2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Цагийн 3000-4000 доллараар нисдэг тэрэг хөлсөлж авд мордсон эрхмүүд хэн байв

Цагийн 3000-4000 доллараар нисдэг тэрэг хөлсөлж авд мордсон эрхмүүд хэн байв

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Шуугианы эзэн

Цагийн 3000-4000 доллараар нисдэг тэрэг хөлсөлж авд мордсон эрхмүүд хэн байв "Чингис хаан" олон улсын нисэх буудлаас өнгөрсөн баасан гаригт 12:40 цагт Төв аймгийн чиглэлд ниссэн "А- Жет лимитед" компанийн 55-66 дугаартай "Ми-8" нисдэг тэрэг Мөнгөнморьт сумын нутагт осолдсон гэх мэдээлэл дуулиан тарив. Үүнийг дагаад нисдэг тэрэг унах үед дотор нь хэчнээн хүн явсан, юунаас болж унав, буруутан нь хэн байсан бэ гэх асуулт ар араасаа хариулт нэхэн хөвөрч түүнийг даган янз бүрийн мэдээлэл газар авав. Иймээс энэ тухай бодит мэдээллийг хүргэхээр албаны хүмүүстэй холбогдов. ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын газрын дарга Т.Лхагвасүрэн энэ тухай хэвлэлийнхэнд мэдээлэхдээ “Тухайн үед нислэгийн багийн гурван гишүүнээс гадна долоон зорчигч явсан.

 

Азаар хүний амь эрсдэж, гэмтэж бэртээгүй" гэдгийг онцолсон бол өөр эх сурвалжууд "Үүнийг осол гэж ойлгож болохгүй. Нисдэг тэрэг буулт хийх үеэрээ салхины хүчинд автаж хүчтэй газардсанаас сэнс нь хугарсан" хэмээн тайлбарлаж байна. Мөн ослын газарт машин очих боломжгүй учраас шалгалтын багийнхан нисдэг тэргээр очсон. Удахгүй энэ тухай мэдээллийг нийтэд дэлгэнэ хэмээж байгаа юм. Харин салбарын сайд нь энэ тухай арай дэлгэрэнгүй буюу "А-Жет лимитед" компанийн нисдэг тэрэг нислэгийн шаардлага хангасан зөвшөөрөлтэй байсан. Энэ нисдэг тэргийг загасчид хөлсөлж явсан. Урьдчилсан дүгнэлтээр тус компанийн нисдэг тэрэг голын эрэгт буугаад салхинд цохиулсан байна. Нисгэгчдийг Улаанбаатарт авч ирсэн. Харин загасчид загасаа барихаар үлдсэн" хэмээн жиргэснээр энэ тухай элдэв яриа таамгийг бага ч болтугай намжаав. Бид энэ асуудлыг тодруулахаар тус компанийнхантай холбогдсон ч мэдээлэл өгөх хүн олдоогүй.

 

Харин өөр нэг эх сурвалж "Тус компани нь Засгийн газар, томоохон компаниуд, хувь хүмүүст өндөр үнээр захиалгаар нисдэг тэргээ хөлслүүлдэг. Ингэхдээ урьдчилан захиалга өгсөн, өндөр хөлс төлсөн хүмүүст үйлчилдэг. Тухайлбал, тус компанийн нисдэг тэргийн нэг цагийн хөлс нь 3000-4000 ам.доллар. Зөвхөн Багануур ороход л 10 мянга орчим ам доллар болдог. Учир нь Багануур ороход 30-40 минут нисдэг бөгөөд будаж эргэхийг нь тооцвол ийм хэмжээний мөнгө болно. Мөн цаашлаад хөдөө явах бол үнээ нэмэх жишээтэй. Баасан гаригт болсон ослын тухайд нэлээд өндөр түвшний хүмүүс явсан гэх мэдээлэл байсан. Нисдэг тэрэг өнгөрсөн баасан гаригийн 14:10 цагийн үед осолдсон бөгөөд Бурхан халдун уулын наад талд Босго давааны орчимд Минжийн ширээт гэдэг газарт осолдсон гэсэн мэдээллийг өгсөн. Бидний олж дуулснаар тухайн үед нисдэг тэргэнд багийн гурван гишүүнээс гадна зургаан том хүн нэг хүүхэд явсан гэнэ.

 

Түүнчлэн үүнтэй зэрэгцээнд Ми-8 нисдэг тэргэнд Засгийн газар, УИХ-ын гишүүн гээд нөлөө бүхий эрхмүүд явсан байна гэх шуум ч дэгдсэн. Гэхдээ яг хэн байсан бэ гэдэг нь нууц. Ер нь сүүлийн үед манай томчууд ан авд мордохдоо нисдэг тэрэг хөлөглөх дуртай болсон. Гэвч түүндээ ширвээтүүлчих гээд байдаг жишиг энэ мэтчилэн гарах боллоо. Тухайлбал, 2007 онд Зэвсэгт хүчний жанжин штабын мэдэлд байдаг Ми-8 нисдэг тэргийг тухайн үеийн УИХ- ын гишүүн "Симба" Ц.Батаа хөлөглөж яваад унагасан баримт байдаг. Хэдийгээр тухайн үед хүний амь эрсдээгүй ч манай батлан хамгаалахын салбар их хэмжээний хохирол амссан бөгөөд чамгүй өндөр үнээр авсан нисдэг тэрэг дахин ашиглах боломжгүй болтлоо эвдэрсэн тухай албаныхан өгүүлж байв. Мөн тэрбээр энэ хохирлоо төлж барагдуулаагүйгээс гадна эвдэрсэн нисдэг тэрэг одоо болтол Зэвсэгт хүчний жанжин шатабын хашаанд хэвтэж буй тухай албаныхан ам алдсан байдаг юм.

 

Харин Ц.Батаа тухайн үед мөн л ан хийх зорилгоор буюу үнэг агнах гэж оролдож байгаад нисдэг тэрэг осолдсон гэх мэдүүлгийг хуулийнханд өгч байв. Тэгвэл 2007 онд Ми-8 тай холбоотой бас нэг ноцтой осол болсон нь онцгой байдлын аврагчдын хөлөглөж явсан нисдэг тэрэг Сэлэнгэ аймгийн Мандал суманд осолдож, 14 аврагч харамсалтайгаар амиа алдсан эмгэнэлт яьдал болсон. Тухайн үед аврагчид ойн түймэр унтраахаар Сэлэнгэ аймгийн Мандал сумыг зорьсон бөгөөд яг гал түймрийн бүст очих үед бороо орж, өтгөн манан бууснаар нисдэг тэрэг мод мөргөн осолдсон нь сүүлд тодорхой болсон юм. Түүнчлэн Ми-8 тай холбоотой өөр нэг харамсалтай үйл явдал нь 2001 онд УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг албаны хүмүүстэй явж байгаад Увс аймгийн Малчин суманд осолдож, олон хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

 

Тухайн үед түүний багт сэтгүүлчдээс гадна Япон улсаас ирсэн хэвлэл мэдээллийн төлөөлөгчид мөн НҮБ-ын ажилтнууд хамт яваад амиа алдсан харамсалтай хэрэг гарч байлаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.