2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Соёл урлаг » Бейонси: Өнөөдрийн амьдрал, өчигдрөөс үүдэлтэй байдаг

Бейонси: Өнөөдрийн амьдрал, өчигдрөөс үүдэлтэй байдаг

Нийтлэлийн төрөл: Соёл урлаг, Дэлхий дахинд

Бейонси: Өнөөдрийн амьдрал, өчигдрөөс үүдэлтэй байдаг

 

Орчин цагийн хөгжмийн ертөнцийг тоотой хэдхэн эмэгтэй дуучин өнгөлж яваа.  Тэдний дундаас өөрийн гоо үзэсгэлэн, чадалтай хоолой, ухаалаг аашаараа онцгойрч, дэлхийн сая сая залуусыг байлдан дагуулдаг дуучин бол мэдээж Бейонси. Техасын сурагч охиноос урлагийн тэнгэрт домог болон гялалзаж яваа дуучин бүсгүй, бас алдарт реппэр Жэй Зигийн эхнэр юм. Түүний ярилцлагыг хүргэж байна.  

 

-Бейонси. Өнөөдөр ямар гайхалтай харагдаж байна вэ. Чамд бол магтаалын үгс байнга хэлдэг биз?

 

-Үнэхээр гайхалтай. Маш их баярлалаа. Сүүлийн таван жил магтаалын үг бол байнга сонсч байгаа шүү. Шүүмжлэл бол багассан гэж бодож байна. Алдаагүй амьдрах нь надад их тус болж байгаа.

 

-Саяхан “Glastonbury”-гийн тайзан дээр зургаан жилийн дараа дахин гарч ирсэн чинь үнэхээр дэлхий нийтийг гайхашруулж чадсан. Харин чиний хувьд ямар сэтгэгдэл төрж байсан бэ?

 

-Та лав итгэхгүй дээ. Би одоо ч үүлэн дээр хөвсөн хэвээр л байна. Одоо ч шоконд орж, сэтгэл хөдөлсөн хэвээр. Би тэр үдэш надад юу тохиолдсон, ямар гайхалтай байсанд итгэж чадахгүй юм. Зураг, бичлэгүүдээ харж байж л бодит байдалтайгаа эвлэрч, өөртөө итгэж эхэлж байгаа шүү. Энэ фестиваль миний хувьд хамгийн гайхалтай баяруудын нэг гэж боддог юм. Хэдэн жилийн өмнө “Glastonbury”-ийн тайзан дээр миний нөхөр анх бид хоёр хосууд гэдгээ зарлаж байсан. Үнэхээр сэтгэл хөдөлгөсөн үдэш байсан. Тэр эхлээд “Oasis” дуугаа дуулсныхаа дараа яг л галзуу юм шиг үсэрч, хашгираад бидний харилцааг үзэгчдэд зарласан. Би тэр үед “Өө, бурхан минь” гээд л өөрийн эрхгүй дуу алдсан шүү. Гэхдээ би түүгээр маш их бахархаж байсан.

 

-Энэ үнэхээр онцгой үйл явдал шүү.

 

-Тийм ээ. Гэхдээ энэ тухай бодоход бага зэрэг айдас төрөөд байдаг юм. Гэхдээ анхны эмэгтэй дуучин нь болсон гэж бодохоор азтай санагддаг шүү. Энэ бол асар олон эмэгтэйг төлөөлж гарч ирсэн үйл явдал. Ихэвчлэн эрчүүд энэ арга хэмжээнд оролцдог байсан шүү дээ. Харин одоо хүн бүр нэгдэж эхэлж байна. Яагаад гэвэл хүн бүр гайхалтай байж чаддаг болж.

 

-Чамайг телевизээр харахад их том харагддаг. Гэтэл одоо дэргэд нь суугаад харсан чинь нэлээн туранхай, жижигхэн юм байна?

