2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » Молигодуулж ханадаггүй монгол төгрөг

Молигодуулж ханадаггүй монгол төгрөг

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг, Онцлох мэдээ

Молигодуулж ханадаггүй монгол төгрөг

Энэ жил манай улсад ам.доллар 1700 гарсан ч инфляцид хамгийн ихээр нөлөөлдөг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг шууд нэмэгдүүлдэг нефтийн бүтээгдэхүүний үнэ өөрчлөгдөөгүй байгаа.

 

Цаашид ч өөрчлөгдөхгүй гэдгийг Засгийн газрын зүгээс мэдэгдээд буй. Тодруулбал жил бүрийн энэ өдрүүдэд валютын ханшид өөрчлөлт ордог. Энэ өөрчлөлттэй холбоотойгоор татвар нэмэх бодлого барихгүй, шатахууны үнэ ч нэмэгдэхгүй гэж байсан.

 

Ханшийн өсөлтийн шалтгаанд ихэвчлэн төр засаг л буруутай гэсэн ойлголт иргэдийн дунд байдаг. Арга ч үгүй биз дээ. Үе үеийн Засгийн газар, Монголбанкны тэргүүнүүд гадаад валюттай харилцах төгрөгийн ханшийг чангална гэж ам гардаг ч амьдрал дээр хэрэгждэггүй. Өчигдөр нэгж ам.долларын ханш 1710, юань 300 төгрөгт дөхөж очоод байна.

 

Ам.долларын ханш яагаад өссөн талаар бид өнгөрсөн зунжингаа л ярьсан. Өөрөөр хэлбэл хамгийн гол шалтгаан нь гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсантай холбоотой гэж байгаа. Засгийн газрын зүгээс гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилгоор Хөрөнгө оруулалтын тухай хуулийг боловсруулан УИХ-аар батлуулсан ч хараахан үр дүн нь гараагүй байна.

 

Хэдийгээр Төв банкны зүгээс дотоодын зах зээл дээр арилжааны банкуудаар дамжуулан ам.доллар нийлүүлэх ажлыг зохион байгуулж байгаа хэдий ч үр дүнд хүрэхгүй байгаа. Тухайлбал тус банкнаас мягмар, пүрэв гарагт тогтмол гадаад валютын дуудлага худалдааг зохион байгуулдаг.

 

Хамгийн сүүлд өнгөрсөн мягмар гарагийн арилжаагаар найман сая ам.доллар, 84.4 сая юань худалдаж, валютын зах зээлд ам.доллар болон юань нийлүүлсэн. Тухайн өдөр Монголбанкны зарласан ханш ам.доллар 1697.5 төгрөг, юань 278.63 төгрөг байсан юм. Ийнхүү ноён ам.долларын ханш чангарч байгаа нь импортын бүх барааны үнэ нэмэгдэх гол үндэслэл болоод байна.

 

Өнөөдөр лангуун дээрх бараа бүтээгдэхүүний үнэ хоног хоногоор өссөөр байгаа нь нууц биш. Үүний эсрэг төр засаг байдаг чинээгээрээ ажиллаж байгаа ч хүчин мөхөсдөж, Монгол төгрөг молиго үмэхсээр өдийг хүрлээ. Нийт хэрэглээнийхээ 90 гаруй хувийг импортоор авдаг манай улс үнийн хөөрөгдөлд өртөхгүй гэх баталгаа алга. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.