2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » Дэлхий ертөнцийг 147 банкир, олигархи захирдаг

Дэлхий ертөнцийг 147 банкир, олигархи захирдаг

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг, Дэлхий дахинд

Дэлхий ертөнцийг 147 банкир, олигархи захирдаг

Ирэх нэгдүгээр сарын сүүлчээр Швейцарийн Давос хэмээх нэгэн жижигхэн тосгонд Дэлхийн эдийн засгийн ээлжит форум болно. Хуйвалдааны онолыг дэм­жигчид энэхүү форумыг дэлхийн нууц Засгийн газрын ил харагдах хэсэг гэж үздэг. 

 

Хүмүүс ч дэлхийн Засгийн газар гэж юу байдаг юм бэ гэж инээд нь хүрч магадгүй. Гэхдээ жил ирэх тусам ийм юм байдгийг илчлэх шинэ баримтууд гарсаар байна. Энэ талаар “Планета тайн”-д мэдээлжээ.

 

Үүнийг хэн удирддаг вэ

 

Женев бол жижигхэн хот. Цагийн дотор л хөндлөн гулд туулчихна. Гэхдээ Женев хот Хятад улсын хэрэглэдэг шиг их хэмжээний нефть импортолж, дэлхийн саахар, кофены тал хувь, үр тарианы 1/3 хэсгийг зөөдөг. Ийм боломж бий гэж үү. 

 

Дэлхийн Засгийн газрын тухай ярих үед Женев хотын талаар хөндөх хэрэг гардаг. Учир нь энд олон улсын байгууллагын төв оффис байрладаг аж. Хэн ч анзаарахааргүй, гадуураа хашаагаар ч хүрээлээгүй саарал ордон бол Дэлхийн худалдааны байгууллагын төв байр. 

 

Цаагуураа дамжин НҮБ-ын нэг салбар болох бөгөөд арай л Дэлхийн хөдөлмөрийн байгууллагыг өөртөө нэгт­гэчихдэггүй. Гэх­­­­дээ эд­гээр байгууллагад дэлхийн Зас­гийн газар байдаг гэвэл том эндүүрэл болно. 

 

Дэлхийн худалдааны бай­­­­­­­­гууллагад 30 жил ажил­ласан нэг хүн “ДХБ шийдвэр гаргахаа болиод удаж байна. Энэ кафег харж байна уу. Хэн ч анзаарахааргүй шилэн хана бүхий байгууллага байгаа биз. Гэтэл үүгээр л ДХБ-ын ажилтнуудад үүрэг даалгавар өгдөг хүмүүс орж гардаг юм” гэж билээ.  

 

Цоорхой дээвэртэй ордон

 

Хэргийн учрыг тодруу­лахын тулд ДХБ-ын төв байрнаас гараад Женев нуурын эргээр дайрч гарах ёстой. Ийшээ явбал том том хавтгай байшингууд эдлэнгүүдээр солигдох бол­но. 

 

Оросын тэрбумтан, үр тариа, нефтийн худал­даач­­ны охин “Манай аав энд зуслангийн байшин худалдаж авсан юм. Энэ байшин хуучных болохоор дээврээс нь ус дусалдаг. Гэсэн хэдий ч маш үнэтэй. Хэр­вээ энд ямар нэгэн бай­шин, шилтгээнгүй бол та “ижил сүрэг”-тээ нэгдэж чадах­гүй гэсэн үг” гэжээ. 

 

Эндхийн шилтгээний сууг­чид Женевийг дэлхийн худалдааны төв болгож чад­жээ. Түүнээс биш жижиг­хэн хот тийм их хэмжээний үр тариа идэж, нефть шатааж дийлэхгүй нь ойлгомжтой. Энэ бүх бүтээгдэхүүнийг Женевт бүртгэлтэй зуучаар дам­жуу­лан дамлан худал­даалдаг. 

