэ судалгаанд дурьдсанаар Олимпийн гудамжны 9-р байрны орцны дотор хана гадна фасаданд цууралт өмнө нь үүссэн байсныг баримтжуулсан байсан. Бид уг тайлангийн нэг хувийг тухайн байрны СӨХ-д албан ёсоор хүргүүлсэн. Нэг үгээр хэлбэл манай төслийн барилгын ажил эхлэхээс өмнө нь байсан хананы цууралт гэдгийг хөндлөнгийн байгууллага тогтоосон.

 

-Барилгын ажлын явцад хананы цууралт нь нэмэгдээд байгаа юм биш үү?

 

Тухайн байрны гадна фасадны цууралт нэмэгдсэн шалтгааныг НМХГ-аас гаргасан дүгнэлтэд тодорхойлохдоо, бохирын шугам болон дулааны шугам сүлжээний шинэчлэлт хийх үед тухайн хэсгийн хөрсний шилжилт явагдсан байх магадлалтай гэж тодорхойлсон байсан. Барилгын гадна хананы хөөсөнцөр дулаалга фасад, усны хаявч хооронд үүссэн зай нь үндсэн хийцэд нөлөөлөхгүй болохыг мөн дурьдсан байгаа юм. -Бас баригдаж байгаа барилга нь барилга хоорондын болон нарны тусгалын нормативыг зөрчсөн тухай яригдсан шүү дээ? -Баригдаж байгаа барилга нь барилгын норм, барилгажилтын дүрмийн шаардлагыг бүрэн хангаж байгаа. Галын аюулаас хамгаалах барилгын норм барилгажилтын дүрэмд зааснаар барилга хоорондын зай хэмжээг 6 метрээс багагүй байна гэж заасан байдаг. Манай барилга нь зэргэлдээх орон сууцнаас 9-11 метрийн зайтай баригдана. Мөн нарны тусгалын үргэлжлэх хамгийн бага хугацааны нийлбэр 3-4 цаг байхаар заасан шаардлагыг бүрэн хангана.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.