2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Шуугианы эзэн » ОХУ-д хар тамхины хэргээс болж Монгол залуу буудуулжээ

ОХУ-д хар тамхины хэргээс болж Монгол залуу буудуулжээ

Нийтлэлийн төрөл: Шуугианы эзэн

Сүүлийн жилүүдэд хар тамхины хэргээр манай улсын иргэдихээхэн холбогдох болсон. Тэр тусмаа гадны улс оронд энэхүү хэргээр ял авч шоронд орох мөн амиа алдах хэрэг ч гараад байна.  Тэгвэл саяхан манай улсын иргэн 47 настай П ОХУ-д буудуулж амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал, Налайх дүүрэгт оршин суугч П нь олон жилийн өмнөөс хар тамхи зөөвөрлөгч, тээвэрлэгч, хил дамнуулан наймаалдаг байжээ. Талийгаач сүүлийн арваад жил ОХУ, Макаод зорчиж,  наймаа хийж байсан аж.

 

П амь насаа алдахаас өмнө бараагаа Макаогоос зөөвөрлөж ирээд нийлүүлэгчдээ өгсөн гэнэ. Тэрээр ээлжит ажлаа гүйцэтгээд Эрхүүгээс нааш Селезны тосгоны орчимд явж байхад нь жийптэй хүмүүс гүйцэж ирээд автоматаар шүршиж, амийг нь хөнөөсөн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар хэвлий, цээжиндээ шарх авсан П газар дээрээ нас баржээ. Ингээд ОХУ-ын Буриадын Эрхүү хотын эмнэлэгт шүүх шинжилгээнд оруулаад өнөөдөр онгоцоор шарилыг нь нутагт нь авчиржээ.

 

Эх сурвалж: Шуурхай.мн

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.