2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » Үндэсний бөхийн мэхийг томъёолсон толь бичигтэй боллоо

Үндэсний бөхийн мэхийг томъёолсон толь бичигтэй боллоо

Нийтлэлийн төрөл: Нийслэл

Үндэсний бөхийн мэхийг томъёолсон толь бичигтэй боллоо

Монголын үндэсний бөхийн холбоо “Монгол бөхийн хөгжил сан”-тай хамтран ”Монгол бөхийн нэвтэрхий толь” гаргасан байна. Таван хэсгээс бүрдэх нэвтэрхий тольд Монголын үндэсний бөхөд хамаарах 800 орчим ойлголт, нэр томъёог шүүрдэн олж, тус бүрд нь шинжлэх ухааны тодорхойлолт өгөн тайлбарлажээ. Мөн үндэсний бөхийн мэхийн судалгаа хийж, үндсэн мэх 37, түүний хувилбар 500 гаруй, дээр нь хариу болон угсраа, давхар мэх нийлээд 400 гаруй бүгд 1000 орчим мэх байгааг тогтоож томъёолсон зэргээрээ онцлогтой толь бичиг болсон байна. Түүнчлэн арван засаг, уул тайлга, даншиг, улсын наадам, үндэсний их баяр наадмын холбогдолтой бичгийн эх сурвалжуудыг судлан, 1760- аад оноос хойш өнөөг хүртэл 250 гаруй, жилд 1300 орчим хүн улсын хэмжээний цол авсан болохыг тогтоож, аймагт гурваас дээш түрүүлсэн болон улсын наадамд хоёроос дээш дөрөв давсан 100 гаруй бөхийг нэмж, 1400 бөхийн намтар барилдааны амжилтыг үнэн зөвөөр тогтоож баталгаажуулжээ.

 

Б.НОМУУН

Unen.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.