2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Баян-Өлгийчүүд Ерөнхий сайдаас хариуцлага тооцохыг шаардаж байна

Баян-Өлгийчүүд Ерөнхий сайдаас хариуцлага тооцохыг шаардаж байна

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ

Баян-Өлгий аймагт дэгдсэн халдварт шүлхий өвчин одоогийн байдлаар хоёр сар гаруй үргэлжилж, 5 сумыг хамарч, 53 өрхийн 1500-аад малыг устгалд оруулаад байна. Уг нь энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж байсан ч Шинэчлэлийн Засгийн газрын  хариуцлагагүй ажиллагаанаас болж ийм байдалд хүрснийг  мэргэжлийн хүмүүс шүүмжилж байна. Өнгөрсөн Засгийн газрын үед баруун бүсийг  шүлхий өвчингүй эрүүл бүс болгоно гэж Дэлхийн мал эмнэлгийн эрүүл мэндийн  байгууллагад хандаж нааштай хариу авахын даваан дээр Засаг төр өөрчлөгдсөн  билээ. Хэрэв энэ асуудлыг судлаад зөвшөөрлийг нь ДЭМБ-аас авсан бол өнөөдөр Баруун таван аймгийн малын мах, түүхий эдийг гадаадын ямар ч оронд эксортлох боломж бүрдэж, манай орны эдийн засагт ч ашигтай болох байсан. Харамсалтай нь Шинэчлэлийн засгийн газар энэ асуудалд “нүд нь балай, чих нь дүлий” мэт хандсаны хор уршгийг өнөөдөр олон малчин өрх амсаж сууна. Гэтэл одоогийн Засгийн газрын тэргүүний томилсон Баян-Өлгий аймгийн Засаг дарга болон мэргэжлийн байгууллагын удирдлагын хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж 5 суманд хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Энэ өвчин агаар дуслын замаар халдварладаг учраас хөрш зэргэлдээ бусад аймгийн малд халдахгүй гэх баталгаа алга. Хорио цээр тогтоосон сумдад малчид хадлан тэжээлээ авах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, сургууль цэцэрлэгийн ажил эхлэх зэрэг намрын ид ажил зогсонги байдалд байна.  Бас орон нутгаас шүлхий өвчин зогслоо гэдэг сүржин мэдээг өчигдөрөөс цацаад эхэллээ. Гэхдээ хорио цээрийн дэглэмийг 21 хоногийн дараа буулгах журамтай байдаг.  Улсын Онцгой Комиссын дарга  хариуцлага алдсан тус аймгийн албан тушаалтнуудад хариуцлага тооцох талаар тодорхой үүрэг өгсөн билээ.  Гэвч хэнээс ч, ямар ч арга хэмжээ аваагүй байгаад орон нутгийн ард иргэд дургүйцэж байна. Энэ бол Шинэчлэлийн Засгийн газрын ам ажлын зөрүү газар тэнгэр хоёр шиг байгаагийн илрэл юм. Шүлхий өвчин бүр Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр гарсан байж магадгүй гэсэн хардлага ч иргэдийн дунд бий. Халдварт шүлхий өвчний тухай төвд  шуурхай мэдээлж,  цаг тухайд нь арга хэмжээ аваагүй, олон сумыг дамжин газар авахад хүргэсэн албан тушаалтан Аймгийн Засаг дарга Х.Дармен, Сагсай сумын Засаг дарга Хонай болон Мал эмэлгийн албаны дарга А.Нургулан нар хариуцлага хүлээх болоогүй юу, Ерөнхий сайдаа. Баян-Өлгүүчүүд Танаас шаардаж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.