 

Женев хот ч татвар багатай, бүрэн халдаш­гүй эрх­тэйгээрээ алдартай.  Ту­хайлбал “Glencore, “Vitol”, “Trafigura”, “Gunvor”, “Mer­curia” зэрэг газрууд неф­тийн бизнес эрхэлдэг. Оро­сын нефтийн 75 хувь, Казахстаны нефть 100 хувь Женевээр дайрдаг тухай Швейцарийн худалдаа, тээвэр­лэлтийн холбооны судал­гаа ч байдаг юм билээ.

 

Гурван хувийн хот

 

Гэтэл дээрх зуучлагчид, дамлагчид бол ердөө л элитүүдийн доод ангийнхан юм. Тэднээс дээш санхүүчид жагсдаг байна. Харин санхүүчдийг олж харахын тулд Женевийн хуучин хэсэг, эрэг орчмоор явах хэрэгтэй.

 

Энд ирээд тавхан минут болоход л дэлхийн бүхий л том банк­нуудын хаяг, шошгыг харах болно. Хагас километ­рийн газарт 4.4 их наяд ам.доллар буюу дэлхийн нийт мөнгөний гурван хувь төвлөрч бай­на гэхээр нүдэндээ ч итгэ­мээргүй. 

 

Харин орой боло­ход сонирхолтой нөхөд үүгээр зугаалж явна. Үнэтэй костюм өмссөн, харц дээгүүр европчууд, Арабын шейхүүд нүдэнд тусна.  Энэ эрэг хавиар орон сууцны хорооллууд ч бий. Үүдний өрөөнд XIV зууны уран зураг байх бөгөөд эзэн нь Москвад байр ямар үнэ­тэйг сонирхох аж.

 

Миний хувьд дээдсүүдэд зориулсан орон сууцны сурталчилгаа гэнэт санаанд орж, хамгийн үнэтэй гэгдэх нэг м.кв нь 15 мянган ам.долларын байр байдаг гэхэд “Тийм үү. Та нарын хувьд энэ нь магадгүй үнэтэй байх л даа” гэж байх жишээтэй.

 

Худал илрүүлэлт

 

2008 онд Герман улс татвараас зугтаж, мөнгөө Швейцарьт нуусан иргэдийнхээ дансыг хайж эхэлсэн. Гэвч олигтой үр дүнд хүрээгүй. Харин одоо АНУ Швейцарийн хамгийн эртний банкны нэг болох “Wegelin&Co”-д мөрдлөг явуулаад эхэлжээ. Тус банк 1466 онд байгуулагдаж байсан түүхтэй. 

 

Америкчууд энд 1.2 тэрбум ам.доллар нуусныг баталж чадсан. Бас түүхий эдийн зуучлагчдад дарамт, шахалт үзүүлсэн. Европын холбооны шаард­лагаар Швей­царь улс дамын худал­даачдын гэрээний татварыг нэмэгдүүлсэн.

 

Эн­дээс харахад дэлхийн Зас­­гийн газар жинхэнэ Зас­гийн газруудын цохилтод өртөж эхэлсэн мэт. Гэвч энэ бол зүгээр л хий хоосон жүжиглэлт юм. Үнэн хэрэгт­ээ өөрийнхөө нэг гараар нөгөө гарыг барихтай л адил зүйл. 

 

Дэлхийн нийт баялгийг хэн эзэмшдэг вэ

 

Дэлхийн Засгийн газ­рын тухай хамгийн сайн судалгааг уржнан жил Цюрихийн Холбооны тех­нологийн институтийн эр­дэм­­тэд хийсэн  юм. Тэд үндэстэн дамнасан 43 мянган корпорацийг судалж үзээд эцсийн үр дүнд тэдгээрийг ердөө л 147 хүн удирддагийг олж тогтоосон байна. Энэ хүмүүсийн гарт дэлхийн нийт ДНБ-ий 60 хувь нь төвлөрчээ.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.