 

-Хүмүүс бас яг ингэж хэлдэг. Тэдний бодож, төсөөлж байдгаас огт өөр, бүр жижигхэн, намхан юм байна гэж хэлдэг юм. Гэхдээ энэ зөвхөн надад ирдэг асуулт биш. Манай “Destiny’s child” хамтлагийн охидыг ч бас тэгж дүгнэдэг байсан. /Инээв/.

Бейонси: Өнөөдрийн амьдрал, өчигдрөөс үүдэлтэй байдаг

-Хүмүүс чиний тэр үеийг “Охины хүч” хэмээн тодорхойлж байсан?

 

-Тийм ээ. Баярлалаа. Би хүчтэй, чадалтай эмэгтэй байна гэдэг миний ажил, үүрэг гэж боддог. Миний санаж байгаагаар манай хамтлаг анх гарч ирж байхдаа бүсгүй хүний мөрөөдлийн илрэл болон гарч ирнэ гэж боддог байлаа. Хэрэв би хөвгүүдийн хамтлагтай байсан бол гишүүддээ “Уучлаарай, залуус аа. Та нар үнэхээр авьяастай юм. Гэхдээ та нар эмэгтэй хүн биш нь харамсалтай” гэж хэлэх байсан. Эрчүүд хиймэл үс зүүгээд тайзан дээр бүсгүйчүүдийн чаддаг зүйлийг хэзээ ч хийж гүйцэхгүй. Гэхдээ одоо би маш ховор авьяастай охидыг олж чадсан. Тэд үнэхээр сайн дуучид. Харин гайхалтай бүжиглэдэг бүжигчин залуус бий шүү. Миний нэг бодол байдаг юм. Бид бүгдээрээ ижил итгэгч. Бүгд өөр өөрийн бурханд залбирдаг. Бид амьсгалаа авч, гаргахдаа хүртэл эерэг энергээр өөрсдийгөө цэнэглэж байдаг. Харин тэр их айдсаа дарахын тулд өөртөө би чадах ёстой. Би бол “Хатагтай”. Би үүний төлөө л хамаг хүчээ дайчлан ажилласан.

 

-Олон бүжигчин таныг үзэн яддаг гэж сонссон, энэ талаар?

 

-Би намхан өсгийтэй гутал өмсөж, бэлтгэлээ хийдэггүйтэй холбоотой. Хэдэн цагийн турш хөлөндөө ачаалал өгөх нь хэцүү шүү дээ. Тиймээс л манай бүжигчид, нэг өдөр ч гэсэн битгий ирээсэй гэж хүсдэг гэсэн л дээ. Тэгэхдээ яг өөрөө чихээрээ сонсоогүй.

 

-Чиний саяны хэлсэн үгнээс “Би бол хатагтай” гэдэг хэсэг надад их таалагдлаа. Чи үүнийг их бахархалтайгаар хэлж байна?

 

-Тийм ээ. Олонх нь “Би бол хатагтай биш” гэж хэлдэг. Надтай адил бардам хэлэхээсээ их ичдэг.  Би олон гайхалтай “Diva” бүсгүйчүүдтэй уулзаж, тэднээс их зүйл сурч мэддэг. Би Патти ЛаБелле, Тина Турнер зэрэг олон ховор бүсгүйтэй уулзаж байсан. Тэд ямар гайхалтай гээч. Уг нь тэднийг л хатагтай гэх хэрэгтэй байх.

 

-Чи гэр бүлдээ, хайртай хүмүүстээ цаг гаргах хэрэгтэйг ойлгосон гэсэн. Бодит, энгийн амьдралдаа хөл тавихад хөгжилтэй байгаа биз дээ?

 

-Тэгэлгүй яах вэ. Би юм бүхнийг хийсэн. Надад энгийн амьдрал үнэхээр их таалагдсан. Өөрөө жолоогоо бариад, зээ дүүгээ сургуульд нь хүргэж өгөөд, аваад л, охинтойгоо зугаалаад л. Хамтдаа аялаад л, музейгээр зугаалж, балет үзээд, онгоцоор явж байхдаа танихгүй, энгийн хүмүүстэй сонирхолтой яриа өрнүүлээд л. Энэ бүх зүйл надад үнэхээр сонирхолтой, хөгжилтэй санагдаж, худлаа ярьсан хүнд бол таалагдаж байгаа шүү.

