2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Спорт » Дэлхийн боксчин У.Мөнх-Эрдэнэ Монголын боксын холбоонд хариуг нь барилаа

Дэлхийн боксчин У.Мөнх-Эрдэнэ Монголын боксын холбоонд хариуг нь барилаа

Нийтлэлийн төрөл: Спорт

Дэлхийн боксчин У.Мөнх-Эрдэнэ Монголын боксын холбоонд хариуг нь барилаа

Сонирхогчдын боксын 2013 оны ДАШТ Казакстаны Алмата хотод болж байгаа билээ. Энэ тэмцээнд манай улсаас долоон тамирчин оролцсоноос Монгол Улсыг гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ өчигдөр орой хүрэл медалийн төлөө Узбекстаны боксчин Санжарбек Рахмановтой тулалдаж 2:1-ээр ялалт байгууллаа.

 

Тэрбээр энэ тэмцээнд явахдаа ясны тамирчин гэдгээ монголчууддаа харуулж, Монголын боксын холбооны үеэ өнгөрөөсөн дүрмийн эсрэг, тэдний тавьсан халз тулааны саналыг хүлээн авч ОУХМ З.Энхзоригийг илт давуугаар ялчихаад явсан юм.

 

Гадаадынханд шоолуулдаг Монголын боксын холбооны дүрэмд зааснаар УАШТ-нд аваргалсан тамирчин тив дэлхий, олон улсын тэмцээнд оролцдог. Гэтэл олон улсын жишгээр бол чансаагаараа дэлхийн хэмжээнд бичигдэн үнэлэгдэж чадсан тамирчныг дээрх тэмцээнүүдэд оролцуулдаг дүрэмтэй.

 

Ийнхүү нэлээд хэл ам дагуулж байж ДАШТ-нд оролцох эрх өвөртөлж улмаар хүрэл медалийн оосроос атгаад байгаа У.Мөнх-Эрдэнэ Монголын боксын холбоонд дүн тавьж орхилоо.

 

Энэ спортоор тасралтгүй 17 дахь жилдээ хичээллэж байгаа тэрбээр 2001 оны Зүүн Азийн аваргын алт, 2002 оны Азийн аваргын хүрэл, 2003 оны Дэлхийн аваргын шилдэг найм, 2006 оны Азийн тоглолтын мөнгө, 2008 оны Бээжингийн олимпийн шилдэг найм, 2009 оны Дэлхийн аваргын хүрэл, 2011 оны Азийн аваргын алт, «Лондон 2012» Олимпийн наадмаас хүрэл медаль хүртэж байсан билээ.

 

Тэрбээр өнгөрсөн жил дэлхийд чансаагаараа хоёрдугаарт эрэмбэлэгдэж байсан бол энэ жил тэргүүлсэн юм. У.Мөнх-Эрдэнэ 2004 оны олимпод 60 кг-ын жинд тоглосноос хойш өдгөөг хүртэл 64 кг-д тоглож байгаа бөгөөд түүн шиг нэг жинд олон жил тогтвортой тоглосон тамирчин дэлхийд цөөхөн байдгийг гадны хэвлэлүүд ямагт онцолсон байдаг юм. Дээлийнх нь захыг мушгиж суугаа монголчууддаа алтан медаль авч ирэхийг гавьяатдаа хүсье. 


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.