 

-Чи онгоцонд хэн нэгэн танихгүй хүнтэй сууж байгаагүй гэж үү?

 

-Яг тиймээ. 14 настайгаасаа л бусдаас нууцлагдаж ирсэн. Ихэвчлэн тэр он жилүүдэд өөрийгөө бэлдэж, дасгалаа хийсээр байгаад нийгмээс жийгдсэн гэх үү дээ.

 

-Од  болно гэж бодож байсан байх даа багадаа?

 

-Би алдартай болох хүртлээ энэ тухай бодож байгаагүй. Гэхдээ би тайзан дээр байхдаа нэг л тийм дотно, тухтай байдал мэдэрдэг байсан. Харин та намайг ямар их ичимхий охин байсныг, тийм ч их зүйл яриад байдаггүй охин байсан гэвэл итгэхгүй дээ. Зөвхөн том хүмүүстэй байхдаа л арай чөлөөтэй болж эхэлдэг байсан. Миний ээж үсчний салон ажиллуулдаг байлаа. Би бүхэл өдөржин ээжийнхээ салон дээр өнжиж, хүмүүсийн бизнесийн түүх, ажил хэргийнх нь тухай харилцан яриаг сонсохыг хичээдэг байсан. Харин ээж минь намайг бүжгийн дугуйланд оруулсан нь миний амьдралын замыг заасан. Тэгээд л би хүмүүсийн өмнө гарч дуулж, бүжиглэх дуртай болсон.

 

-Миний бодлоор чиний гэр бүл үнэхээр гайхамшигтай. Танай гэр бүлд тийм ч их мөнгө, хөрөнгө байгаагүй. Гэхдээ чиний аав “Xerox”-ын шилдэг ажилтан байсан гэдгийг би мэднэ. Чиний ээж салоноо амжилттай авч явж чадсан. Гэхдээ тэд хоёулаа чамайг л боддог байсан. Чиний төлөө, чамайг алдартай дуучин болгохын тулд илүү их хөдөлмөрлөдөг байсан…

 

-Яг зөв. Та үнэхээр сайн мэдэж байна. Тэд үнэхээр төгс эцэг эх. Миний ээж өдөрт 13 цаг ажилладаг байсан. Гэхдээ түүнээс би хэзээ ч гомдол цөхрөлийн үг сонсч байгаагүй. Миний бодлоор, тэр үргэлж хөл хүрэх газраа хүртэл зүтгэнэ гэсэн зарчимтай байсан. Харин миний аав бол гайхалтай чадвартай бизнес эрхлэгч байсан. Тэр бүх зүйл, юм бүхэн болно, бүтнэ гэж ярьдаг байсан. Тиймээс тэр эцсээ хүртэл хөдөлмөрлөнө гэдэг. Бас надад “Үгүй” гэж хэзээ ч байдаггүй юм гэж захидаг. Юу гээч, энэ агуу, том хүч намайг өөрийн эрхгүй урлагт түлхсэн. Намайг амжилтанд хүрэхэд хамгийн том, чухал хүчин зүйл нь миний эцэг эх байсан. Би тэдэндээ маш их хайртай. Одоо надад тэднийхээ аюулгүй байдлыг хангахад анхаарах нь хамгийн чухал.

-Ээж чинь чамтай хаана ч хамт явж байдаг байх аа?

 

-Тийм шүү. Ээжийн минь гоо үзэсгэлэн үүрд мөнх гэдгийг л би баттай хэлж чадна. Жинхэнэ эмэгтэй хүн гэж ямар байх ёстойг би түүнээс л мэдэж байдаг. Бас тэр намайг үргэлж зөв зам руу минь чиглүүлж, алдааг минь засч байдаг. Миний ээжийн сайхан чанаруудаас онцлох нь тэр үнэхээр шударга нэгэн. Тийм учраас хүн бүртэй шударга, ижил ханддаг.

 

-Алдартай дуучин, бие даасан эмэгтэй болох насандаа ээжтэйгээ зөрчилдөх асуудал гаргаж байсан уу?

 

-Би санадаг юм. Анхныхаа бие даасан дуугаа радиод өгчихөөд эхэн үедээ их л сэтгэл догдолж байсан. Тэр үед би өөрийгөө халуухан бүсгүй болгох гэж хичээж, имижээ бүрдүүлэхийг ч зорьж байв. Харин энэ асуудлаар ээж минь надтай ярилцахыг хүсэхэд би өөдөөс нь дуулж эхэлсэн. Үнэндээ би түүний үгийг сонсохыг хүсээгүй хэрэг л дээ. Тэгэхэд би 15 настай л байсан. Дэлгүүрт бид хамтдаа явж байтал залуус “Oh, Бейонси” гэж дуу алдацгааж байв. Тэгэхэд би өөрийгөө их л халуухан байна даа гэж бодож, баярласан. Ээжийгээ үл тоогоод шүү дээ. Тэгтэл ээж минь алгадаад дэлгүүрээс гарч одсон. (инээв) Тэр үед би яасан гээч. Та намайг алгадчихлаа, алгадчихлаа ш дээ гэж хэлсэн. Тэгтэл ээж намайг машин руу оруулаад надад чиний ямар дуу дуулж, яаж хувцасладаг чинь хамаагүй. Гэхдээ чи бол миний хүүхэд. Радиогоор дуулсан ганц дуу чинь явлаа гээд чи ээжийгээ хүндлэхгүй байж болохгүй гэж хэлсэн. Үүнийг би хэзээ ч мартдаггүй юм. Энэ үг надад маш том сургууль болж өгсөн. Миний хамгийн хэлэх дуртай үг бол “Өнөөдрийн амьдрал, өчигдрөөс үүдэлтэй”.

 

-Тэгвэл чиний бодлоор ээж чинь охиноороо хамгийн ихээр бахархах сэтгэл төрж байсан тэр мөч гэвэл?

 

-2009 онд “At last” дууг Ерөнхийлөгч Барак Обамад зориулан дуулж байх тэр мөч байх. Юу гээч, аав минь Алабамагийн Гастонд өссөн. Тэр хүүхэд байхдаа сургуульдаа өдөр бүр харгалзагчтай явдаг байсан юм. Яагаад гэвэл тэр сургуулийнхаа ганц африк-америк сурагч байсан. Харин ээж минь сургуулийнхаа автобусанд хэзээ ч сууж байгаагүй шүү дээ. Харин одоо ийм нийгэм, нөхцөл байдал өөрөөр эргэсэн. Миний эцэг эх тэр гашуун түүхийн нэг хэсэг нь байсан юм. Тиймээс л тэр дууг дуулах мөчид эцэг эх минь бахархах сэтгэл төрсөн байх. Тэд зовлон бэрхшээлийг даваад гарчихсан шүү дээ.

 

-Чиний нөхрийг хүнлэг, нөхөрсөг бас их хөгжилтэй, ярилцаж, ойлголцоход сайхан хүн гэдгээр нь мэднэ шүү. Харин орой бүр зоогийн ширээнээ бие биеэ хараад суудаг хосуудын хувьд чи юу гэж хэлмээр байна?

 

-Бид өөрсдийн уран бүтээл, ажлын амжилтаар сэтгэгдлээ хуваалцаж болох ч өөрсдийн харилцааны талаар олон нийтэд ярихгүй байх шийдвэр гаргасан. Тиймээс би түүний талаар нэг их зүйл яримааргүй байна. Гэхдээ мэдээж тэр гайхалтай эр хүн шүү дээ. Бас маш сайн аав. Өөр хэлэх үг алга даа.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.